Lisa💔

857 104 9
                                    

Лиса. Тэр хэрхэн аймшигтай хартай найз залуугаасаа өшөө авах бол? Түүнийг тодорхойлж хэлэхэд их ярвигтай. Лисагийн уур уцаарыг төрүүлбэл чи тамд очино. Харин аз жаргал бэлэглэвэл тэр чамд диваажинг өгөх болно. Энэ дүрэм нь Лисагийн ойр дотнынхонд нөлөөлөхгүй. Тэгвэл Бамбам Лисагийн ойрын хүн биш болоод тэр одоо түүнийг хөнөөхөөр явахдаа бэлдэж байгаа гэж үү?

Лиса Бамбам ийг хөнөөхөөр бэлдэхдээ Жисүү шиг нягт төлөвлөж, Жэнни шиг догдолж, Рүжэ шиг эргэлзсэнгүй. Түүний толгойд зүгээр л УСТГАХ гэсэн бодол л эргэлдэж байлаа. Харамсалтай нь ЦУЦЛАХ гэдэг товч үгүйгээр.

Тэр хотын төвөөр хурд хэтрүүлэн явна. Явсаар тэр Сөүл хотод оршин байх нэгэн клубд ирсэн байх ба түүнийг хамгаалагч нь хараад үг дуугүй шууд л оруулах нь тэр.

Лиса клубд орж ирэн эргэн тойрноо гүйлгэж харсаар эцэст нь түүний нүд нэг цэг дээр тогтох бөгөөд түүний нүдэнд эмс охидуудтай сээтгэнэн байх найз залуу нь тусах аж.

Лисагийн талаас:

Арчаагүй амьтан чинь! Ингэж явдаг гэдгийг чинь мэдээд байсан юм. Тэгвэл тоглоомоо арай жаахан сонирхолтой болгох хэрэгтэй юм шиг байна.

Чиглэлээ өөрчлөн клубын хамгийн захад байх энэ газрын эзний өрөөг зүглэлээ. Сурсан зангаараа түүний өрөөний хаалгыг тогшилгүй орвол тэр урьдын адил компьютер ширтэн суух ба хаалга дуугарах үед над руу ширүүн харсан ч намайг гэдгийг таниад харцаа өөрчлөн дулаахан царай гарган зуршил ёсоор тэвэрч авлаа.

Би: Эгчээ санасан байна шүү!

Дара: Тийм ээ. Удаан уулзаагүй юм байна! Чамаар сонин хачин юу байна? Жисүү, Жэнни, Рүжэ гуравтай уулзаж байна уу? Түрүүн Жисүү энд ирээд явсан гэхдээ бараг хэдэн сарын өмнө байх аа?

Би: "Жоохон тайвшир эгчээ! Та бүр үглээ болчихжээ" гэхэд тэр өнөөх үзэсгэлэнтэй инээмсэглэлээ гарган

Дара: Уучлаарай даа. Та нарыг бүр саначхаж.

Би: "Бид буцаад YG д орсон" гэхэд тэр огцом царайгаа өөрчилсөн ч буцан хэвийн болон зөөлөн санаа алдаад

Дара: Тэр бохир ертөнцөөс бид арай гэж гарсан. Та нарыг ч бас гарсан гэж сонсоод тайвширч байтал гэнэт юу болоов?

Би: Онцын зүйлгүйгээр... Уйдаад байсан юм. Өнөөдөр ирсэн шалтгаан гэвэл түр зур үзүүлбэр үзүүлэх шаардлагатай болоод.

Дара: "Шууд утгаараа юу?" гэхэд нь толгой дохин түүнд хариулт өгөв.

Дара: Надад чамайг эсэргүүцэх шалтгаан байхгүй ээ. Хүссэн бүхнээ хий дээ харин битгий хэтрүүлээрэй.

KILL THIS LOVE [Дууссан]Where stories live. Discover now