GD vs B.I

1K 94 4
                                    

Нүдээ аажмаар нээн харахад BI урдаас минь мишээн хэвтэж байлаа.

Би: Цаг хэд болж байна. (Нойрмог хэлэх)

BI: Ажилын цаг аль хэдийн дуусчихсан.

Би: Сэрээхгүй яасан юм?

BI: Тухтай унтаж байх шиг болохоор нь сэрээж чадсангүй ээ…(инээмсгэлэх)

Би: Битгий ингэж хараад бай! Уйлаад нүд аймар болчихсон байгаа… (нүүрээ нуух)

BI: Үгүй ээ харин ч хөөрхөн байна. Минийх гэж бодохоор бүр ч гоё байна. (Инээх)

Би: Би хэзээ…

BI: Унтахаасаа өмнө… (ярзайх)

Би: -_- "Новш гэж"
.
.
.
~~~Сарын дараа~~~

Тэр явдлаас хойш Чэрин надтай дахиж дуугараагүй. Энэ нь хэн хэнд маань амар байгаа. Харин BI-н хувьд… тэр үнэхээр халамжтай бас төгс гэж хэдж болохоор…

Үргэлж надад анхаарал тавихын хажуугаар ажиллуудаа маш сайн амжуулж байгаа бас одоохондоо хэн ч бидний тухай мэдээгүй.

Бид энтэртаймант дээр байнга таардаг ч гадуур болзоо хийж үзээгүй гэхэд бараг л болно. Тэр намайг гэрт минь хүргэж өгөөд өглөө болгон гэрэс минь ирж авна. Тэгэх болгондоо гарнаас минь атгаж зөөлнөөр үнсээд жолоогоо барин өнөөдөр хийх ажил болон төлөвлөгөөнийхөө талаар ярьж өгдөг. Энэ хэдий энгийн ажил хэргийн гэмээр сонсогдож болох ч түүний үйлдэл бүрээс хайр, халамж нь надад мэдрэгддэг юм.
.
.
.
Нэгэн хэвийн амьдрал минь үргэлжилсээр л байсан ч өнөөдөр нэг л сэтгэл түгшсэн онцгүй өдөр байна. Хаа нэгтээгээс асуудал гарж ирэх гэж байгаа юм шиг л…

Ядаж байхад гадаа ширүүн бороо асган хүчтэйсалхи шуурах нь миний булангын өрөөнд бүр ч чанга сонсогдож би яг л гадаа байгаа юм шиг санагдаж байна. Бас ийм цаг агаартай үед хүн болгон өөр өөрсдийнхөө ажилыг хурдхан шиг хийгээд гэртээ харихаа бодож байгаа бололтой энэ хавиар харагдаж байгаа хүн ч алга.

Орой болтол ажилласаны дараа цонхоор харахад бороо, салхи улам хүчтэй болсоноос гадна нар жаргаснаас болоод бүр ч аймар харагдаж байна. Ядаж байхад BI ажилаар хамтлагынхантайгаа японлуу явчихаад ирээгүй байгаа болохоор өөрөө аргалаад харихаас өөр аргагүй. Дахиад жоохон л сууж байгаад гэртээ харья…
.
.
.
Хэн нэгэн үсэнд минь хүрэх шиг болоход нь сэрсэн ч нүдээ ч нээх хүсэл алга. Би яг одоо зүгээр л буцаад унтмаар байна.

Би: Ханбинаа болилдоо. Би унтмаар байна… (гоншгинох)

?: Дүүтэй маань уулздаг болоо юу?

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now