"14"

4.6K 380 15
                                    

"БИ ЧАМТАЙ ЯВАХГҮЙ" би машин дотор орилон нэг секунд ч зүгээр сууж чадахгүй хаалга, үүд цонхтой ноцолдож байхад тэр жолоочид хаягаа хэлээд бас хаалгануудыг түгжихийг хэлчихээд тайван гэгчинь гараа зөрүүлэн нүдээ анин хэвтэнэ.

"Хогийн тайван амьтан" би цус нь нэвчин одоо хүртэл хорсгож байгаа гараа тас атган тайвшрахыг хичээж байлаа. Одоо байтлаа өвдөлт мэдэрч тайвширдаг болж байгаа юм байна л даа.

Би ч хойш сандлаа налан хэвтээд удаагүй байхад тэр атгасан гарыг минь суллаад Хусогийн цусандаа нэвчсэн алчуурыг өөрийнхөө алчуураар солин боогоод зангидав.

Би үнэхээр тайвширчихав уу. Түүнийг хүрээд л үү?

Солиотой юм.

Новш гэж.

Би түүнд юу ч хэлж бас эсэргүйцэлгүй хөтлүүлэн алхана. Тэр гэртээ орж ирсэн даруйдаа намайг буйдан дээр суулгаад өөрөө хаашаа ч юм алга болчихоод эмийн хайрцагтай ирэв.

Би түүний үйлдэл бүрийг чимээгүйн ажиглан инээмсэглэн сууна. Тэр үнэхээр зөөлхөн байсны дээр үе үе надруу өвдөж байгаа эсэхийг шалгах гэж харсаар цэвэрлэн, эм түрхэж эцэст нь бинтээр ороогоод бохирдсон зүйлсээ хогийн саванд аваачиж хийчихээд нэг өрөөрүү ороод алга болчихов.

Би одоо яг яахаа мэдэхгүй түүнийг ч алга боллоо гэж бодож байгаад ингээд байх нь эвгүй санагдан хүрмийг нь тайлан буйдангаас босоход тэр өрөөнөөсөө хувцас барьсаар гарч ирэн буйдан руу шидээд

"Би чамайг яв гээгүй. Чамтай ярьж ч эхлээгүй байгаа болохоор наадхаа солиод өмсөөтөх"

Би зүгээр л түүний үгэнд орон хувцсыг нь аван угаалгын өрөөг нь асуухад тэр "Наанаа соль" гэж хэлчихээд өөрөө бас л нэг өрөөрүү ороод явчихав.

Гар өвчтэйн дээр хойноо цахилгаантай байсан болохоор би эрүүл гараа явуулахад Тэюун ширээн дээр стакантай шүүс тавьчихаад хойно ирэн цахилгаан доошлуулж өглөө.

Түүний өгсөн футболк, шорт хоёрыг нь углаад цус болсон даашинзаа хогийн саванд аваачиж хийгээд буцан сандал дээр суув. Тэр юу ч хэлэхгүй ус уун өөдөөс хараад суугаад байх нь үнэхээр ичмээр бас эвгүй байсанд би гараа гөлөрсөөр бараг л хурууныхаа үений үрчлээг тоолж байх нь тэр.

"Нэг хуруу чинь дутчихаж уу" тэр шоолсон маягтай хэлэхэд би толгойгоо сэгсрэв.

"Тэгээд тайвшрав уу"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now