episode 12

2.6K 195 5
                                    

би: яахаараа чамтай уулзах ёстой юм?

Сэри:гуйж байна тэх үү? 

би: зза хаягаа мсжээр явуулаарай гэж хэлэн утсаа тасаллаа  ганц удаа уулзахад яавал гэж бодон өглөөний цай бэлдэж эхэллээ. Харин Жонгүг гал тогоонд орж ирэн миний үйлдэл болгоныг ширтэн намайг эвгүй байдалд оруулна. Би ч өглөөний цай бэлдэж дуусан эргэж харан Жонгүгыг ширээнд суу гэхэд Жонгүг суун өглөөний цай идэж эхэллээ. Бид 2 дуугай л юмаа идэн гэнэт Жонгүг наашаа харан ширтэж эхэллээ. 

Жонгүг: чи унтахаараа их өхөөрдөм харагддаг юм байнлээ бас юм идэхээрээ хүртэл өхөөрдөм болчих юм чи ер нь их өхөөрдөм золиг юм байна шдээ гэж хэлэн хацарнаас чимхэв. Би цайндаа гахан нэг л сонин юм дотор хуралдаж эхэллээ тэгэхдээ лав муу мэдрэмж биш.

би хоолойгоо засан: чи цайгаа уугаад дууссан бол ингээд яв даа надад гарах ажил байна

Жонгүг: хаашаа?

би: хүнтэй уулзана 

Жонгүг:хэнтэй?

би хэнтэй гэж хэлэх үү? үнэнээр нь хэлчих үү? эсвэл Инатай гээд хэлчих үү? яах вэ?

Жонгүг:хөөе хэнтэй уулзах гэж байгаа юм бэ?

би сандарсандаа:И-Ина

Жонгүг:мм зза гэж хэлэн ширээнээс босоод яваад өгчив. Би тэгэхдээ яагаад худлаа хэлчих бэ? зза мэдэхгүй ээ. Би аяга тавгаа хураан зочины өрөө рүү очвол Жонгүг гутлаа өмсөн гарах гэж байв. 

Жонгүг ч гутлаа өмсөж дуусаад яг гарах гэж байснаа болин: аан юмаа мартчихаж гэж хэлэн буцаж орж ирэв би ч энэ хавьд юугаа мартсан юм бол гэж хараад зогсож байтал гэнэт миний урууланд зөөлөн зүйл мэдрэгдэн гайхан  харвал Жонгүгийн уруул минийхтэй нийлсэн байж байв. Жонгүг надаас хөндийрөн буцаж үүдрүү яван гарахдаа: маргааш уулзая гэж хэлэн хаалга хаан гараад явчив. Надад түм бум мэдрэмж үлдээгээд би бүр сүүлдээ ойлгохоо байлаа. Жонгүгаа чи намайг надад битгий дурлаарай гэж хэлсэн мөртлөө яагаад дурлуулах үйлдэл хийгээд байгаан бэ?....... тэгэхдээ би аль хэдийнээ чамд дурласан бололтой. 

-----------

Би одоо нэг кафений урд Жонгүгын хуучин найз охинтой уулзах гээд зогсож байна. Ашш би ингээд явж байх завтай хүн билүү?Жонгүгаас болж юм юм үзэхнээ. Би дотогш орон түүнийг нүдээрээ хайхад тэр цонхон талын ширээнд суусан хөх нь бараг ил гарах шахам юм өмссөн эргэн тойрон дохь бүх эрэгтэйчүүдийн нүдийг хужирлан сууж байв. Санаа зовдоггүй юм байхдаа ёстой нэг. Би очин суугаад:ямар хэргээр надтай уулзах болов?

Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now