Ep-5 "Шинэ охид"

6.5K 686 49
                                    

Чанёол өрөө рүү орон нягтлан хараад санаанд нь нийцсэн бололтой инээмсэглэв.

"тэд таалагдаж байна. Хаанаас олсон юм? өөрсдөө зөвшөөрсөн үү?"

Лэе "мэдээж зөвшөөрсөн өндөр татвар төлөх гэж хамаг биеэ тарчлааж байснаас чиний нөмөр доор байж татавараа төлүүлэх нь тэдэнд ашигтай шүү дээ"

Чанёол "тэр ч тийм шүү, сайн уу охидоо. Би Чанёол байна. Одооноос та нар надад ажиллах болно" гэсээр инээмсэглэхэд

Өрөөнд сууж байсан арван хоёр охины ихэнх нь "сайн байна уу?" хэмээн мэнд мэдэв.

Харин өрөөний буланд сууж байсан гурван охин юу ч дуугарсангүй. Тэр тусмаа Чанёол руу ч харсангүй.

Чанёол Лэед ойртон "тэр гурав?"

Лэе "тэд зарагдсан юм"

Чанёол "ойлгомжтой хүслээрээ ирээгүй байх нь"

Лэе "гэхдээ зүгээр дээ, чи тэдэн хэд хоног халамж тавихад болно. Тэд ажиллаж байсан орчин болон амьдарч байсан газраас нь хамаагүй дээр гэдгийг ойлгох үедээ зүгээр болчих нь"

Чанёол "тийм дээ, тэднийг буудалд хүргэ би түрүүлээд явлаа"

Лэе "ойлголоо, чамд эднээс сонгох хүн байхгүй юм уу? шинэ бараа ирэх бүрд нэгийг авдаг биз дээ?" гэхэд

Чанёол "гэртээ очиж байгаад болъё, одоо ядарч байна" гээд гараад явлаа.

Лэе "за охидоо шинэ гэртээ очъё, гадаа машин хүлээж байгаа гарцгаа" гэж хэлэхэд өрөөнд байсан охид цувран өрөөнөөс гарлаа.

Харин түрүүний мэнд мэдэхгүй байсан гурван бүсгүй өрөөнд суусаар байв.

Лэе "юугаа хийгээд байгаа юм? тэврүүлж гарах гээ юу?" гэж ширүүн хэлэхэд

Түрүүнээс хойш шал ширтэн сууж байсан бүсгүй "тийм ээ тэгмээр байна, хөгийн амьтад. Царай муутнууд биднийг амьтан шиг үзэж байхад та нар хүртэл тэдэнтэй ижил зүйл хийж өөрсдийнхөө хүмүүсийг худалдаж биеийг нь үнэлүүлж байх гэж ой гутаж байна" гэв.

Лэе ч хангалттай уурласан бололтой "чи тийм л сүрхий юм бол хойд аавдаа хууртаж, өрийнх нь оронд зарагдахгүй байсан юм" гэснээ нөгөө бүсгүйн гараас угз татан босгоод "нэгэнт чи зарагдсан одоо чиний бие чинийх биш Чанёолых болсон. Тиймээс дасан зогц чамд өөр гарц байхгүй" гэж шүд зуун хэлэхэд

Нөгөө бүсгүй огт айсан шинжгүй Лэеийн өөдөөс ширтэх ба "хөгийн амьтан, галзуу эзнийхээ анч нохой юм биз дээ? чамд сул дорой бүсгүйчүүдээс өөр хүчээ үзүүлж уурлах хүн олдохгүй байна уу?" хэмээн хэлэв.

/Дууссан/ ✡️ Unpretty-2 ✡️Where stories live. Discover now