deux

370 66 17
                                    

Author note: Оруулна оруулна гээд хэдэн ч жил болчихсон юм бэ дээ? Миний хажууд "бичээч ээ бич, яг одоо суугаад бич" гээд зодоод сууж байдаг хүнтэй болохгүй л бол бүр болохгүй нь ээ.

-

Залуу гарт нь зөөлхөн, торгон зүйл мэдрэгдэхэд сандран, нүдээ нээгээд эргэн тойрноо харахад, тэр том цагаан орон дээр хэвтэх ба түүний хажууд, өрөөг дөнгөн данган л гэрэлтүүлэх ширээний гэрэл л хамгийн түрүүнд харагдав.

Тэгээд тэр санах нь тэр. Түүнийг орных нь доош нь татчихсан биз дээ? Тэгвэл одоо түүний байгаа өрөө юун өрөө болж таарч байна вэ?

Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч, энэ өрөө миний өрөөнөөс хавьгүй дээр юм гээч гэж тэр бодоод, толгой сэгсрэн орноос болгоомжтойхон бослоо. Азаар түүний гар хөлийг арай ч хүлчихээгүй байна. Хэдий багахан гэрэл байсан ч түүнд гарах хаалга хаана байгааг харуулах хэмжээнд хүрсэнгүй.

"Өө, чи сэрчихээ юу?"

гэх эрэгтэй хүний хоолой араас нь гарахад тэр цочин эргэж харахдаа хаалгыг ч мөн олж харлаа.

Аан тэнд хаалга байсан байх нь.

"Сайн уу? Бүдүүлэг аашилсанд уучлаарай. Намайг Жин гэдэг. Ким Согжин"

Залуу хурдхан толгой дохиод, ширээний гэрэл байсан шүүгээн дээрээс юм бичих цаас хайж эхлэв. Яаж ч бодсон өөрийгөө танилцуулах нь зөв биз дээ? гэж тэр бодсон юм. Удаан хугацааны дараа өөртэй нь эхэлж үг дуугарсан хүнд тэр муухай сэтгэгдэл үлдээхийг хүссэнгүй нь тэр байлаа.

Үүнийг нь анзаарсан Согжин түүн рүү ойртон ирээд "Чи зүгээр үү? Ямар нэгэн юм хэрэгтэй байгаа юм уу?" гэж асуухад залуу толгой дохин, гараараа юм бичиж байгаа мэт хөдөлгөөн хийж үзүүлэхэд тэр ойлгосон бололтой урууланд нь "О" хэлбэр тодрон инээмсэглэв.

Ойртоод харахад Согжин гэгч түүнээс хамаагүй өндөр, өргөн мөртэй царайлаг залуу байлаа.

"Тэгэхээр..чи хэлгүй юм уу? Анзаараагүйд уучлаарй. Би чамд цаас үзэг олоод өгье" гэж тэр ёсорхуу гэмээр инээмсэглээд өрөөний өөр нэгэн өнцөг рүү яван, удалгүй гартаа дэвтэр болон хар үзэг барьчихсан ирэв.

Залуу түүнийг нь аваад, "Баярлалаа" гэж бичээд үргэлжлүүлэн "Миний нэрийг Мин Юнги гэдэг. Зүгээр ярьчихаж чадахгүй байгаад уучлаарай" гэж бичээд түүнд үзүүлэхэд Согжин инээмсэглээд "Ярьж чадахгүйдээ уучлалт гуйх шаардлагагүй ээ. Би ойлгож байна аа Юнги. Гэхдээ манай Хаан ойлгох эсэхийг мэдэхгүй л байна" гэлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 08, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•Peek A Boo•Where stories live. Discover now