[+]

69 2 1
                                    

Би мартахыг хүсдэггүй, санахыг хүсдэггүй. Санах үед өвдөж, мартах үед хоосордог. Намайг дүүргэж байдаг ч бас дотроос минь зовоож байдаг. Би илэрхийлж чадахгүй мянга мянган мэдрэмжүүдтэйгээ өдөр болгоныг өнгөрөөдөг. Шөнө бүр оддыг эхнээс нь тоолж байгаа мэт тэр их бодлуудаа эхнээс нь боддог. Би чамд хэлж чадахгүй ээ, хэчнээн жил чамайг санахаа. Надад сайн хүнтэй учраарай гэж хэлсэн үгс чинь толгойд эргэлддэг нь өөр нэгнийг олоорой гэсэн утга санаагаар биш, зүгээр л надад санаа тавьж буйгаар нь төсөөлж боддог. Баяртай гэж хэлэхэд чинь их өвддөг шүү. Гэсэн ч хэзээ нэг өдөр сайн уу гээд асуувал би дахиад л инээмсэглэх байх. Үнэхээр надад өөр нэгнийг гэх зай үлдээгүй бололтой. Өөр мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй бололтой. Зовлонтой байсан ч зовлон шиг санагдахаа больжээ. Одоо ч мартахгүй бол хэзээ ч чадахгшй гэдгээ мэддэг хэрнээ надад өөр сонголт үгүй юм шиг санагддаг. Дараа насандаа дахиад учиръя. Зөв цагтаа, зөв газраа, тэгээд үргэлж хамтдаа.

Little bite of my feelings Where stories live. Discover now