Persona-ийн зүг

4K 186 15
                                    

Алс холын шидтэний ертөнцөд үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдэх сүрлэг харш сүндэрлэн үзэгдэнэ. Эртний гэмээр өвөрмөц хэв маяг бүхий харш хэдэн зууны түүхтэйг хуучирсан баримал, хананд нь өлгөөтэй уран зурагнаас л таамаглах боломжтой аж. Зуны нэг сарын туршид анир чимээгүй байсан харш цаанаа нэг амар жимэр агаад багахан айдас хүргэм байсан ч өнөөдрөөс эхлэн буцан өнөөх л хүүхэд залуучууд шуугих сургууль болох билээ. Аагим халуун 7-р сар өнгөрч 8 сарын эхний долоо хоногт шидэт буудлаас галт тэргэндээ суун хөдлөх хүүхдүүдийн сэтгэл догдлон, хөөр баяраар бялхан, үеийн найзуудтайгаа хөгжилдөн цэнгэнэ. Тэдний баяр хөөр гагцхүү шидтэний сургууль агуу Persona-ийн зүг тэмүүлэх юм.

Үнэртэй усны зөөлхөн үнэр шингэсэн нимгэн хар цамцаа задгайлаад бүхээгний цонхоор гадаах үзэсгэлэнг харан бишрэх хөвсгөр бор үстэй царайлаг хөвгүүн бүхээгний хажуугаар зөрөх хэд арван охидын анхаарлыг хэдийн татсанд охид хааяахан нэг албаар дахин дахин явж, онгорхой хаалгаар сэмхэн харна. Гэвч өнөөх хөвгүүн үүнийг үл анзааран бүлтгэр бор нүдэндээ гайхшрал мөн догдлолыг тээн эргэн тойрноо сонжин явсаар. Удалгүй бүхээгний хаалганд шидэт амттаны худалдагч ирэн түүнээс Англиар ямар нэг зүйл авах үгүйг асуух ч гадаад хэл мэдэхгүй хүүгийн хувьд том бэрхшээл гарч ирэв. Гэсэн ч тэр суудлаасаа босон дүүрэн элдэв амттан өрсөн тэрэгний урд очиход энд түүний мэдэх амттан байсангүй. Түүнийг юу авахаа сонгож, мөн сонирхсон ч асууж үл чадан зогсоход хэн нэгэн түүний хажуунаас бяцхан тусламж илгээсэн нь мөнгөлөг өнгө бүхий бяцхан бөмбөлөг байлаа. Өнөөх бөмбөлөг нисэн ирж түүний яахаа үл мэдэн сарвалзаж байсан гарт буухад худалдагч дахин түүнээс асуув. Гэвч энэ удаад гайхалтайгаар түүний хэлсэн үг ойлгогдох агаад энэ нь бяцхан залууг гайхшруулж орижээ. Хүү сая нэг тэрхүү бөмбөлөг орчуулагч нөгөөтэйгүүр хэл хөрвүүлэгч болохыг ойлгохдоо баярлана. Авахыг хүссэн зүйлсээ аваад буцан суудалдаа суухад сая түүнд тусалсан залуу буцан нимгэн нөмрөгтөө шигдэн унтжээ. Түүнийг ажиглавал хар үс, цагаан царайтай, нимгэн ягаан уруул бүхий ази төрхтэй залуу байх агаад хар нөмрөгний ногоон тэмдэгээс харахад тэрээр Slytherin тэнхимынх бололтой юм. Бор үст талархал илэрхийлэхийг хүссэн ч түүнийг унтаж буйд саад болохыг хүссэнгүй буцан буландаа шигдээд гадаахыг ажиглан амттанаа идлээ. Гэсэн ч түүний хэсэг хугацааны амар тайван байдлыг алдагдуулан хэн нэгэн саяхан хаасан гүйдэг хаалгыг сүр сар хийн онгойлгон орж ирэв. Хөвсгөр буржгар бор улаан туяа бүхий үстэй тэрхүү хүү амьсгаагаа даран хэсэг суугаад буцан түүн рүү харахдаа томоор инээмсэглэнэ.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now