•16•

10.7K 493 9
                                    

Бид хоёр байшиндаа ирээд ойр зуурын юмс хийж байгаад унтав. Нойрон дунд нүүрэн дээгүүр нэг юм гүйгээд сэрвэгнүүлээд байсан тул нүдээ нээвэл өрөө харанхуй Сэүн өөдөөс харчихсан гараа нүүрэн дээгүүр гүйлгэж байлаа. Би нойроо харамлан толгойгоо цааш харуулаад буцаад унтахаар хэвтсэн ч Сэүн хацар, хүзүү, мөрөн дээр үнсээд байсанд би үл ялиг өндийн цонх руу харвал үүр дөнгөж цайж байгаа гэмээр хөх туяа татчихсан байх нь тэр.

Сэүн "Сайхан амарсан уу"

Би "Орноос өшиглөөд буулгамаар санагдаж байна шүү"

Сэүн "Ээегү, энэ нойрондоо харамч охиныгдээ "

Би "Яагаад унтахгүй байгаа юм нойр нь хүрэхгүй байгаа юм уу?"

Сэүн "Тиймээ, хоёулаа гаръя"

Би "Хаашаа вэ буцаад унтъя л даа тэхүү ммм" гэсээр өөрөө ч мэдэлгүй хошуугаа унжуулчихаад Сэүний цээж рүү шигдэн тэврэв.

Сэүн "Бодоод байсан хоёулаа ерөөсөө болзож байгаагүй юм байна тэхээр гарж анхныхаа болзоог хийцгээе"

Болзоо гэсэнд гэнэт л хамаг нойр хаашаа ч юм сарнин алга болж оронд нь догдлол цээжийг минь бөмбөрдөж эхлэв. Өөрийн эрхгүй нүүрэнд инээд тодорч хоёул нүүр гараа угаачихаад биед эвтэйхэн хувцасаа өмсөөд гарцгаалаа.

Нар мандaагүй байсан ч ойр орчим бүдэг бадаг харагдаж байлаа. Сэүнд төлөвлөгөө байгаа зүгээр өөрт нь итгэ гэсэн болохоор элдэв юм ярьж төлөвлөгөөг нь асууж шалж явсаар ой дундуур уул өгсөнө.

Тээглэж унахгүйн тулд Сэүний гараас тас атган алхсаар бараг л орой дээр гараад ирэхэд гэнэт Сэүн зогсон "Нүдээ ань, булхайцахгүй шүү" гэж хэлээд намайг нүдээ анихтай зэрэгцэн хойно минь гаран намайг чиглүүлж алхаж эхлэлээ.

Хэсэг алхасны дараа намайг харж болно гэж хэлсэн болохоор нүдээ аажмаар нээтэл намайг тойрсон моднуудыг гэрлээр чимэглэж тэрхүү гэрэлнүүдээс хоорондоо уяатай холбогдсон бидний зурагнууд гэрэлтэж байв. Догдлол, баяр хөөрөөр дүүрэн Сэүн рүү харчихаад урагш алхан зурагнуудыг эхнээс нь үзвэл бид хоёрын үерхэж эхлэснээс эхлээд өчигдөрийг хүртэлх бүхий л дурсамж агуулагдсан байлаа. Дан ганц бид хоёрын зураг биш миний унтаж байгаа, хичээл дээр самбар луу хараад сууж байгаа, хонгилоор алхаж байгаа, амаараа дүүрэн юм чихээд инээж байгаа, хичээлээ хийж байгаа гээд миний мэдэхгүй асар олон зураг тэдгээрээс цаас унжин түүн дээр он сар, байршил, намайг юу хийж байсан гээд бяцхан тайлбаруудтай хамт оршиж байлаа.

[Completed] The taste of life Where stories live. Discover now