"24"

3.7K 339 27
                                    

•ОДОО ҮЕ•

Буун дуу гарав













Бурхан минь" Тэмин итгэж чадахгүй шивнэж харин Тэюун Жи-йгийн нэрийг дуудсаар түүнрүү гүйж байлаа.

"Жи-й, алив ээ Хусог түргэн дууд хурдал"

Тэр Жи-йг тэвэрсээр зогсоо зайгүй
Жи-йгийн нэрийг дуудна.

__________

"Тэюун аа" амьсгаа минь боогдож цус минь биеэс гадагшлаж байгааг би мэдрэн юм ярихад хэцүү болж байв.

"Жи-й чшшшш одоо түргэн ирж байгаа удахгүй бүх юм зүгээр болно заюу. Гол нь нүдээ аньж болохгүй хичнээн унтмаар байсан ч гэсэн битгий унтаарай ойлгосон уу" тэр нэг гараараа гадуурх цамцаа тайлан хэвлий хэсэгт минь барина.

"Ийм дээрээ тулсан юм бол ядаж хэн нэгэн нь аз жаргалтай байх ёстой биздээ. Хаяж явсан хүн нь жаргалаа олох ёстой байхад одоо байгаагаа хардаа" Тэюун хөлс нь бурзайсаар хэлэхэд би түүнийг харж байгаадаа баярлаж байна.

Ядаж л тэр сүүлийн мөчид минь хамт байх нь.

"Ингээд л дуусах байснаа мэдсэн бол чамайг тэгж гомдоох хэрэггүй байж" хоолой минь сэрвэгнэн би ханиалгахад амнаас минь бас доор хэвлий хэсгээс минь цус их хэмжээгээр гарав.

"Үгүй ээ үгүй Жи-й юу ч дуусахгүй заюу битгий тийм юм яриад бай. Намайг гомдоосноо мэдэж байгаа бол маргааш надаас уучлалт гуй заюу"

Тэюун "Чи ямар гээч галзуу юмбэ" тэр үглэсээр байлаа.

"Би чиний амьдралын цорын ганц арилгахыг хүссэн алдаа чинь байхдаа" би түүнийг намайг энэдээс явсаны дараа ямар их шаналхыг дотроо бодон зүрх эмтэрч байна.

Тэр толгойгоо хурдан сэгсэрсээр "Чамтай огтлолцох зам алдаатай байсан ч чи минь алдаа байгаагүй ээ. Чи миний хайж байсан аз жаргал ойлгосон уу"

Хичнээн өвдөж байсан ч би уйлахгүй байх гэж тэвчсэн ч чадсангүй нулимс минь зогсоо зайгүй урсаж байлаа. Би нүднээс минь урсах нулимс түүнд минь зовлон болохвий гэхээс айж байна.

Түүний хэлсэнээр миний нойр хүрч эхлэхэд одоо надад аврал байхгүйг ойлгон гараа арайчүү гэж өргөөд түүний хацарт хүргэв.

"Аав, ээж, эгчид намайг муу охин байсанд уучлаарай бас хайртайг минь дамжуулаарай. Жэин ийг сайн харах болохоор бид хоёрт санаа зовох хэрэггүй гэж хэлээрэй Тэюун аа"

Тэюун "Үгүй үгүй үгүй би хэлэхгүй үгүй гэж байна Жи-й чи өөрөө уучлалт гуйж тэднийгээ харж хандаж, сайн охин гэдгээ харуулах хэрэгтэй"

"Хэлсэн бүхэнд минь уучлаарай-й. Б-би хүсээгүй."

Тэюун "Битгий тийм зүйл ярь гуйж байна Жи-й. Намайг орхиж болохгүй шүү гуйж байна" тэр хацарт нь байх гарыг минь атгасаар хэллээ.

"Би чамд хайртай Тэюун аа би хэнийг ч чам шиг ха-йрлаж байгаагүй энэ үнэн шүү"

"Би ч гэсэн чамдаа хайртай маш их би анхнаасаа л чамд хайртай байсан юу гээч би чамайг 2 жилийн өмнө анх харж байсан чи ингэж бодоогүй биздээ тэр үед чи хар өнгийн плаж өмсөөд цэнхэр цэцэг барьчихсан---"

Би үүнээс хойш сонсож чадаагүй ээ.

Тэр минь намайг бүүр эрт олжээ.

Жаргалтай байна.

Тэюун түүнд анх түүнийг хаана харж байсан талаар ярьсан ч түүний барьж байсан гар сулрахад тэр нулимсаа барьж чадсангүй. Тэгсэн ч тэр Жи-йгийн нүүрлүү харахаас айж нүдээ аньчихсан байхвий гэхээс яс нь хавталзаж чичигнэсэн хоолойгоор шивнэв

"Жи-й ямар нэгэн юм хэл л дээ"

"Гуйж байна"

Тэюун мөр нь чичирсээр шивнээд хайртай хүнрүүгээ харахад тэр хэдийнээ нүдээ аньсан байлаа.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now