Сар...

808 75 2
                                    

"Binu-яа сайн уу? Ингэж хэлэх тэнэг ч гэсэн сайн сууж байгаа биздээ? Энэ захиа чамд очих үед магадгүй бид дахиж хэзээ ч уулзаж чадахааргүй болчихсон байх байх. Харин тэр үед чи битгий уйлаарай гэж хүсэх байна. Магадгүй чи аль хэдийн жоохон хүүхэд шиг асгартлаа уйлж байж ч мэдэх юм. Бас битгий харамсаарай. Чи миний төлөө бүхнийг, бүх сайхан бүхнийг хийж өгч чадсан харин би л чамд юу ч хийж өгч чадаагүй байх. Бүх зүйл чамаар эхэлдэг. Сайхан дурсамжууд минь, загварын ертөнц, зар суртачилгаа гээд бүхий л зүйлстэй миньчи холбоотой байдаг болохоор би энэ захиаг хамгийн түрүүнд чамд илгээхээр бичиж байна. Чи сайн залуу бас сайн найз залуу. Хэдий би чамд дутуу мэдрүүлж байсан байж магадгүй ч би чаид хэсэгхэн ч гэсэн хайртай байсан юм шүү. Гэхдээ чи надад яг л ах, найз, аав бас хамгаалагч шиг минь санагддаг. Чи тийм л нөмөр түшигтэй хүн. Тиймээс найз бүсгүй чинь хэзээ ч чамайг сонгосондоо харамсахгүй. Тэгэхээр битгий бүх зүйлийг хэтрүүлэн бодож өөрийгөө зовоож байгаарай. Чи тэртэй тэргүй төгс нэгэн. Бидний хамтдаа бүтээсэн олон сайхан дурсамжуудыг үргэлж дурсаж байгаарай. Бас олон жилийн дараа хүүхдүүдээ тойруулж суулгаад Ким Хэжин гэдэг хүн миний найз байсан юм гэж хэлж сайхан дурсамжуудаа дурсан нүүрэндээ инээмсгэлтэй хэлж өгөөрэй гэж хүсэх байна. Магадгүй би чиний амьдралд сайхан дурсамжийн чинь тоонд багатахгүй байж мэдэх ч чи миний амьдралд тодоос тод гэрэлтэх сар минь байсан юм шүү. Загвараа, кино, урлагаа хэзээ ч битгий орхиорой. Бас миний зурсан болон урласан бүх загвар одоо чинийх. Тиймээс яахаа чи шийдэх хэрэг. Бидний хамтдаа суугаад ярилцаж байсан сайн үйлсийн тухай яриаг маань заавал биелүүлж өгөөрэй. Би чамд юу ч хийж өгч чадаагүй мөртлөө хэтэрхий их зүйл хүсэж байна уу ххэ. Баярлалаа бас уучлаарай. Битгий уйлаарай, битгий харамсаарай, битгий өөрийгөө буруутгаарай. Яагаад гэвэл чи бас бусад хүмүүс энэ бүхнийг мэдсэн ч хэдийн оройтчихсон байсан болохоор хэнийг ч битгий буруутгаарай. Хайртай шүү хайрт найз Хэжинаас нь (Жич: найз бүсгүй чинь чамд үнэхээр хайртай юм билээ. Түүний нүднээс л харж болохоор хэмжээний их тиймээс түүнийг битгий алдаарай. Амжилт! :) )

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now