Hoseok, 22/08/13

17 2 0
                                    

22 оны 8 сарын 13  /Орчуулгийг хийсэн: Bangtan MGLийн О. Нямка/

Би хэсэг хугацааны дараа эргэн Just Dance бэлтгэлийн өрөөгөөр орсон. Хүчтэй сонсогдох хөгжим болон хөлсний үнэртэй агаар намайг угтан авсан. Энд ирэх болгонд сэтгэл зүрх минь булгилдаг байсан. Гишүүдийн мэндчилгээний дараа, хана налан суугаад тэдний бүжиглэхийг харсан. Би хэзээ бүжиглэдэг болох бол? Надад тэвчээргүй байдал болон сэтгэл хөдлөл хоёулаа мэдрэгдэж байсан. Би тэр эрэгтэйн бүжгийг бодсон. Хэзээ нэг өдөр би түүн шиг бүжиглэдэг болох болов уу? Яг тэр үед, хэн нэгэн хажууд минь ирж суусан.

Тэр охин байлаа. Тэр мөрөн дээр минь зөөлхөн цохиод инээмсэглэн " Хаана байсан юм бэ? Ганцаархнаа өдөржингөө хөгжилдсөн юм уу?" гэж хэлсэн. Толинд бид хана налан зэрэгцэн сууж байсан. "Сайн сууж байсан уу?" гэх яруу асуултаар зэмлэж байх шиг царай гаргасан. Би үргэлжлүүлэн толин дахь тусгалруугаа ширтсэн. "Би чамд ээжийнхээ талаар хэлж байсан билүү?" би магадгүй энийг хэдэн зуун удаа давтсан байх. Тэр үргэлж л миний ярихийг сонсдог байсан. "Тэр хаа нэгтээ аз жаргалтай амьдарч байгаа байх тийм үү? Тэгвэл би зүгээр ээ. Бид дахиад хэзээ ч уулзахгүй байсан ч гэсэн бид хоёр хоёулаа жаргалтай байвал зүгээр ээ."

Тэр надруу харсан. "Бас би чамайг ээж шигээ харагддаг гэж бодож байсан. Гэтэл өөр байсан. Би энийг олж мэдэх гээд завгүй байсан." гэхэд тэр гайхсан харагдсан. Би инээмсэглээд үргэлжлүүлэн ярьсан.

"Тэгэхээр чи хэзээ явах юм? Үгүй ээ, миний хэлэх гэсэн зүйл энэ биш шүү. Баяр хүргэе. Тэр чиний мөрөөдөл байсан." Тэр толгойгоо гудайлгачихаад дахин өргөсөн. "Уучлаарай. Би чамд эхлээд хэлэх ёстой байсан юм." "Хэрвээ харамсаж байгаа юм бол надад хоол авч өг. Би чамд дараа нь үнэхээр гоё салах ёс гүйцэтгэсэн үдэшлэг хийж өгье."

Би албаар инээмсэглэж "Хэзээ нэг өдөр алдартай бүжигчид болчихоод дахин уулзацгаая. Хичээгээрэй. Яагаад гэвэл би чамаар өөрийгөө давуулахгүй шүү." гэхэд тэр толгой дохисон. Бид хоёр толинд хана налан зэрэгцээд сууж байлаа.

HYYH NotesWhere stories live. Discover now