|04|

3.4K 358 6
                                    

Jimin-

Хайрлаж байна гэж бодсон. Гэхдээ хайр минь түүнийг тэсэхийн аргагүй болтол нь өвтгөж байсан. Тэр минь миний хайранд шаналж байсан...

- : -

Өглөөнөөс хойш бүтэн гурван цагийн турш Юнги Рүригээс харцаа огт салгалгүй ширтэх ба түүнийг нь Жимин завжаа цус шүүртэл нь хазсаар харна.

"Миний охин руу харахаа боль" Жимин хичээлийн завсарлагааны үеэр ширээгээ дэрлэн хэвтэх Юнги дээр ирэн ингэж хэлэхэд яг л үүнийг хүлээж байсан гэлтэй Юнги суудлаасаа босон Жиминий зүг хөмсгөө зангидсаар харав. Юнги хэсэг Жиминий нүд рүү чимээгүй ширтэж байснаа гараа халаасандаа хийн "Үгүй гэвэл, чи юу хийж чадах юм?" гэхэд Жимин Юнгид нэг алхам ойртон зогсоод "Би нэг үгээ олон давтахгүй ойлгов уу?" гэж завжаа цус шүүртэл нь хазсаар хэллээ.

Юнги Жиминийг суудалдаа суухаар эргэж харахад нь уруулаа мушилзуулан "Рүри чамайг ямар хүн гэдгийг мэдэх болов уу?" гэхэд Жимин сандлаа татахаар гараа сунгасан чигтээ хөдөлгөөнгүй зогсов. "Би чамд нэг үгээ олон хэлэхгүй гэж хэлсэн" Жимин сандлаа татахаар сунгасан гараа халаасандаа хийгээд ингэж хэлэхтэй зэрэгцэн хичээл орох хонх дуугарч, Рүри ч ангид орж ирэх нь тэр.

"Банзал чинь хэтэрхий богинохон юм" Юнги яг л өмнөх шигээ Рүри рүү ширтсээр сууж байхдаа зүүн гараа Рүригийн гуян дээр тавин ингэж хэлэхэд Рүри цочсондоо биеэ хойш татаад хөмсгөө зангидав. "Гараа ав Юнги" Рүригийн хоолой айсандаа чичрэх ч түүнийгээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ шүдээ зууж байх нь Юнгид дэлгээд тавьсан ном шиг л илхэн харагдана.

"Арьс чинь их зөөлхөн юм" Юнги Рүригийн гуян дээр тавьсан гараа дээшлүүлэхэд Рүри бүдүүн хоолойтойгоо хоршуулан самбар тачигнуулан математикийн хэдэн томъёо энд тэнд нь оруулан бичих багшийг ч умартан ангид байсан бүх хүн өөрийнх нь сууж байсан хамгийн арын ширээ рүү эргэж хартал "Болиоч" гэж хашхирав. Рүри суудлаасаа боссон байхыг харсан өнөө багш зүүж байсан шилээ доошлуулан Рүригийн зүг хөмсгөө зангидсаар харахад Рүри хажууд нь завжаа хэлээрээ түлхэн суух Юнги рүү нүднийхээ булангаар нэг харснаа буцан өөр лүү нь ширтэх багш руугаа хараад "Уучлаарай" гэж амандаа сулхан хэлчхээд хойш савагдсан сандлаа өөр лүүгээ татан суулаа.

Хичээл тарахад ердөө таван минут үлджээ. Ердөө энэ тавхан минут Рүрид тавин минут шиг санагдаж ахин дахин ханын цаг руу урагшилж байгаа эсэхийг нь шалган харах бол харин Жимин хөмхийгөө тас зуусан чигтээ Рүригийн хажууд ширээгээ дэрлэн хэвтэх Юнги рүү ширтэж байх нь тэр.

CocainaWhere stories live. Discover now