|19|

2.1K 243 32
                                    

10-р сарын 2

Жимин болон Бокхигийн хурим болоход хэдхэн хоног дутуу байсан нь тэднийг яг одоо ямар их завгүй байгааг илтгэх шиг. Жимин өөрсдийнхөө хуримын өдрийг өөрийнхөө төрсөн өдөртэй давхцуулсан учраас бэлдэх зүйл нэлээдгүй их байсан юм. Хурим болоход ердөө арван нэгэн хоног дутуу байсан ч Жимин Рүригээс холбоогоо тасалж чадалгүй улам түүнтэй харилцаа үүсгэж байгаа нь Рүрид буруу санагдаж байсан ч тэр Жиминийг эсэргүүцэж чадахгүй байлаа. Магадгүй тэр итгэсэн байх хурим болохгүй гэдэгт...

Ruri-

Гол дүр хэзээд солигдож болно. Гол дүрийг бүтээж байгаа хүнийхээ сэтгэлд нэгэнт л багтахаа больсон бол тэгээд л гол дүр байхаа болино шүү дээ. Гол дүрийг орлох нэгэн гарч ирэхэд гол дүр өнгөрсөнд туслах дүр болоод л үлддэг юм.

Нарны хурц гэрэл гэрийг хангалттай дүүргэж байхад Рүри бариу хар даашинз өсгийтэй гуталтай хослуулан өмсөөд гэрээсээ гарахдаа Тэхён руу залгаж байх аж. Удалгүй Рүригийн дуудлагыг Тэхён авахад "Хаана байгаа юм?" гэж Рүри түүнээс асуухад Тэхён уртаар санаа алдаад "Жиминий хуримын бэлтгэл дээр" гэхэд Рүри өөр юу ч сонсолгүй утсаа таслаж орхив.

"Хурим болохгүй тийм биз дээ?......болох ёсгүй шүү дээ би энд байсаар байхад" Рүри амандаа өөрийнхөө бодлыг зөвтгөх үгсийг урсгаж байхад түүний ард хэн нэгэн ирэн зогсоод Рүриг эргэж харахыг хүлээсэн ч Рүри эргэж хараагүй учир өнөөх хүн Рүриг араас нь тэврээд авах нь тэр. Рүрид өөрийг нь тэвэрсэн хүнээс сарнайн сүрчиг үнэртэхэд л тэр түүнийг хэн гэдгийг ойлгох шиг болов. Эмэгтэй хүний хурц сарнайн сүрчиг эрэгтэй хүний хурц сүрчигтэй холилдон үнэртэж байсан нь Рүригийн огиудсыг хүргэж байсанд "Жимин чамаас хэт их сүрчиг үнэртээд байна" гэж хэлэн түүнийг өөрөөсөө түлхэхэд Жимин Рүригийн нууж байсан нулимсыг хараад амжлаа.

Жимин Рүригийн гараас хөтөлсөөр түүний өндөрт тохируулан тонгойгоод "Хоёулаа өнөөдөр болзоцгооё" гэж инээмсэглэсээр хэлэхэд Рүри гайхсан бололтой түүнд хариу хэлэлгүй чухал царайлсаар түүн рүү ширтэхэд "Надтай болзохыг хүсэхгүй байгаа юм уу?" хэмээн Жимин асуухад Рүри түүний хацар дээр хөнгөхөн үнсээд "Тэгье ээ болзъё" гэж чихэнд нь зөөлхөн шивнэн хэлэв.

"Парк орцгооё" Рүригийн инээмсэглэн хэлсэн үгэнд Жимин ч мөн хариу инээмсэглээд "Чиний хүссэн бүгдийг хийе" гэж хэлэхдээ яг л хэзээ ч тавихгүй гэсэн шиг хөтөлсөн гараа улам чангалах нь тэр. Жимин Рүриг дагуулсаар паркт ирэхэд Рүри яг л жоохон хүүхэд шиг баярлаж байгаа нь Жиминийг инээмсэглэхэд хүргэнэ.

CocainaWhere stories live. Discover now