episode 6

3.1K 236 3
                                    

Жонгүг:ХАНА БИД 2 ҮЕРХЭЖ БАЙГАА ТИЙМ УЧИР ХАНА РУУ ХАНДРАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ ХАНДАРВАЛ МИНИЙ ГАРТ ҮХНЭ ШҮҮ... энэ муу чинь юу гээд гуцаад байгаан болоо. Би зүгээр доошоо харан зогсоход ангийн бүх хүүхэд уулга алдах нь тэр.

Би ч ичиж үхэх гэж байгаан юм дээшээ хүүхдүүд рүү харвал охидууд над руу үхлийн харцаар харан харин манай хэд бүгд амаа ангайн балмагдсан харагдана. Харин Ина бүр над руу эрүү нь газартаа нийлэхнээ бас энэ үнэн үү? Гэсэн харцаар ширтэнэ.
Би:энэ зүгээр худ-...яг хэлэх гэж байтал Жонгүг миний амыг таглан:хайраа ичих хэрэггүй ээ зүгээр хайр нь арын даана за гээд гараа буулгаад миний хацар дээр үнсэв. Солиорсон новш чиньюу гээд солиороод байгаа юм бэ Жон Жонгүг?

Ядаж байхад энэ зүрх түг түг..би сая тогонд цохиулчивуу?

Тэр харин юу ч болоогүй юм шиг инээмсэглэн миний мөрөөр тэврэн ангиас гарна. Сургуулиас гаран хэсэг тэгж явж байгаад Жонгүг намайг дагуулан нэг мухар гудамж руу орчив.

Би тэрнийг өөрөөсөө түлхээд:чи юу хийгээд солиороод байгаан?чи сургууль дээр зүгээр өмнөхөөрөө байна гээ биз дээ харин энэ чинь юу болж байгаан бүх нийтээрээ мэдчихлээ чи яг юу хийх гээ- би үгээ гүйцээн хэлмээр байгаа ч тэрний зөөлөн уруул миний уруултай нийлэх агшинд би хэлэх гэснээ залгичив.

Тэр намайг хананд шахан зогсон улам гүнзгий үнсэнэ. Тэрхүү агшинд миний гэдсэн дотор үй түмэн эрвээхий нисэлдэж миний оюун санаа хаашаа ч юм алга болчив.

Гэнэт тэр уруулаа салган надаас хөндийрөн зогсоод:би хүслээ арай өөрчилье..жинхэнээсээ 7 хоног үерхэе одооноос эхлээд гээд надаас нэг алхам ухрав. Би одоо ч өөрийн оюун санаа орж гарж байхад энэ бас сая юу хэлчихэвээ.

Би:айн?ч-чи сая юу гэчивээ?

Жонгүг:чи үнэхээр ойлгоц муутай юмаа би чамайг Хана гэж нэрээр чинь дууддаг байсан бол хайраа хонгор минь гэж дууддаг болж бас чамайг үнсэж тэвэрч бас нөгөө юу хийж ч болно гэж хэлэн ёжтой харав.

Би шүлсэндээ гахан:хайраа?хонгор минь? Чи яг галзуурчих- би бас л хэлэх гэснээ мартчиваа. Тэр ахиад л үнсчихэв. Би бас л дүрмийн дагуу миний дотор үй түмэн сонин мэдрэмж хуралдана.

Тэр надаас хөндийрөн:хонгор минь маргааш уулзая бас орой залганаа баяртай гэж хэлэн яваад өгчив.

Би юутай хутгалдчиваа. Бас юу болчив би сая Жонгүгийн найз охин болчихлоо. Weew юу вэ?тэгэхдээ яагаад догдлоод байнаа. Хана чи яг галзуу амьтантай нийлээд галзуу болж байх шиг байна. Зза харих минь.

-----
Гэртээ ирэхэд ээж аав ажлаасаа ирээгүй байв. Би хувцасаа солин жоохон юм идчээд хичээлээ хийх гээд дэвтэр номоо дэлгэн тавьсан ч нойр хүрээд бас Жонгүг бодогдоод юун хичээл хийх мантай болно. Би ч жоохон унтах санаатай орон дээрээ хэвтэв. Би Жонгүгтэй 1,2,3 удаа намайг үнсчихэжээ. Ашш нөгөөтэх нь үнсүүлээд л "Аа Хана чи яг галзууржээ" зза унтах минь гээд нүдээ аниад хэвтэхэд хэсэг хөрвөөж байгаад зүүдний орондоо айлчиллаа.

Нойр сэргэн босон цагаа харвал оройны 8 цаг болж байв. Нэг л сайхан хоолны үнэр хамар сэтлэх шахам үнэртэн өөрийн эрхгүй гал тогоонд орж ирэхэд ээж хоолоо хийгээд ширээн дээр өрж харин аав зүгээр л утсаа оролдон сууна.
Би:хэзээ ирсэн юм?
Аав:6 өнгөрч байхад миний охин сайхан амрав уу?
Би:ммхн
Ээж:ханиа охион хоолоо идээрэй гэж орилов.
Би ч ээж дээр очин:мм за гээд бид 3 ширээн тойрон сууна хооллож эхэллээ. Манай аав ээж 2 бас л хөгжилтэй гарууд шүү. Бид 3 инээж ханиаж байж арай гэж нэг юм хоолоо идэж дуусгав.

Би аяга тавгаа угаан зогсож байтал аав:Хана утас чинь дугараад байна гэж орилов.
Би ч зөрүүлэн:за гэж орилон гараа хальт арчин өрөө лүүгээ гүйлээ. Би утсаа аван харахад танихгүй дугаар байв. Би ч тоолгүй аван:байна уу? Хэн бэ?
?:хайр нь байна.
Би балмагдан:Айн?
?:Жонгүг байнаа хайраа
Би:аан бас юу гэх гээд байгаан?
Жонгүг:мм миний бяцханаа гомдчихсон юмуу?
Би:чи юу гээд солиороод байгаан бэ?
Жонгүг:зза хайраа сайхан амраарай за намайгаа зүүдлээрэй
Би:чамайг уу?лавдаг үгүй
Жонгүг хоолой ширүүсэн:ашш уянгалж чадахгүй новш шдээ хүн аятайхан яриад байхад урдаас юу гээд байгаан бэ?намайг зүүдлэ гэсэн бол зүүдлэ за
Би:За
Жонгүг:сайн байна одоо унт даа хайраа баяртай гээд утсаа тасалчихав. Би ч хичээлээ хийх гээд ширээнийхээ урд суун саяны явдлыг эргэцүүлэн бодно.

Юу вэ? Сая ямар сонин юм болоод өнгөрчивөө. Тэгэхдээ л энэ догдлол гэдэг зүйл надаас салахгүй нь бололтой. Бас нэг том асуудал маргааш яаж сургууль дээр очиж хүүхдүүдийн нүүрийг харнаа. Ашш Жонгүг чи намайг юутай хутгалдуулчиваа...

За энэ хэсгийг би лав мэдэхгүй шүү хха..

Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now