Ep-4 "Юм уух уу?"

6K 633 34
                                    

Чанёол "Ван Жэксон, яа чамтай ингэж таарна гэж бодсонгүй шүү. Хэра гайхалтай харагдаж байна. Бас буруу таамаглаагүй бол Тэхён Жэнни хоёр тийм үү?" гэхэд

Жэксон гээд байсан царай муут нь "чи ч амилсан чөтгөр юм даа. Биднийг хүн тус бүрээр нь алдахгүй хэллээ. Яаж мэдсэн юм?" гэхэд

Чанёолын инээмсэглэл улам тодрон "мэдээж би та нарыг яаж хувирсан ч танина. Ялангуяа чиний наад дөрвөлжин том биеийг хэн ч хараад танина тийм биш гэж үү? Царайгаа солих хангалтгүй байна Жэксон" гэсээр бах нь ханасан мэт инээмсэглэнэ.

Жэксон "мэдээж чи энгийн биш болоод л энд амьдардаг байх" гэв.

Чанёол "магадгүй л юм харин та нар чинь эрх чөлөөтэй хүмүүс биз дээ? гайхалтай диваажиндаа биш энд юу хийж байгаа юм?" гэж асуухад

Жэксон "бид өөрсдөө л аюулгүй болсон бол бүгдийг мартана гэж бодоо юу? бидэнтэй нэгдээгүй олон хүн бий. Бид хүмүүсээ энэ тамаас авна. Харин чи илүү юманд дурлаж байхаар өөрийн хийх ёстойгоо хийвэл яаж байна? Товлосон өдөр ойртож байна" гэв.

Чанёол "бурхан минь гэж Ван Жэксон өдийг хүртэл хангалттай олон зүйл дээр хамт ажилласан байж одоо ч надад итгэдэггүй хэрэг үү?"

Жэксон "тийм ээ огтхон ч"

Чанёол "одоо ч Хэратай харддаг хэвээрээ юу? тэр үед түүнийг нүцгэн харснаас өөр юу ч болоогүй мэдээж ганц үнсэлт" гэхэд

Жэксон гээд байсан залуу Чанёол руу ойртон "амаа татаад өөрийн ажлаа хий, энд бидэнтэй уулзах гэж ирээгүй байлтай" гэв.

Түүний хажууд зогсож байсан бүсгүй "одоо болно доо, уурлах хэрэггүй" гэсээр Жэксон гээд байсан залууг сугадав.

Чанёол "Хэра хөөрхөн царайгаа багаар нуусан ч халуухан биеэ нууж чадахгүй юм даа үнэхээр сайхан харагдаж байна" гэсээр нөгөө бүсгүйд хандаж хэлэхэд
Жэксон хоолойгоо засав.

Чанёол "хартай амьтан шүү. Тоглож байхад чинь. Тэгээд аль хэдийн хүүхэдтэй болсон байж. Нээрээ та хоёр хүүхдээ үлдээгээд энд ирлээ гэж үү? Ван Жэксонг хүүхдээсээ харцаа ч салгаж чаддаггүй гэж хүмүүс яриад байсан даа" гэсээр жуумалзахад

Нөгөө залуу залхсан мэт "чамд хамаагүй ээ, одоо зүгээр явж үз" хэмээн түлхлээ.

Чанёолд энэ бүхэн хөгжилтэй байгаа бололтой уруулаа мушилзуулсаар "за явлаа" гэснээ түрүүнээс хойш чимээгүй зогсож байсан хүүхэн залуу хоёрт хандан "Миний гуйсан юм юу болж байна?"

/Дууссан/ ✡️ Unpretty-2 ✡️Where stories live. Discover now