Ep-9 "Өөрийгөө надад өгөөч"

7.1K 749 48
                                    

Бид хурлын өрөөнөөс гаран Жэксонг дагасаар хаашаа ч юм явна. Бодвол бид хоёрыг хонуулах ямар нэг газар руу л явж байгаа байх.

Би "одоо хаашаа явж байгаа юм?" гэж Чанёолоос асуусан ч Жэксон сонссон байв.

Жэксон "доод давхарт зочдын тусгай хэсэг бий. Бид ирээдүйд улсдаа олон зочин хүлээж явдаг, эрх тэгш эв найрамдалтай улсыг бүтээнэ гэж боддог юм. Та хоёр манай улсын албан ёсоор анхны зочид боллоо" хэмээн инээмсэглэв.

Би "хөөх баярлалаа"

Жэксон "гэхдээ та хоёр ч бас манай иргэд шүү дээ мөрөөдлийн улс бол шударга бус гадуурхахыг халах гэж эрх тэгш нийгмийг бүтээх гэж байгуулагдсан улс. Бүх царайлаг хүмүүсийн гэр орон. Тиймээс хүсвэл та хоёр ч бас өөрсдийн гэрээ захиалж болно. Манай хотод олон шинэ орон сууц барагдаж байгаа" гэв.

Би "баярлалаа"

Чанёол "харин л дээ, та нарын мөрөөдөл биелэхэд их л хугацаа орох байхдаа. Харин миний хувьд зочид буудлаас минь илүү тухтай гэр орон гэж үгүй. Миний өөртөө зориулж бүтээсэн бяцхан улс болохоор" гэхэд

Жэксон инээмсэглэн "угаасаа чамайг нүүж ирээч гэж гуйхгүй, чи бидний холбоотон болоод тэнд байж байсан нь ашигтай"

Чанёол "тийм л юм бол яах гэж гэрээ захиал гэсэн юм?"

Жэксон мөрөө хавчаад "зүгээр л ирээдүйд юу болохыг мэдэхгүй ш дээ" гэв.

Бид өөр зүйл ярьсангүй.

Жэксон "энэ өрөөнд амар даа, хамгийн дээд зэрэглэлийн тухтай өрөө, бас хоолоо захиалаад идээрэй, Маргааш уулзая" гэсээр цааш яваад өгөв.

Бид дотогш ороход зочдын өрөө угаалгын өрөө, тагтан дээрх усан сан гээд л ер нь дээд зэрэглэлийн гайхалтай өрөө биднийг угтлаа. Бас унтлагын өрөө нь нэг юм гэвч хоёр тусдаа ортой.

Би өрөөгөөр яван бага зэрэг танилцаад "хөөх тагтан дээрх усан сан. Өмнө нь ийм өндөрт бас тагтан дээр усан санд орж үзээгүй юм байна" гэсээр инээмсэглэхэд

Чанёол ширээн дээрээс дарс аван хундагалаад "зүгээр усан санд орж байсан гэж үү? миний бодлоор чи усан санд сэлэх ч завгүй хүн алж байсан байх, бас танай хороолол ядуусын хороолол. Тэнд усан сан байна гэж бодохгүй л байна шүү" хэмээн зэвүүн үгээ унагаад амжлаа.

Би түүн рүү муухай хараад "тийм ээ би өөрийн гэртээ, өөрийн хороололдоо усан санд орж үзээгүй зөвхөн чиний зочид буудалд байдагт л орсон болов уу? энэ зүгээр л маш өндөрт байрласан бас одод ч гайхалтай харагдаж байна. Би ч бас хүн сайхан зүйлсэд нүд унагаадаг юм" гэж хэлээд эргээд харахад

/Дууссан/ ✡️ Unpretty-2 ✡️Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang