"29"

4.2K 338 12
                                    

"Түүнтэй ажлынх нь нэг хүүхэн миний хажууд сээтэгнэдэг, бас сургууль дээр охидууд түүнрүү яаж хардаг гэж бодож байна бурхан минь"

Эгч "Хартай юмаа Жи-й"

"Тиймээ би өөрийгөө хартай гэдгийг одоо л мэдэж байна"

Эгч "Гэхдээ түүнийг шүдээ хэн нэгний хүзүүнд зоох хэрэг гарвал тэр нь зөвхөн чи гэдгийг бид мэдэж байгаа болохоор санаа зоволтгүй хичээлдээ бэлд Жи-й" эгч өдөр Тэюуны хазсан хүзүү рүү минь харан жуумалзсаар өрөөнөөс гарав.

Маргааш нь намайг сургууль дээр ирэхэд Хусог угтан аваад бид хамт кофэ уун тэр намайг лекцийн ангид минь хүргэж өгөөд явлаа.

Яг одоо би Тэюуныг хүлээн надруу ширтэн бас амандаа намайг муулцгаах хэсэг оюутнуудыг үл тоон сууж байна. Надад түүний хичээлийг үзэх 4 сараас 1 сар нь хэдийнээ замхарсан учраас сүүлийн 3 сар минь үлдэж байна. Дахиж би түүний хичээлд суух шаардлаггүй гэж бодохоор багахан гунигтай ч энэ олон чөтгөр шиг охидуудаас илүү азтай нэгэн нь би гэдэгтээ баярлаад ханахгүй нь.

Тэр урьдийн адил нүүрний хувиралгүй царайтаагаар орж ирээд 100 гаруй оюутнаас хамгийн урд нь инээмсэглэн суух надруу нэг харчихаад нүдээ ирмэв.

Би толгойгоо сэгсрэн инээлээ. Тэр Хэчанаас илүү гэдгээ харуулах гэж үргэлж ирмэдэг болчихсон. Би амаа задартал инээж байгаад намайг тэд ажиглаж байгааг мэдэнгүүтээ эргэн хэвийн байдалдаа оров.

Түүнийг миний хэлснийг сайн биелүүлж байгаад баяртай байна. Хэрвээ тэр надад жоохон онцгой хандвал энд байгаа охидууд намайг үсдэхээс гадна бид сургууль дээр ёс жудаггүй байж болохгүй. Ёс жудаг?

Жи-йгийн толгойнд  ийм үгс эргэлдэх ч гэждээ Жи-й чи яачихсан юмбэ.

"Хөөе би чамайг харж байгаагүй юм байна" түрүүнээс хойш намайг хэдэн ширээний цаана хажуунаагаас минь ажигласан залуу багшийг урагшаа харах үед хажууд минь ирж суусаар хэлэв.

"Учир нь би сууж байгаагүй юм"

"Яагаад дундаасаа орохыг зөвшөөрч байна гэж үү сургууль?"

"Өвчтэй байсан юм"

"Одоо тэгээд зүгээр үү"

Би толгой дохин анхаарлаа буцаан Тэюунд хандуулахад тэр ярианыхаа дунд үе үе бидний зүг харан хичээлээ заасаар байлаа.

Түүнийг минийх болоогүй байсан бол би яг одоо энэ залуутай сээтэгнэхэд бэлэн ч гэсэн би одоо түүнийг уурлуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Тэминээс болоод түүнд хэлсэн үгс минь энэ насандаа түүнд хэлэх муухай үгсийн минь төгсгөл байг. Би одоо л нэг зөв замаа олж, бүх зүйл сайхан болж байхад хэн нь мэдэгдэхгүй ухна бидний голоор орохыг зөвшөөрч чадахгүй.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now