|02|

5.2K 454 11
                                    

- : -

"Жимин намайг хүлээгээрэй" Өглөө оройтож сэрснээсээ болоод хичээлээсээ хоцрох шахаж байж дэндүү тайван байх Рүриг Жимин яаруулан үүдэнд зогсох бол Рүри өөрийг нь орхиод явж ч мэдэх Жиминийг түр хүлээгээрэй гэж гуйсаар таван минут өнгөрчээ. Жиминий цөхрөл барагдсан бололтой өлгүүрээс өөрийнхөө хүрмийг аван өмсөж байхад Рүри хамаг хурдаараа түүний дэргэд ирэн зогсоод "Үнэхээр намайг хаяад явах гэж байсан юм уу?" гэж нүдээ бүлтгэнүүлсээр хэлэв.

"Би чамд хурдал гэж хэлсэн. Бүхэл бүтэн цагийн өмнө хэлсэн байхад яагаад хурдан хувцсаа өмсчхөж болдоггүй юм бэ? Миний үгнээс үргэлж зөрөх юм. Ядаж ийм үед зөрөхгүй байж болдоггүй юм уу?" Жимин зэмлэл дүүрэн үгсээ Рүрид хандан хэлж байхад Рүри Жиминтэй хослуулж авсан хүрмээ гомдолтой гэгч нь өмсөж харагдана.

Гэм хийсэн хүүхэд аятай доош харан гараараа оролдон зогсох Рүриг Жимин инээмсэглэн харж байснаа "Автобус ирчихлээ" гэж хүйтэн өнгөөр хэлэхэд Рүригийн нүд ахиад л бүлтэлзээд ирлээ. Жимин Рүриг орхин автобусны орох хаалгыг зүглэн алхаж эхлэхэд Рүри газар ширтсэн чигтээ Жиминий алхахыг нүднийхээ булангаар хараад явсан газар бүрийг нь даган хөлөө чирсээр алхах ажээ.

"Өлсөж байна уу?" Өглөөний цайгаа ууж амжаагүй болохоор Жимин Рүригээс ингэж асуухад Рүри гомдсондоо болоод ч тэр үү айсандаа болоод ч тэр үү зөвхөн толгойгоо сэгсрэн түүнд хариулахад Жимин хөмсгөө зангидан Рүри рүү хараад "Иймхэн үгний төлөө хэр удаан ингэж явах гэсэн юм? Энэнээс илүү өвтгөх үг надаас сонсох өдөр ирвэл яах болж байна? Том болох хэрэгтэй Рүри" гэж ахиад л Рүриг өөр лүү нь эгцэлж харж чадахааргүй болтол үг хэлэхэд Рүри банзлынхаа хормойг зуурсаар "Чи намайг айлгаад байна Жимин" хэмээн уруулаа чичгэнүүлэн байж хэлэв.

Төдийгөөс өдийг хүртэл хоёр жилийн хугацаанд анх удаа Жиминээс хатуу үг сонсож байгаа нь энэ. Тийм болохоор ч тэр юм уу Жиминий амнаас гарах үг бүр Рүрид дааж давшгүй хүнд санагдаж, үргэлж л энгэрт нь бяцхан жаал шиг унтдаг тэр хүнээс тэс ондоо өөр хүн шиг мэдрэгдэнэ.

Ruri-

Ойлгох ёстой байж ээ. Мэдэх ёстой байж. Миний хайрлаж ирсэн тэр залуу намайг өвтгөж ч чадах хүн гэдгийг. Бүхнээ зориулан хайрласан тэр хүн минь эцэст нь надаас хайраа харамлана гэдгийг. Би тэр үед мэдэх ёстой байж.

CocainaWhere stories live. Discover now