|16|

2.1K 243 30
                                    

"Сун Рүри! ухаан орж үз гуйж байна.......чамайг үхсэн ч тэр чам дээр ахиж ирэхгүй чи ойлгож байна уу?..........тэр одоо өөр нэгнийх болсон гэдгийг чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" эрэгтэй хүний баргил хоолой бүсгүйн хашхичин орилох чимээг давхуйц чангаар дуугарахад бүсгүй орилохоо болин залуугийн зүг ширтэв. Айж сандарсан залуугийн харц бүсгүйг инээмсэглүүлэхэд залуу ахин ам нээн "Эцэст нь ийм зүйл болох байсан гэдгийг чи маш сайн мэдэж байсан..........түүнийг орхиж сэтгэлийг нь өвтгөх шийдвэрийг чи анх гаргасан болохоор одоо түүнийг зүгээр л орхи!.......энэ гуйлт биш зөвлөгөө юм шүү" гэж бүсгүйг тайвшруулан хэлэхэд бүсгүйн нүднээс гомдлын нулимс урсаж эхлэхэд бүсгүй нусаа татан залуугийн зүг ширтээд "Гэхдээ Тэхён...........би түүнийг орхиж чадах нэгэн биш гэдгийг чи сайн мэднэ"

"Юнгиг сонгосон чинь л анхнаасаа буруу байсан юм...........тэр одоо чамгүйгээр Канадад өөр нэгэнтэй жаргалтай амьдарч байна.........түүнд чи хэрэггүй байсан.......чи түүнийг өрөвдөж сэтгэлээ өгөх гэж хичээх ёсгүй байсан юм........одоо чиний дэргэд хэн ч үлдээгүйг чи харж байгаа биз дээ?......чиний сонголтын төгсгөл энэ байсан гэсэн үг" Тэхён Рүригийн яриаг таслан ингэж хэлэхдээ түүний хацар дээр буусан нулимсыг эрхий хуруугаараа имэрсээр арчиж өгөх аж.

Ruri-

Хүн хэзээ ч хажуудаа байгаа аз жаргалыг мэддэггүй шүү дээ. Алдсаныхаа дараа түүнийхээ хэчнээн үнэ цэнтэй нэгэн байсныг ойлгох болно. Дэргэд нь байхад хайрлаж халамжлаагүй хэрнээ холдоод явахад нь минийх байсан бол хичнээн сайхан бэ гэж шаналан уйлна. Өөрийнх нь байсан зүйл хүнийх болоход л түүний сайхныг бишрэн харах юм.

- : -

Шөнө дундын алдад Рүри нойрноосоо сэрэн эргэн тойрноо ажиглан харвал түүний дэргэд Юнги байсангүй. Өрөөг харанхуй хучин авсан байх ба замын хажуугаар байрлах гэрлүүд хааяахан өрөөг гэрэлтүүлж байв. Жиминээс холдоод багагүй хугацааг өнгөрүүлсэн ч Рүригийн сэтгэл одоо ч Жиминд байсан нь түүнийг хангалттай ихээр зовоож байсан хэдий ч тэр хэнтэй ч маргалгүй Юнгиг хайрлахаар сэтгэл шулуудсан юм. Гэвч сүүлийн хэдэн өдрүүдэд Юнгигийн Рүрид зарцуулах цаг хэтэрхий багассан нь Рүрид түүнийг хайрлах боломж нэгэнтээ олгосонгүй. Юнгигийн ааш зан байгаа байдал хийгээд түүний Рүрид хандаж буй хандлага тэр чигтээ өөрчлөгдөж эхэлсэн нь магадгүй Рүригээс сэтгэлээ татаж авсных нь илрэл биз.

CocainaWhere stories live. Discover now