"11"

5.9K 375 18
                                    

"Галзуу охин" Хусогийн хэлэхийг сонсоод Тэюун өөрийн мэдэлгүй инээмсэглэж байлаа. Тэр үнэхээр яаж ийм галзуу байдаг юмбэ? Бүхэл бүтэн тивийн цаана хүртэл бужигнуулчихаад ирсэн хэрэг үү?

__________

--Жи й--

Утсанд минь Тэюуны дугаараас "Гэрийнхээ гадаа!" гэх зурвас ирэхэд би тоолгүй орхиод үргэлжлүүлэн дээш харан хэвтэнэ.

"Эсвэл би орох ёстой юу" түүний дараагийн зурвасын дараа би түүнийг хараасаар гэрээс гаран цааш явсаар буланд байрлах машинд нь орсоны дараа бид хэсэг чимээгүй суув.

"Тэгэхээр дахиад нэг асууя. Хэн чамайг ингэсэн юм"

"Хэлээ биздээ гэрийнхэнтэй муудсан"

"Гэрийнхэн чинь ч бас хүзүүг чинь шимчихсэн үү?"

"Хусог той хоносон гэж хэлсэн тэнэг юм уу энд юу хийж явж байгаа юм явж үз" намайг хаалга руу гараа сунгахад хаалга түгжигдлээ.

"Юу хүсээд байгаа юм"

"Дээр хэлсэн үг арай ширүүдүүлчихсэн юм шиг байна"

"Бодож явдагаа шударгаар хэлдэг болохоор чинь би гомдохгүй. Би угаасаа ямар гэдгээ мэднэ. Уучлалт гуйх хэрэггүй. Одоо болсон бол хаалгаа онгойлго"

"Би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна Жи-й би чамайг тэгж хэлэх гээгүй"

"Ойлголоо, би гэрлүүгээ ормоор байна" манай гэрийн үүдэнд машин ирж зогсох бөгөөд Тэмин гэдгийг би шууд л мэдэн суудлаа хойш хэвтүүлэн хэвтэв.

"Новш гэж" утас минь дуугаран танихгүй дугаар залгаж эхлэхээс өмнө би утсаа унтраах гэсэн ч амжсангүй.

"Хэн юм" тэр надруу хөмсгөө зангидан харах бөгөөд би Тэминийг хурдан явахыг хүлээн хэвтсээр.

"Хэн юм гээд асуугаад байна" тэр үг бүрээ удаанаар дахин асуув.

"Чамд ямар хамаатай юм"

Тэюун "Тэр чамайг ингэсэн үү"

"Үгүй, чамд хамаагүй"

"Хариул Жи-й тэр чамайг хүчилсэн үү" энэ удаа тэр бараг л уурлаж байлаа.

"За тийм ээ тэр намайг шөнөжин шааж би одоо юм ярих ч тэнхэлгүй болчихоод байхад битгий олон юм асуугаад бай. Чи хэзээ ийм ядаргаатай болчихсон юм. Зүгээр явтал нь амаа татаад байж бай эсвэл машинаа ухраагаад намайг замын хажуугийн дэлгүүрийн үүдэнд буулгаад яв"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now