WINNER...

947 83 15
                                    

Ян захирал бид 2 хамтдаа удахгүй миний хамтарч ажиллахаар болсон залуус болон охидтой уулзахаар цугтаа барилгын 1 давхарлуу хэрхэн цаашдаа хамтарч ажиллах тухайгаа ярьсаар бууж байлаа. Азаар Big bang-нхан ойрын 10 хоногтоо энтэртаймант дээр ирэхгүй гэсэн ба 2ne1-ныхан ч гэсэн мөддөө энд харагдахгүй гэдгийг Ян захирал надад шууд хэлээгүй ч эвтэйхэнээр тайлбарлан хэлсэн юм. Надад л сайн биз.

Бид явсаар миний хуучин өрөө болох жижигхэн булангын өрөөний гадаа ирэн зогсоод цааш Ян ах ганцаараа явж нөгөө хэдийн ажилыг шалгачихаад нэг нэгээр нь ийшээ явуулхаа хэлээд цааш явлаа.

Хуучин өрөөнд маань миний мэдэхээр нэг залуухан дизайнер сууж байсан харин сүүлд дизайнеруудыг оёдолчидтой цуг нэг томоохон танхимд суулгадаг болсон гэж сонсож байсан юм байна. Учир нь энэ өрөө хонгилын нэг мухарт энтэртаймaнтийн хэн ч наашаа барагтаа бол зүглээд байдаггүй талд байдаг болохоор тэр байх. Харин надад бол чимээ аниргүй сайхан л санагддаг. Мэдээж энэ өрөөнд Жиюн бид 2-н хангалттай их дурсамж байгаа ч яагаад ч юм ийшээ орохдоо сандарч догдлох мэдрэмж төрөхгүй байна.

.

.

.

Өрөөгөө цэгцлэж дуусаад гэртээ сууж байхдаа зурж байсан хэдэн загваруудаа гарган харж сууж байтал хэн нэгэн хаалга зөөлнөөр 3 тогшоод орох зөвшөөрөл асуух сонстлоо.

Би: ор ор!

?: сайн байна уу? Энд шинээр ирсэн дизайнер ирсэн гээд захирал биднийг явууллаа.

" тэд намайг танихгүй байгаа бололтой. Инээдтэй юм. Гэхдээ би буруу хараад сууж байна л даа хаха."

Би: сайн уу залуусаа удаан уулзсангүй шүү. (Жуумалзан сандалтайгаа эргэж харах)

Jinwoo: та энд яагаад?

Би: яахав... (бодож байгаа царай гаргах) ммм... магадгүй та нартай уулзах ёстой шинээр ирсэн загвар зохион бүтээгч л байх. (Инээх)

Mino: тоглоод байна уу? (Инээх)

Би:магадгүй... үгүй. Тэгээд та нар наанаа зогсоод л байх гэж байна уу? Эсвэл орж ирээд надтай хувцас загварынхаа тухай ярилцах уу?

Бүгд: мэдээж дуртайяа (инээлдэх)

Би хэдий Жиюнтай үерхэдэг байсан ч тэдэнтэй барагтаа бол уулздаггүй байсан. Яагаад вэ гэж үү? Анхандаа Жиюн их хартай болохоор тэр. Харин сүүлдээ бол тэд мэдээж Жиюныхаар ирээд байдаггүй болохоор бас би гэрээс нь барагтаа бол гардаггүй болохоор энтэртаймантийн хэдтэйгээ холбоо тасарсан гэж хэлж болно. Бараг л энд ажилдаг байснаасаа хойш доривтой уулзаагүй гэхэд буруудахгүй байх.

.

.

.

Бид хамтдаа суун тэдэнд шаардлагатай хувцасны тоо болон удахгүй бэлэн болох клипнийх нь урдчилсан төлөвлөгөөт зургийг үзсэний дараа тэд хүссэн өнгөө хэлэн би хувцас загварынхаа ерөнхий төлөвийг гаргаж дуусгалаа. Бас тэд хоолойн бичлэгээ бүрэн гүйцэд дуусгачихаад хамгийн түрүүнд надад сонсгох болно гэж амалцгаасан юм.

Taehyun: тэгэхээр та энд хэр удаан ажиллах юм?

Би: та гэхээ болихгүй юм уу? (Инээх)

Taehyun: сурчихажээ... тэглээ ч та өмнө нь Жиюн ахын...

Seunghoon: (нудрах) дуугүй бол!

Би: тийм л дээ... гэхдээ одоо бол би бие даасан хүн. Бас бид хамтарч ажиллах гэж байна. Тиймээс намайг зүгээр л чи гэхэд болно. Та гээд байхаар чинь би өтөлж яваа хөгшин хүн шиг санагдаад байна.

Taehyun: за. Тэгээд хэр удаан???

Би: аан тэр тухайд энд хийх хэд хэдэн ажил байгаа. Гэхдээ мэдээж зөвхөн танай энтэртайманттай хамтарч ажиллана гэсэн үг биш. Би хувиараа бусад газруудтай хамтарч зураг авалт, шоу нтр оролцонгоо энд түр хугацаагаар та нарт сайхан сэтгэл гаргаж ажиллах гэж байгаа юм.

Mino: тэгэхээр... энтэртаймант дээр байнга байгаад байхгүй гэсэн үг үү?

Би: Ммхн. Мэдээж хэрэг.

Mino: нээрээ Ikon-ныхонтой хамтарч ажиллах юм уу?

Би: ммхн. Гэхдээ өөр юм хийнэ.

Seungyoon: юу?

Би: тэр одоохондоо нууц (онийн хэлэх) тиймээс Ikon-ныхонд, ер нь хэнд ч намайг энд байгааг хэлж болохгүй шүү ойлгосон уу?

Бүгд: (толгой дохих)

Mino: сайхан байна. Дахиад ингээд юм ярингаа инээлдээд хөгжилдөж суух...

Би: тиймээ сайхан байна. Хуучны сайхан цаг шиг... магадгүй тэрнээс ч илүүтэйгээр... (санаа алдаад инээх)

Бүгд: тиймээ сайхан байна. (Инээлдэх)





















За би хэлсэндээ хүрч 3-н хэсэг оруулсан шүү хэхэ. жоохон л оройтчихсоноос биш. уг нь эрт орох байсан ч найзынх маань нүүгээд туслах шаардлага гараад оройтчихлоо. тэгсэн ч гэсэн чадлаараа бичиж орууллаа хэхэ. бүгд сайхан амарцгаагаарай. энд 4:53 минут болж байна.

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now