episode 18

2.6K 194 8
                                    

Тэр явдлаас хойш 1 сар өнгөрчээ. Энэ хугацаанд Хана их шаналж өдөр шөнөгүй уйлж, нойр хоолгүй байсан бол харин Жонгүг зугаа цэнгэлд автаж, архи тамхиaр угжигдаж хичээл номондоо хааяа сууна хааяа суухгүй. Тэгэхдээ хамгийн адгийн амьтан гэвэл Жон Жонгүг гэх байх тэр буцаад Кан Сэритэй үерхсэн. Харин хамгийн өрөвдөлтэй  хүн гэвэл Ханаг хэлэх байх тэр зүгээр л тэр хоёрыг харчаад юу ч болоогүй юм шиг авирлах гэж хичээдэг тэгэхдээ доторх хүн нь хутгаар сийчигдэж дуусч байгаа тэрний нулимс дуусч байгаа тэрний чин сэтгэлийн инээмсэглэл дуусч байгаа тэрний зүрхний цохилт дуусч байгаа Хана өөрийгөө алдаж байгаа..Тэрний өвдөлтийг хэнч мэдэхгүй тэр хуурамч инээмсэглэлээрээ нуудаг. Хүмүүс өвдөлтийг бий болгож байгаа..Жонгүгийн тэрнийг үл тоосон харц....нэг хутгалалт... Сэригийн басамжилсан харц ...ахин нэг хутгалалт хүүхдүүдийн өрөвдсөн харц ... дахиад нэг хутгалалт.... бас хамгийн адгийн нь Жонгүгийн гэх хайр нь тэрнийг буцаад ирээсэй гэсэн итгэл найдвар нь.....хэдэн мянган удаа хутгалж байна....тэгэхдээ хамгийн өрөвдмөөр нь тэр инээмсэглэлээрээ нуудаг..тэр бусдаас нуудаг....тэр бас өөрөөсөө нуудаг энэ нь хамгийн өрөвдөлтэй бас гутамшигтай....

Хана зүгээр л хичээл ч хийхгүй зүгээр л цонх руу ширтэн суудаг. Бас ангийн дарга байхаа больж дүнгүүд нь эрс муудсан ээж аав ойр дотных нь бүх хүн Ханаг ямар нэгэн юм болсныг гадарлаж ярилцах гэдэг боловч Хана "би зүгээр ээ"гэх 2 үгээр амнуудыг нь тагалчихдаг харин яг үнэндээ тэр "зүгээр биш... тэр шаналж өвдөж байгаа бас ганцаардаж байгаа тэр гуниглаж байгаа гэхдээ.."би зүгээрээ" "надад юу ч болоогүй юу л болов гэж дээ" "битгий санаа зов би зүгээр л гэсэн бол зүгээр" гэсэн үгсээр амыг нь хаадаг.....гэхдээ тэр огтоос зүгээр биш..гэдгээ өөрөө ч мэднэ...

Удахгүй төгсөлтийн шалгалт болох учир бүгд л хичээнэ Хана ч мөн адил хичээж байгаа. Хана нөгөө л нэг хуурамч инээмсэглэлээрээ инээмсэглэн орж ирэн суудалдаа суун Инатай яриа өрнүүлнэ. Тэрний нүд өөрийн эрхгүй Жонгүгийн суудал руу харвал Жонгүг толгой барин хэвтэнэ. Хана нэг харчаад ахиад Инад анхаарлаа хандуулна. Ингэж тэгэсгэж байгаад хичээлээ дуусгаад ганцаараа гэр лүүгээ харьна. Ина Чанёлтой ийшээ тийшээ явчихдаг болохоор ойрд Хана ганцаараа явдаг болсон. Сургуулиас гаран алхахад урдаас нь Сэри ирж байв.Дүрэмт хувцасных нь юбка хэт богино урт хар оймс өмссөн өөртөө итгэлтэй алхан хааяа хааяа үсээ хаялан алхан Ханагийн хажуугаар өнгөрч явж байгаад зогсон ёжтой инээмсэглэл тодруулан Ханад сонсогдохоор чихэнд нь " нөгөө бардам өл*гч*н хаашаа алга болчив. Би чамд хэлсэн биз дээ Жонгүг чамайг бохь шиг зажлаад хаяна гэж одоо ичиж байна уу?уурлаж байна уу?хха муу бяцхан арчаагүй г*чий"гэж шивнэн цааш Жонгүг дээр очин тэвэрч аван Ханаг хар гэж байгаа юм шиг урд нь үнсэлцэн зогсоно. Жонгүг зүгээр л аясаар нь хөдлөнө. Харин Хана яг л тэндээ хөлдчихсөн юм шиг тэр хоёрыг ширтэн зогсоно. Тэр 2 Хана руу дөхөн ирэхэд Хана сая л ухаан орж байгаа юм шиг ухас хийн хөдлөн хамаг хурдаараа гэр лүүгээ гүйлээ. Замдаа Ханагийн нүднээс нулимс зогсоо зайгүй урсан гарч тэрийгээ ханцуйгаараа арчин гүйнэ. Тэр гэртээ орж ирэн цүнхээ газарт шидэн гутлаа ч тайлалгүй өрөө лүүгээ орон тэрийн хэвтээд дэрээрээ нүүрээ хаан цурхиран уйлна. Тэр байшин эмэгтэй хүний цурхиран уйлах дуу зүрх зүсэм сонсогдоно. Удалгүй тэр дуу намжин чимээ аниргүй болов....

Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now