Буцаад нийлнэ биздээ?

976 88 6
                                    

Гэрээсээ гаран ажил хийж байхдаа байрлаж байсан гэртээ ирлээ. Урт хугацаанд хүн ирээгүйг илтгэх шииг цаанаа л нэг жихүүн, харанхуй орчин угтаж авна. Яг л тэр хүний сэтгэл шиг...
Цаг орой болсон ч илүү зүйл бодохгүйн тулд гэрээ эхнээс нь нэгд нэгэнгүй цэвэрлэж дуусаад өнөөх санал тавьсан газарлуу залгав.
Би: сайн байна уу? Хэжин байна. Тиймээ таны тавьсан саналын талаар ярихаар залгаж байна.
: сайн байна уу? Маргааш манай оффис дээр ирээд зураг авалтын тухай хүссэн бүхнээ асууж болноо.
Би: за тэгвэл маргааш уулзацгаая
“сандарч байна шүү... 2 жилийн дараа анх удаагаа ажилын талаар хүнтэй ярьж байна. Хуримнаасаа зугтсан гэх нэр зүүсэнээс хойш бүх зүйлийг орхихоор шийдсэн ч гэртээ Жиюныг хүлээж суухаас өөр зүйлгүй байх хэтэрхий уйтгартай бас өрөвдмөөр амьдрал мэт санагдаж эхлэх болсон. Ялангуяа биднийх шиг хамтран амьдрагч нэрэн дээр явах бол бүр ч...”
.
.
.
“энэ санал маань рекламны зураг авалт байгаа. Гэхдээ та мэдэж байгаа байх... нөгөө... өмнөх асуудлаас болоод бид гол дүрийг өгч чадахгүй гэдгийг... та туслах дүрд буюу арын фонд оролцох болно.”
Би: тиймээ би ойлгож байгаа. Харин ч энэ нь дээр байх. Инээмсгэлэх
: ойлгож байгаад баярлалаа. Таныг суртачилгаандаа оролцуулна гэдэг манай нөгөө компанид маань хүртэл томоохон хариуцлага ноогдож байгаа. Мэдээж хэрэг олон нийт хэрхэн цочирдож хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ.”
Би: тиймээ...
: за тэгвэл бид тохиролцлоо гэж бодож болох уу? Энэ гэрээ нь нэг сайн уншаад гарын үсгээ зураарай...
Би: ойлголоо... гэхдээ миний хамтрагч хэн юм бол?
: тэрийг түрдээ нууцлах ёстой...
Би: за

Гайхалтай эцэст нь ингэж нэг гэрээнд гарын үсгээ зурдаг байжээ. Анх Binu-тай хамтарч суртачилгаанд тоглохдоо л ингэж сандарч байсан юм байна.
Би тэр явдлаас хойш Binu-тай огт холбогдоогүй ба сэтгүүлчид төдийгүй бүх л хүмүүс түүнийг тайван байлгалгүй дарамтанд оруулж байсан. Харин Binu тэр бүхнээс зугтаан цэрэгт жил хагас яван саяхан эргэж ирсэн гэсэн мэдээ сонссон. Тэр улам л сайхан залуу болсон байна лээ. Харин миний байж байгааг харвал ямар санагдах бол би ажилаа хийхээ больсоноосоо хойш бага зэрэг жин нэмсэн бас гэрээсээ барагтаа бол гардаггүй болохоор арьс маань ч суларч байгааг би мэдэрч эхэлсэн. Магадгүй... магадгүй тийм болохоор л Жиюн надаас залхаж жигссэн байх.
Элдэв зүйл бодон алхсаар нэг мэдэхэд Жиюны гэрт ирчихэж. Дахиад л.... энд амьдарсаар байгаад бүр зуршил болчихож... харин тэр... тэр байгаа болов уу? Эсвэл ажилтай гээд гадуур явж байгаа юм болов уу? Хоол идэж байгаа юу? Асуух зүйл хэтэрхий их байна. Би чамд хэтэрхий их хайртай бололтой Жиюнаа...
Бид удахгүй буцаад нийлнэ биздээ?
'

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now