еpisode 17

2.5K 192 8
                                    

Үүр цайж өглөө болов. Хана өчигдөрөөс хойш унтаж чадаагүй гэлтэй нүдэн доогуур нь хар зураас татаж үс нь сэгсийж аймшигийн кинонд тоглохоор болжээ. Юу ингэтлээ бодсон болоод ингэж аймар харагддаг байнаа. Тэрээр гэрээсээ гаран хамаг хурдаараа хурдалсан ч хичээлээсээ хоцров яагаад гэвэл шөнө унтаагүй мөртлөө үүр цайхад зүүрмэглчихгүй юу?тэрээр жижүүр багшид загниулсаар ангидаа ороход тэр бодол дунд нь эргэлддэг тэр нэгэн нь сууж байв. Хана ч байрандаа очиж суугаад хичээл номоо гарган ахиад л Жонгүгыг ширтэхэд Жонгүг Мина руу харан их л нухацтай юм шивнэлдэж байгаа бололтой хоёулаа инээд алдан ярина. Ханад тэгэхдээ нэг л сонин мэдрэмж төрөөд байгааг ч мэдэхгүй тэр 2 луу хөмсгөө зангидан харан сууна.

Хичээлийн цаг үргэлжилсээр Хана ч хичээл хийхээс илүү Жонгүгийг ширтэн өнгөрүүлж байв. Харин Жонгүг Ханаг орж ирсэнээс хойш Хана руу нэг ч удаа хялам хийгээгүй. Хана тэр сонин байгаагүй бололтой. Ханагийн толгойд өчигдрийн яаж авирласан дүр зураг л сонин байсан болохоор яагаад юу тохиолдсон юм бол гэж бодон толгойгоо гашилгана. Харин Жонгүгыг харвал тэр дүрэмт хувцсаа олигтой ч өмсөөгүй үс нь нүднийхэн урдуур унжсан ч тэрийгээ үе үехэн гараараа илбэн хойшлуулан нүд нь бага зэрэг хавдсан харагдана.

Тэр хоёр санаатай ч гэх үү?санаандгүй ч гэх үү?харц тулгарчихав.
Хана түүн лүү ширтэхэдээ зүрх нь энэ тэнд үсчиж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Харин Жонгүг Хана руу юу ч үгүйлээгүй хахцаараа хэсэг харснаа буцаж урд байх хичээлдээ анхаарав.

Их завсарлагаан болж 2 хүнээс бусад бүх хүүхдүүд гарч явжээ. Хана Жонгүгтэй өчигдрийн талаар ярилцмаар байвч яаж яриа эхлүүлэхээ мэдэхгүй байв. Жонгүг ширээнээсээ босон гарах гэж байхад ард нь Ханагийн хоолой сонсогдов.
Хана:нөгөө...чи...гэж гацаж түгдэрэн нэг юм хэлмээр байгаа ч хэлж чадахгүй зогсож байхад Жонгүгийн нөгөө л нэг хүйтэн хоолой "чи юу хэлэх гээд байгаан бэ?хэлэх гэснээ хэл" Хана бүр ч их сандран "чи..н-нөгөө өчигдөр юу болсон юм?"гэж аяархан хэлэхэд Жонгүг түүнийг сонсоод эргэж харан гарахдаа дэндүү хүйтэн хоолойгоор"чамд хамаагүй"гэж хэлэн хаалга саван гараад явчив. Харин Хана тэр хүйтэн хоолойнд хөлдсөн үү?гэлтэй тэр байрандаа гацан зогсоно.

Хичээл ч дуусч бүгд гарах дөхөхөд Чанёл Ханагаас "Хана Жонгүг дөрвүүлээ давхар болзоо хийх үү?"гэхэд Хана зөвшөөрмөөр байвч Жонгүгийг юу гэхийг хүлээн сууна. Харин Чанёл орилон "Жонгүгаа давхар болзоо хийх үү?"гэхэд Жонгүг түүн лүү нөгөө л хоосон харцаараа харан "чадахгүй нь дээ..."гэхэд Хана Жонгүг руу харвал Жонгүг аль хэдийнээ хаалга зүглэн алхаж байснаа гарахынхаа өмнө зогсон ".....бид хоёр салсан" гэж чангаар хэлэхэд бүх хүүхдүүд шивнэлдэнэ. Харин Хана л суудалдаа гацан үлдэнэ. Тиймээ тэдний гэрээний хугацаа өнөөдөр дууссан шүүдээ. Хана муухан инээмсэглээд Чанёл руу харан "та 2 болз доо"гэж хэлэн цүнхээ аван ангиас гарахад хэн ч анзаараагүй юм Ханагийн нүдэнд аль хэдийнээ нулимс хурсаныг Хана нууж чадсан тэр нулимсаа арчин хамаг хурдаараа гүйн сургуулиас гарахад  нэг л хоосон санагдана. Тэр дандаа Жонгүгт чирүүлж хаа нэг тийшээ явдаг байсанаа санана инээмсэглэн өөрийн мэдэлгүй гэрийнхээ эсрэг зүг рүү алхана. Тэгэхдээ Ханагийн тэр инээмсэглэл арилан нүдэнд өнөөх л шингэн зүйл хурна. Тэр эргэж харан алхах гэтэл яг л цавуудчихсан юм шиг хөдөлж чадахгүй байв. Түүний нүдний өмнө саяхан салсан хуурамч найз залуу нь нэг эмэгтэйтэй үнсэлцэн зогсож байсан юм..........тэрхэн мөчид Ханагийн бяцхан зүрх бутран унасан юм....


Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now