•9•

9.8K 530 3
                                    

Суратай хамт арай хийн юу ч болоогүй юм шиг гарсаар шууд л доошоо сууж орхив. Байшин руу явах замд Сура тасралтгүй харааж Инбёлыг алах тухай ч ярьж нулимс нь гарч байсан юм. Нэг гүнзгий амьсгаа авчихаад байшин ойрхон тул арай хийн орон Сура шууд л миний өмд гутал хувцас бүгдэнг нь тайлаад намайг нүцгэн угаалгын өрөөлүү дагуулж оров. Хүйтэн шүршүүр нээн хажуу баннанд бас хүйтэн ус тослоо. Намайг шүршүүр доор хана хажуу талаар налуулж суулган өөрөө шүршүүр аван түлэгдэн улайсан хэсэгт минь нусаа татангаа шавшиж өгч байлаа.

Би "Хөөе би үхчихээгүй байна"

Сура "Азаар тэр ус час халуун биш байлаа тэгээгүй бол наад арьс чинь болж буцлаад одоо ингээд сууж байхгүй за юу тэнэг минь"

Би "Дараа загнууляаа одоо зүгээр чи гараад өвчин намдаах юмуу ямар нэгэн эм авчрахгүй бол харин үхэх нь"

Сура "Инээж гэнэ тэнэг байхаа би нөгөө хоёрлуу залгаад эм аваад ир гээд хэлчихээд ороод ирье" гээд шүршүүрээ нуруунд тааруулан тогтоогоод гарав. Нүдээ анин өвдөлтөө тэсэх гээд уруулаа зуун гараа чанга атгаж байтал гэнэт л хойно чимээ гарч Сура эргэж орж ирлээ. Шүршүүрийг аван хорссон хэсэг дээр барьж би ч хүнд хүнд амьсгалан Сураг айлгахгүй гэсэндээ тайвшруулах гэж арай ядан: Хүн үхчихээгүй байна гээд байхад. Хэсэг улайж байгаад гайгүй болчихно за юу санаа зоволтгүй. Харин Сэүнд хэлвэл би жинхнээсээ чамайг амьдаар чинь буцалсан усанд хийчихнэ шүү"

Сэүн "Яадаг билээ тэр Сэүн чинь мэдчихсэн байдаг"

Би ч цочсондоо огцом хөдлөн эргэн харсанд хорсолт нэмэгдэн би ёолчихов.

Сэүн "Мангар юм уу хүн тайвшруулахтайгаа байна уу алив буцаад эргээд хар гэсээр намайг зөөлөн харуулан шүршүүрээ барьсаар "Уучлаарай цуг байсан бол ингэхгүй байсан юм"

Би "Та нар чинь ямар сүртэй юм бэ" гэж хэлээд гэнэт нүцгэн байгаагаа санан би Сэүн рүү дахин толгойгоо харуулвал тэр дээгүүрхээ тайлчихсан өмдтэйгөө байж байлаа.

Тэр намайг ичиж байгааг мэдэж байгаа бололтой.
"Одоо ичих цаг биш. Тэгээд ч би нуруунаас чинь өөр юм харахгүй байгаа болохоор санаа зоволтгүй"

Би "Чи хүйтэн шүршүүрт ханиад хүрчихнэ шдээ түрүүнийх шиг тогтоогоод орхичих"

Сэүн "Яагаал ийм байдаг байна аа. Өөрөө үхэх гэж байж бусдыг халамжилж, хамгаалаад л"

Энэ үед эмч Нами, Хэри, Сура нар гаднаас орж ирэн намайг баннанд ор гэж хэлэв. Би ч босох гэсэн Сэүн намайг өргөсөөр баннанд оруулан өөрөө ардаас орж ирэн хойно сууж эмч миний гарыг уснаас гарган дусал залган, хэдэн эм уулгаад дуслаа дуусгаад өөрийг нь дуудаарай тэр үед түрхлэг эм түрхэж өгөхөө хэлэн гарч явсан юм.

[Completed] The taste of life Where stories live. Discover now