•67•

7.5K 391 6
                                    

"Жаалаа дахиад хэлдээ"

Тэхи "Сэүн убба надтай үнсэлцсэнээ хэлээгүй бололтой тийм үү онни"

Би "Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?"

Тэхи "Тиймээ"

Би "Тэнэг амьтан" гэж хэлж толгойгоо сэгсэрчихээд зүгээр л энэ тэнэгийн ээлжит тэнэглэлийн талаар бодон үргэлжлүүлж киногоо үзэв. Тархины минь хаа нэгтээ үнэхээр үнсэлцсэн бол гэсэн бодол төрөх төдийд л Сэүний хайр халамж бодогдон сэтгэлээ тайвшруулж сууна.

Тэхи "Чи тэнэг юм уу?"

Би "Намайг кино үзэж байгааг харахгүй байна уу битгий наад тэнэг яриагаараа саад болоод бай"

Тэхи "Нөхөр чинь чамайг хуураад надтай үнсэлцчихсэн гэж хэлээд байна шдээ"

Би "Чи юундаа тэгээд уурлаад байгаа юм үнсэлцсэн гээ биздээ азтай л байна шд" гэээд зайрмагаа идсээр түүнлүү нэг толгойгоо эргүүлж харуулаад "Гэхдээ үнэн бол шүүдээ"

Тэхи "Галзуу өлөгчин бэ юундаа итгэж найдаад ийм бардам байдаг юм. Чи арай хуримынхаа тангараганд гарсан үүрд гэдэг үгэнд итгээд байгаа юмуу. Бид бүгд үүнийг худал гэдгийг мэднэ. ХАЙР ӨӨРЧЛӨГДДӨГ ЮМ. Маргааш гэхэд ч өөрчлөгдөөд чи түүний хайрыг татахаа больж болно"

Би "Би үүрд гэж хэлээгүй үхэн үхтлээ гэж хэлсэн. Хэрвээ бид хоёрын амлалтыг тэгж их сонирхоод байгаа бол ингэж уурлаж өөрийгөө стрессдүүлж байхаар тайвшраад урт насалхаа бод заюу. Зол чинь таарвал бид хоёрын аль нэг нь үхэх хүртэл чи амьд байх л байх бүүр дургүй хүргэчихлээ"

Тэхи "Чи ч үнэхээр солиотой новш юмдаа"

Энэ үед хаалганы код хийх чимээ гаран Сэүн орж ирэв. Код хийх чимээнээр Тэхи хурдан өндийн өрөөрүүгээ орж би түүнийг шоолон сая үзэж чадаагүй хэсгээ ухраалаа.

Сэүн "Яагаад сүнс харсан юм шиг гүйгээд алга болчихов"

Би "Хэрэг тариад загинуулна гэж бодоод айж л байхгүй юу"

Сэүн "Тэгээд ямар хэрэг юмбэдээ"

Би "Дуугүй бай би кино үзэж байна дараа нь хэлье"

Сэүн "Манай гүнж ууртай байх чинь"

Би "Энэнээс сайхан ааштай байж үзсэнгүй"

Сэүн "Дуусах болж байгаа юм уу?"

Би "Чи түр амаа татчихвал хурдан дуусах байхдаа"

Сэүн "Хувцсаа сольчихоод ирье" гэж босож явахад нь миний дотрох чөтгөр намайг хатган би араас нь гартаа байсан  чипсээ шидэв.

[Completed] The taste of life Where stories live. Discover now