Ep-14 "Хамт унтаж болох уу?"

6.9K 790 41
                                    

Өнөөдөр ч бас хоёр биеэ харсаар өнгөрч байх шиг байна.

Хэн хэн маань ядарч байсан болохоор хоорондоо хэрүүл хийж бие биеэ өдсөнгүй.

Чанёол "унтах уу?" гэж асуухад

Би толгой дохисоор түүний энгэрт очин наалдлаа.

Чанёол "сайхан амраарай"

Би "чи ч бас сайхан амраарай, гоё хоол зүүдлээрэй" гэхэд

Чанёол хөнгөн инээмсэглээд "мангар" гэсээр толгой руу зөөлөн түлхлээ.

Энгийн үед бол хариу өгч байж л унтах байх гэхдээ одоо бол маш их өлсөж байна. Бас ядарч байна. . .

================

Өглөө босоод өмдөө өмсөхөд Чанёол гайхсан янзтай хараад "яагаад өмсөөд байгаа юм?"

Би "одоо бараг дууссан, тиймээс дахиж өмд заваарахгүй байх"

Чанёол "ммм" гэсээр толгой дохино.

Бид хоёр өглөөний хоолоо идэж байгаа мэт л жоохон ус ууж ходоодоо аргалаад эргээд л хийх юмгүй орон дээрээ сууна.

Гэтэл гэнэт хаалга дуугаран хүмүүс орж ирлээ.

Бурхан минь гэж хэдий аюул эхэлж байгаа ч гэсэн хүн харсандаа баяртай байна.
Хоёр том биетэй царайлаг залуу нэг бүсгүйг барьсаар өрөөнд орж ирлээ.

Чанёол "Ханна" гэсээр дээш босоход

Нөгөө хүүхэн "Чанёол надад туслаач, би айгаад байна" гээд л Чанёол руу зүтгэн уйлж эхлэв. Гэхдээ нөгөө хоёр залуу огт тавихгүй байлаа.

Төд удалгүй гаднаас дахин нэг залуу орж ирлээ.Түүнийг дагалдан буутай гурван залуу орж ирэв. Бодвол тэр толгойлогч нь бололтой харагдах байдлаасаа өөр харагдаж байв.

Нөгөө залуу "Ханна чиний хайртай бүсгүй байхаа? түүний төлөө юу хийж чадах уу?" гэж асуув.

Чанёол түүн рүү муухай харсаар "юу хүсээд байгаа юм? эмэгтэй хүн барьцаалж арчаагүй солилцоо хийж байхаар надтай хамтарч ажилламаар байна гээд ирсэн бол илүү дээр байлаа" гэхэд

Нөгөө залуу хүйтэн инээмсэглэл тодруулаад "чамтай хамтрах хүсэл алга. Харин чамаас авах зүйл байна" гэх нь тэр.

Чанёол нэлээд бухимдсан харагдсан юм.

"юу авах гэсэн юм?" гэж асуухад

Нөгөө залуу "усан онгоцнуудаа, бас тээвэрлэх эрхээ. Мэдээж биднийг бүрэн зэвсэглэх хэрэгтэй" гэв.

/Дууссан/ ✡️ Unpretty-2 ✡️Where stories live. Discover now