[-]

117 4 0
                                    

За тэгээд мартах хэцүү байна уу, мартагдах хэцүү байна уу? Амиа бодсоор байтал хажуугаар чинь зөрөөд өнгөрч байхыг анзаараагүй л биз? Юу хамгийн өршөөлгүй байдаг гээч. Нэгэнт дахиж эдгэхгүй болсон сэтгэл дахин чамайг хүлээж авахгүй нь хамгийн өршөөлгүй. Дахиад сэтгэл гуйгаад үз. Хэдийн алдчихсан болохоор дахиж барьж чадахгүй болчихсон тэр нэг хөөс шиг зүйлийг араас нь уйлан дуулан буцаад ир гээд гуйгаад үз. Сэтгэл тийм л байдгаас хойш одоо халаглаад яалтай билээ, өрөвдөлтэй юм. Сэтгэл гуйж суух шиг хатуу зүйл байдаггүй юм. Өөрийнхөө мунхагаас шархлуулсан бол тэр тусмаа чамайг дотроос чинь буруутгана. Дахиад хэсэг гуйгаад уйлж унжаад үз. Дахиж хэзээ ч мартахгүй болтлоо зүрхэнд чинь хураг. Жоохон л ухаантайсан бол эргээд харах жаахан хором байсан л байх.

Little bite of my feelings Where stories live. Discover now