"6"

4.1K 399 17
                                    

"Сайхан амарсан уу багшаа" би түүний хичээлд хамгийн урд суун орж ирсэн даруйд нь мэндэллээ. Тэр надруу нэг "за болиочдээ" гэсэн харцаар харчихаад тоолгүй ширээндээ суув.

Хичээлийн турш би идэвхитэй байж бүтэн 2 долоо хоногийг түүний тэнэг хичээлийг хийж өөр зүйлд сатаарсангүй өнгөрөөлөө.

Хонгилоор алхаж яваад Тэюун багшийг харан гүйцэж очив.

"Хоолоо идсэн үү багшаа"

"Чи нэг зүйл буруугаар ойлгоод байх шиг байна. Би бол өндөр ёс суртахуунтай хүн. Хэзээ ч оюутантайгаа ямар нэгэн харилцаанд орж бас тэр нь очиж очиж чи байна гэж бүүр ч байхгүй болохоор илүү зүйлд анхаарал хандуулалгүй наад хичээлээ л олигтойхон хий" тэр өрөөнийхөө үүдэнд ирэн хэлээд хаалгаа хаасан ч буцан нээгээд "Би үнэхээр чиний цаг завыг үрэхгүйн тулд хэлж байгаа юм шүү. Надад чам шиг мансуурагч, архичин, эрхийн балай, их зантай, амиа бодсон, ухаан муутай бас явдалтай ийм хүүхнүүд таалагддаггүй. Нэг ёсондоо бохирдсон амьдралтай хүнээс би жигшдэг"

"Би хүүхэн биш" би тэр олон үгийг няцаах эрхгүй ч гэсэн ганц худал гэж бодож буй зүйл минь энэ үг байсанд би өөрийгөө шоолсон хэдий ч түүнтэй маргав.

"Хүүхнүүд л ийм зүйлс хийдэг юм. Насандаа бай тэгвэл"

Гэнэт л уур минь хүрэн "Чи өөрөө тийм хүнээс ялгархаар сайхан амьтан юм уу"

"Чамайг бодвол хүн чанартай. Яагаад дайрсан хүн рүү чинь чи биш би залгаж баярласнаа хэлж уучлалт гуйх ёстой юм. Шүүх хурал дуусаад л өгзөгөө чирээд алга болсондог. Чи яагаад жоохон ч гэсэн гэмшээд уучлалт гуйж болдоггүй юм"

"Тэгтээ тэргүй тохиролцсон байхад би тэгэх ямар хэрэгтэй юм тэнэг амьтан" би хэн нэгэнд буруу ойлгогдсоноо засаж залруулаад тайлбар тавиад байдаг хүн биш. Угаасаа тэр ч итгэхгүй.

"Би багш чинь шүү бяцхан ..." тэр үгээ дуусгалгүй залгив. Тэр сая намайг хараах гэж байсан уу. Бурхан минь нөгөө их өндөр суртахуунтай хүн чинь юу болох нь энэ вэ тэр бас түрүү өгзөг гэж хэлсэн үү?

______

Би нэгтээ л түүний хувьд эмэгтэй хүнд байж болохгүй гэсэн бүхий л зан чанаруудыг агуулж болохгүй зүйлсийг хамгийн өндөр түвшинтэйгээр гүйцэтгэдэг муухай нэгэн болохоор надад алдах зүйл байсангүй.

Түүнийг өдөөн хатгаж эрэгтэй хүн гэх тэр өгөгдлийг нь мэдрүүлээд өгөхөд л хангалттай гэж шийдсэн юм.

[Completed] J o c e l y nTempat cerita menjadi hidup. Temukan sekarang