•57•

7.9K 445 22
                                    

Бид тэндээс гаран явсаар Сэүн "Төрсөн өдөр чинь болохоор үнэтэй хоол авж өгч гахай баярлуулна" гэсээр зоогийн газрын үүдэнд ирэн дотогш захиалсан өрөөндөө ороход хайртай хүмүүс минь бүгд байцгаав. 2 талын аав, ээж, ах, найзууд бас тэр минь. Бид орсон даруйдаа тэдэнд гараа зэрэг дэлгэн харуулахад тэдний ам нь ангайж уулга алдацгааж байв.

С.Аав "Бид чамд амралт, баяраар Сэүн рүүгээ явахад чинь дандаа явуулах болохоор хүссэн үедээ хэлээрэй энэ бидний бэлэг шүү"

Ээж "Харин Сэүний төрсөн өдрийн бэлэг бас одоо хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа шүү"

Сэүн "Бид 2 тэрийгээ хуримынхаа бал сараар ашигланаа"

Кай "Өүввввв их сайхан сонсогдож байна"

С.ээж "Ирэнгүүт чинь хуримыг чинь хийж өгөх болно" гээд бид нэг хэсэгтээ л их юм ярьсаар маргааш онгоцны буудал дээр уулзахаа товлоод залуус болон бид Сэүний гэр лүү явцгаав.

Би "Үнэхээр гайхалтай төрсөн өдөр бүтээж өгсөнд баярлалаа"

Сэүн "Энэнээс ч илүүг би ирэх жилүүддээ чамдаа өгөх болно"

Би "Надад чи л байвал хангалттай"

Сэүн "Тиймээ чи минь л байвал болоо. Энэ охиныг цүнхэндээ хийгээд явчих юмсан одоо намайг байхгүйд залуус ч зүгээр байлгахгүйдээ. Ганц удаа сайн найз гэдгээ надад Сэилийг хамгаалж байж батлаарай та нар!"

Чанёол "Ийм зүйлийг аятайхан гуйхгүй бол сохор болзоонд явуулчихна шүү"

Би шивээстэй гараа өргөөд "Ийм байхад одоо намайг тоох хүн байхгүйдээ санаа зоволтгүй"

Би "Газраар тэгээд хөглөрөөд унтацгаагаарай бид унтлаа өглөө тэгээд битгий хөлд тээглээд байгаарай!"

Жэбом "Яахав ганц удаа өршөөе та хоёр хүссэнээрээ орилж болно шүү бид чихэвч зүүгээд унтацгаачихна"

Сэүн "Өршөөсөн өршөөгөөгүй угаасаа хийнэ хосгүйнүүд нь эртхэн хөгжмөө чангалсан ч болно шүү" гээд хэлж луусаагүй байхад л Кёнсүү хөмсгөө зангидан хөгжмөө чангалав.

Би "Дөрвөн цаг л үлдчихэж жоохон амраад авах уу?"

Сэүн "Мммн үгүй ээ онгоцонд унтчихнаа хоёулаа тэврэлдээд хэвтэе"

Би "Ямар азаар чи европ хүүхэн сонирхдоггүй юм"

Сэүн "Намайг сонирхдоггүй гэж хэн хэлж байна?"

Би цээжрүү нь алгадан "Яааа чи өөрөө тэгээ биздээ"

Сэүн инээсээр "Тоглосон юмдаа, хэн надад ийм сайхиусан тэнгэр байхад өөр юмнуудруу харж байдаг юм. Та гуай харин өөрийгөө хичээ маш олон залуус дунд үлдээгээд явлаа шүү"

[Completed] The taste of life Where stories live. Discover now