Ep-29 "Чанёолыг ал!"

6K 767 98
                                    

Энэ орон дээр хэдэн ч цаг болов яаж мултрах аргаа үнэхээр мэдэхгүй юм. Бас их бачуурч байна. Нэг бухимдаж нэг тайвширч хэвтсээр. Ядаж л Чанёол намайг хайж байгаа байх. Бас заавал олно гэсэн найдлага тээн хэвтсээр.

Бараг зүүрмэглэж байтал хаалга нээгдэн Ханна нэг царай муутын хамт орж ирлээ.

Ханна "энэ хүүхэн их зальтай тиймээс хэлсэн бүгдэд итгэх хэрэггүй. Бас хараагаа салгаад хэрэггүй ядаж л биднийг эргэж иртэл түүнийг сайн харж байгаарай" гэсээр гарахаар эргэлээ.

Би "хөөе би угаалгын өрөө орох хэрэгтэй байна. Давсаг хагарлаа" гэхэд

Нөгөө царай муутай залуу "яах уу эзэгтэй?"

Ханна над руу харан зэвүүн инээмсэглээд "зүгээр дээ орондоо шээ. Бид наад орыг чинь дахиж ашиглахгүй" гэснээ нөгөө залуу руу харан "тэр юу ч гэж хэлсэн суллаж болохгүй. маш аюултай эмэгтэй" гэж дахин нэг сануулаад өрөөнөөс гарлаа.

Нөгөө том биетэй царай муутай залуу юм дуугарсангүй над руу харан зогсоно.  

Би гар хөлөө хөдөлгөх гэж хичээн түүнд харуулаад "харж байна уу? чи л тэднийг тайлахгүй бол би юу ч хийж чадахгүй. Тиймээс битгий намайг цоо ширтээд бай. Эвгүй байна" гэхэд
Нөгөө залуу нэг харцаа буруулснаа эргээд над руу харлаа.

Би "чи намайг шидтэн гэж бодоо юу? намайг харсан хараагүй ингээд л хэвтэж байна. Бас чамайг надаас харц салгахгүй цоо ширтэж байсан үгүйг хэн ч мэдэхгүй" гэхэд

Нөгөө залуу юм дуугарсангүй над руу харсаар. Тэр бага зэрэг ойлгомжгүй төрхтэй хүн юм. Бусад царай муутнууд шиг уурлаж хорссон догшин төрхгүй. Гэвч гэмгүй зөөлөн юм уу гэхээр бас л эргэлзээтэй. Энэ залуу үнэхээр хачин юм.

==================


Сүүлийн дөрвөн цаг тэр үнэхээр надаас огт хараагаа салгасангүй. Тэр ийм үнэн ч хүн гэж үү? эсвэл Ханнагаас тэгтлээ айдаг юм болов уу? би гайхсан даа олон юм ярих боловч тэр юу ч хэлэхгүй таг чимээгүй зүгээр л намайг цоо ширтэнэ.

Өмнө хэзээ ч хэн ч намайг ингэж удаан ширтэж байгаагүй болохоор одоо бол бага зэрэг таагүй санагдахаас гадна. Бие арзайж байна.

Би "хөөе чи Ханнагаас тэгтлээ их айдаг хэрэг үү? энэ өрөөнд чи бид хоёроос өөр хэн ч алга  бас энэ өрөө асар том зузаан төмөр хаалгаар хамгаалагдсан дээрээс нь би дөрвөн мөчөө хүлүүлсэн байна. Ийм хүн яаж зугтах юм? би энд хэвтээд байж байх болохоор гуйж байна ядаж ганц минут ч болов өөр тийшээ хар" гэж гуйx уурлах хоёрын голоор хэлэхэд 

/Дууссан/ ✡️ Unpretty-2 ✡️Where stories live. Discover now