Цэвэр цуст ханхүү

Magsimula sa umpisa
                                    

- Тэгээд?

Жонгүүк үүнд асуудал юу байгааг гайхахдаа хөмсөгөө өргөн асуув.

- Түүний үсний өнгө нил ягаан болсоныг бид түүнтэй хамт сурах 5 жилийн хугацаандаа огтхон ч харж байгаагүй. Бид үүнийг гайхаж байна.

Хусог хэлэхдээ ихэд бодлогоширон тэр өдрийг дахин нэг бодож байв.

- Мэдээж тэр бусадтай сээтэгнэгч шиг харагддаг байж болох ч тийм биш. Тэр бол маш бардам, ихэмсэг төрлийн хүн. Тийм дээ ч тэр хэзээ ч хэн нэгнээс асуух төрлийн хүн биш. Хэзээ ч шүү.

Цэнхэр үст уруулаа хазлан үзэгдэх нь түүнийг санаа зовж буйг илтгэх шиг.

- Хамгийн гол нь Жонгүүк-аа. Тэр бол захирал Пак-ийн ач.

Үүнийг сонсохдоо бор үстийн нүд томорсон ч эргэн хэвийн болов. Захирал Пак бол өдгөө өндөр насыг зооглож буй нэгэн бөгөөд энэхүү Persona шидтэний сургуулийн үүсгэн байгуулагчийн нэг билээ.

- Тэдний удмынхан бүгд цэвэр цуст язгууртанууд бөгөөд сэхээтэн гаралтай айл. Тэдний удмын бэлэг тэмдэг могой байдаг. Мөн удмын хамгийн хүчтэй өв залгамжлагч нь одоогоор Пак Жимин. Хүмүүсийн яриагаар бол тэр могойтой ярилцаж, тэднийг удирдах чадвартайгаар зогсохгүй өөрөө ч могойн төрхөнд хувирдаг гэлцдэг. Иймээс л хүмүүс түүнийг Slytherin-ий цэвэр цуст ханхүү хэмээдэг юм.

- Бас би буруу санаагүй бол танай гэр бүлийн бэлэг тэмдэг туулай. Энэ нь тэр чамд хэтэрхий аюултай нэгэн гэх гэсэн юм. Дээрээс нь чи хагас цуст. Та хоёрын дунд дотно харилцаа байх нь болохгүй зүйл.

Тэд ээлж ээлжээр учирлан түүнд хэлэх ч бор үст хэдийн гөлийж орхижээ. Мэдээж эртнээс энэхүү үзэл томоохон сэхээтэн гэр бүлүүдэд уламжлагдан ирсэн нь амьд байгальд биенээ барьж идэх жамтай амьтад хамт байх ёсгүй шиг гэр бүлийн бэлэг тэмдэг ч мөн тийм үүрэгтэй. Могой туулайг барьж иддэгийн адил энэ хоёр гэр бүл ч мөн хамт байх боломжгүй юм. Энэ бүхэн Жонгүүкт хэдийн хүнд туссан бололтой харагдана. Хусог Тэхён хоёр ч түүнийг аргадах аятай мөрийг нь хөнгөхөн цохиход бор үст санаа алдан дээш харав.

- Ойлголоо. Би түүнээс зайгаа барих болно. Азаар бидний хэн хэн нь алхам хийгээгүй бүр бид албан ёсоор мэнд ч мэдэлцээгүй.

Хэдий тэр инээмсэглэсэн ч орондоо шуудхан шургаад чимээгүйхэн цааш харан хэвтэх нь түүнийг сэтгэлээр унасныг хангалттай илтгэнэ. Үүнийг ч даган хоёр залуугийн сэтгэл санаа муу байлаа.

Pure blood prince [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon