Пак Жиминий нөхөр

1.1K 130 64
                                    

- Тохирох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ түүнтэй хамт баймаар байна. Таньд ингэж хэлэх нь бага зэрэг ёс зүйгүй хэдий ч... Би түүнд үнэхээр их хайртай болохоор орхих бодол алга. Түүнийг ч бас надад хайртайг сайн мэдэх болохоор түүний найз залуу байгаадаа жаргалтай байна.

- Сонсов уу? Золиг минь. Чамд хайртай гэж байна.

Захирал багш ингэж хэлэн түүнийг даван харахад Жонгүүк эргэн харвал өвдсөнөөс үүдэн цайвар цэнхэр байсан үс нь хэдийнээ улбар шар болчихсон ичин суух түүний найз залуу түүн рүү харц тогтохгүй булцгар хацраа жижигхэн гараараа даран сууна.

- Энэ ичиж байгааг нь ээ. Хөгшин настай өвөөгөөсөө ч санаа зовохгүй байгаа шүү. Залуучуудаа гэж.

- Өвөө лдөө.

- Тээр. Уруулаа унжуулж ирээд эрхэлж байгаг нь хараад байгаарай. Энэ чамд ч бас ингэж байгаа байлгүй. Тийм үү?

Өөр рүү нь хандан хэлэхийг сонсохдоо Жонгүүк бараг л ээрэн байж хариулав.

- Т-тийм ээ.

- Энэ моньдыг сайн хараарай Жон хүү. Хэрэг төвөг тарих вий.

Мөрөн дээр нь зөөлхөн цохиод инээмсэглэхэд Жонгүүк ч мөн шүдээ гарган инээмсэглээд толгой бөхийн үдэв.

- Өвөө. Та ёстой нээрээ. Би ямар жоохон хүүхэд үү?

Жимин үнэхээр л хүүхэд аятай гонгинон үлдэх бөгөөд бомбогор уруул нь унжчихсан муухай харан сууна.

- Би таньд хайртай.

Жонгүүк түүний хажууд очин суугаад гарнаас  нь атган авч, зөөлхөнөөр энхрийлэн үнсэхэд дорхноо нил ягаан болох үс нь улам л хайр татна.

- Тэнэг.

- Та тэнэг болгосон хүн нь. Тэнэг болтол минь дурлуулсан хүн нь та шдээ.

- Ахх амаа тат аа.

Бор үст нөмрөгөндөө нуугдах түүнийг харан өхөөрдсөөр үнсэж хөхрөн инээнэ. Тэр энэ л хүнээс аз жаргалыг мэдэрч, зүрхээ дүүргэдэг билээ.

--------------------------------------------------------------------------------------

5 сарын бүүдгэрхэн өдөр шидэт галт тэрэгний зогсоолд олон хүүхдүүд цугларсан байх бөгөөд тэд бүгд л гэртээ харина гэхээс яаран, хөөрч догдолж, хэсэг бүлэг нь хэдийнээ гунигт автан нулимс дуслуулна. Ийнхүү зуны амралт эхэлсэн тул ахлах ангийнхан төгсөж байгаа бөгөөд тэдэнтэй салах ёс хийн тэврэлдэж, зарим нь удахгүй уулзах талаараа хэлэлцэн байлаа.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now