•64•

8.2K 396 26
                                    

• Сэүн •

Хурим эхлэхэд хагас цаг л дутуу байх ба сандран тогтож сууж ч чадахгүй өрөөндөө нааш цааш холхин гараа үрж байв.

Чанёол "Хараал ид Сэүн битгий холхиод байлдаа бүр нүд өвдчихлөө"

Сэүн "Амаа тат та нар энэ мэдрэмжийг удахгүй мэдэрнэ"

Хаалга онгойн Мину орж ирэхэд Кай "За бид нар лав явж бэртэйгээ уулзлаа. Удахгүй уулзъя" гээд Минутай мэнд мэдчихээд гарцгаалаа.

Мину "Дажгүй харагдаж байна"

Би "Мэдэж байнаа"

Мину "Гэхдээ Сэил чамд гоёдхоор хэвээрээ байна. Чи хэдий дажгүй болсон ч тэнд Сэил дахиад л бүр илүү үзэсгэлэнтэй болчихсон байна"

Би "Маргаангүй ээ төсөөлж л сууна"

Мину "За тэгээд аз жаргал л хүсье өөр охин байсан бол аль хэдийн аваад суучихаар хугацаа бас боломж зөндөө л байлаа даанч чамд ухаангүй дурласан эмэгтэйн тархинд нэг хувь ч болтугай эргэлдэхийг хүссэн ч чадсангүй. Чи ямар гайхалтай эмэгтэйтэй гэрлэх гэж байгаагаа мэдэж байгааг чинь мэдэх ч би өчнөөн сайхан бүсгүйчүүд гэрлэсний дараа амьдралаа алдаж гунддагийг мэднэ. Ухаантай л байгаарай. Үнэхээр энэ хүртэл ирэхэд чинь надаас өөр түүнд дурласан залуу байгаагүй гэж бодохгүй л байна тийм болохоор үнэхээр жаргалтай амьдруулаарай"

Би "Ойлголоо, санаж явах болноо. Ирсэнд баярлалаа миний охиныг гүйцэх эмэгтэй олж чадахгүйд чинь жоохон харамсаж байгаа ч хайртайгаа учирна гэж найдъя"

Мину "Тиймээ үнэхээр танай охиныг алдсандаа харамсаж байна" гээд мөрөн дээр минь цохичихоод "Сайн сайхныг хүсье" гээд гарч одов.

Орж ирсэн хүн бүр л Сэилийг үнэхээр үзэсгэлэнтэй болсон гээд байхаар би ч өөрөө бараг л үхэнгээ алан сууна.

Ашгүй нэг цаг болон танхимын том хаалган дээр ирж дотороос "Сүйт залуугаа урьж байна" гэснээр хаалга нээгдэн би хүмүүсийн дундуурх зассан тайзан дээгүүр алхсаар түүнийгээ хүлээн зогсов.

Сүйт бүсгүйг ирсэнийг сонсоод хаалгаруу нүдээ ч цавчилгүй харж хаалга онгойход танхим хүмүүсийн уулга алдах дуугаар дүүрч, миний нүдэнд хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй тэр охин минь гайхалтай даашинз өмсөж аавыгаа сугадсаар бага багаар нааш алхалж байлаа. Түүнийгээ харсан даруйдаа миний зүрх тархи 2 минь зогсчих шиг л болов.

"Үзэсгэлэнтэй гэдэг үг ч багадгаар энэ бзсгүй одоо миний эхнэр болно" би өөртөө ингэж шивнэлээ.

[Completed] The taste of life Where stories live. Discover now