17. Энэ бол нууц

908 66 3
                                    

"Чи Ариг үзэн ядаж байна уу?" Жунин Сүёоноос асуусан юм

Йой! Нажаль, це зображення не відповідає нашим правилам. Щоб продовжити публікацію, будь ласка, видаліть його або завантажте інше.

"Чи Ариг үзэн ядаж байна уу?" Жунин Сүёоноос асуусан юм.

"Ахаа битгий ингэж их санаа зов доо"

"Чи миний дүү болохоор би мэднэ шүү дээ"

Сүёон Жунин руу их л хөндий харцаар харсаар "Та мэднэ шүү дээ. Би ийм азтай хүмүүст дургүй. Ийм хүмүүс зүгээр л ядаргаатай байдаг"

Жунин Сүёонд ойртсоор "Хүссэнээ хий гэхдээ хязгаартай шүү"

Сүёон Жунины хэлсэн үгэнд гэнэт инээд нь хүрэв тэгээд "Ахаа~ та түүнд сэтгэлтэй биш биз дээ?"

Жунин түүний үгэнд бага зэрэг гайхсан ч тэр байдлаа ил гаргалгүй Сүёоныг цоолох мэт ширтсээр "Чи үүнийг боломжгүй гэдгийг мэднэ шүү дээ"

Сүёон үсээ шидсээр Жунины хажуугаар зөрнө "Тийм дээ~ боломжгүй"

🤡🤡🤡

"Чи Сүёоноос хол байсан нь дээр байх" Бэкхён хүмүүсээс холдон Арид хэлэв.

"Мм? Яагаад?"

"Тэр Жунинаас тэс өөр. Жунин их зөөлөн хүн. Гэхдээ дүү нь тийм биш. Багаасаа эрх дураараа өссөн болохоор тэр байх"

Ари толгой дохисоор үлдэв. Удалгүй түүн дээр нэвтрүүлгийн багийн ажилтан ирэв. Тэрээр Аригаас Бэкхён болон түүний хайрын түүхийг илүү тодорхой бичиж өгөхийг хүссэн юм. Ари юу гэж хэлхээ мэдэхгүй байсан ч толгойгоо дохиод өнгөрөв. Тэр дотроо ямар нэгэн бантангаа Ёонми менежерт хэлж байгаад хутгаад өгөх болно доо л гэж бодож байлаа. Гэхдээ хуурамч зүйл л бол хуурамч хэвээрээ биш гэж үү? Ажиллатан Бэкхён хоёр явсны дараа Ари илүү их амар амгаланг мэдэрсэн бөгөөд одоо л өөртөө жоохон анхаарал тавих цаг гарах шиг санагдан сэвшээ салхинд нахилзах модны мөчрийг харна зогсох аж.

"Ри! Юун талаар бодож байгаа юм?" Өтгөн хоолойг таах амархан байлаа Кай Ариг чиглэн ирэх бөгөөд их л дөлгөөн харцаар түүнийг төөнөх аж. Арид Кай яах гэж ирсэн нь сонин байсан тэр дуугүй байхыг илүүд үзсэн юм.

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now