YG

882 81 2
                                    


Цаг хугацаа гэж хэтэрхий хурдан юм. Яг л юманд хөөгдөж байгаа мэт...

Жиюнтай бааранд таарсанаас хойш хэдийн 21 хоног өнгөрчихөж... хоногийн 24-н цаг хүрэлцэхгүй байна гээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй байсан одоо л сайн ойлгож байна. Үнэхээр хүрэлцдэггүй юм байна. Юригийн хувьд тэр одоогоор яг ч бүр алдартай загвар өмсөгч биш ч фотомоделоор ажилан их завгүй хүн байгаа.

Харин яг одоо бол би YG энтэртайментийн урд хаалганы өмнө гүнзгий амьсгаа аван сандарсандаа багахан чичрэх гар хөлөө хянахыг хичээн зогсож байна. Энэ хаалгаар дахиж орохгүй гэж бодож байсан юмсан. Хаалгаар орвол намайг ямар уур амьсгал угтах бол? Энэ удаад би маш том санал хүлээж авсан ба тэр нь YG энтэртаймэнтын зарим уран бүтээлчидтэй хамтран ажиллах зүйл байсан юм. Хэцүүхэн сонсогдож байгаа ч гэрээнд заасан нөхцөл болон санал болгосон мөнгөний хэмжээ миний эрүүг мултлахаар их тооны дунд эргэлдэж байсан болохоор би дуртай дургүй зөвшөөрч байгаа хэрэг. Ингээд...

Нэгдэх алхам... айж байна. Тэд надлуу яаж харах харцнаас...

Хоёрдох алхам... сандарч байна. Тэд намайг яаж хүлээж авах бол?

Гуравдах алхам... би биеэ яаж авч явах ёстой вэ?

Дөрөвдэх алхам... ер нь хэнд хамаатай гэж? Би эндхийн ажилтан эсвэл бэр нь биш шүү дээ...

Тавдах алхам... тэд намайг гуйж ажиллуулж байгаа тиймээс би илүү эрх мэдэлтэй...гэсэн бодолтойгоор хаалга татан орсон ч дотор минь нуугдах багахан айдас надад мэдрэгдсээр л байв. Яг л чи өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй шүү гэсэн шиг.

Энтэртаймэнтийн хаалгыг татан орохтой зэрэгцэн дотор алхаж байсан хүн болгоны харц над дээр туссан юм. Гайхалтай энэ новшийн мэдрэмжинд би үнэхээр дургүй. -_-

Толгойгоо өргөн өөртөө итгэл бардам гэгч нь алхаж буй мэт явсаар захирлынх нь өрөөний гадаа ирээд нэг сайн гүнзгий амьсгаа аваад хаалгыг түлхэн дотогш орлоо. Дотор YG Papa хэн нэгэнтэй чухал ажил бололтой зүйл утсаар ярин их л нухацтай харагдах ба намайг харангуутаа буйдан дээр сууж байхыг сануулаад өөрөө нөгөө хүнтэйгээ үргэлжүүлэн утсаар ярьсаар байв.

YGP: хүлээлгэсэнд уучлаарай. Манайд багахан асуудал гараад чухал ажил ярьж байлаа.

Би: зүгээр дээ... уулзаагүй удаж Ян ахаа... (инээмсгэлэн бөхийх)

Ян зах: тиймээ ингэж уулзаагүй үнэхээр удаж. Бас одоо ч намайг ингэж дуудаж байгаад чинь таатай байна.

Би: бага зэрэг эвгүй ч надад энэ нь дээр байх гэж санагдсан юм.

Ян зах: би ч бас чамайг хэн гэж, ямар байдлаар харьцах вэ гэдэг тал дээр багахан санаа зовж л байлаа шүү.(инээх)

Би: энэ асуудал тэгвэл ингээд шийдэгдлээ. Харин одоо ажилдаа орцгооё.

Ян зах. Тиймээ тэгцгээе. (Хоолойгоо засан төв царай гаргах) Тэгэхээр бидний чамд тавьж байгаа санал бол нэг ёсондоо багц ажил гэж хэлж болно. Манайх одоогоор Blackpink, Winner, Ikon гэсэн хамтлагуудад анхаарлаа маш их хандуулж байгааг чи ч бас анзаарсан байх.

Би: тиймээ. Гэхдээ энэнд чинь бусад фенүүд тийм ч дуртай биш байгаа гэж бас сонссон.

Ян зах: тиймээ. Гэхдээ энэ бидэнд тийм ч их хохирол авчирахгүй. Тиймээс бидний санал болгож байгаа зүйл бол чамайг манай хамтлагуудтай тус тусад нь хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

Би: ямар шугамаар?

Ян зах: дизайнер болон хамтран зураг авалт.

Би: нэг хүнээс гэхэд хэтэрхий их хүсэлт биш үү?

Ян зах: бид хангалттай сайн гэрээ хийх гэж байгаа гэж бодож байна.

Би: тиймээ гэхдээ хэрэв би танай энтэртайманттай хамтарч ажиллавал урдын бүх зүйл дахин сөхөгдөх болно гэдгийг та ч бас мэдэж байгаа тийм үү?

Ян зах: мэдээж бид тэрийг хариуцах болно...

Би: бас би таны арга барилыг мэднэ Ян захирлаа... та намайг өөрийн харъяаны өөр хамтлагынхантай хамтарч ажиллуулан бидний... нэг ёсондоо энтэртаймант болон Ким Хэжин гэдэг хүмүүсийн хооронд ямар ч асуудал байхгүй эв нэгдэлтэйгээр хамтарч ажиллаж байгаа гэдгийг харуулах гэж байгаа бололтой.

Ян зах: (жуумалзах) Манай Хэжин ч ухаантай юмаа...

Би: санаа зоволтгүйдээ би урлагын ертөнцийн халуун тогоо ямар байдаг бас энд яаж амьд үлдэж чөтгөр болох ёстойг сайн сурч байгаа шүү. (Жуумалзах)

Ян зах: тэгээд чиний хэлэхийг хүссэн зүйл чинь юу юмбдээ?

Би: та ч бас туршлага зааж байна шүү аргагүй л их гурвалын нэг гэсэн шиг... (инээх) Би тэгэж их зүйл хүсэхгүй ээ... зүгээр л миний брендийг болон миний нэр хүнд, ажилыг илүү хурдацтайгаар, илүү далайцтайгаар дэмжиж өг. Тэгвэл л боллоо...

Ян зах: болж байна.

Би: аан бас нэг зүйл.

Ян зах: юу юм?

Би: Квон Жиюныг надаас хол байлга. Харин бусдыг нь би замаасаа өөрөө зайлуулах болно. Та зүгээр л чимээгүйхэн шиг хараад сууж бай...

Ян зах: чиний энэ байдал үнэхээр сэтгэл татам гэдгийг мэдэх үү?

Би: тэгвэл бид тохиролцсон гэж үзэж болох уу?

Ян зах: Тохирлоо.

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now