23. "Анхны болзоо"

8K 546 39
                                    

Би: Намжүүн-ааа чи явахгүй байж болохгүй юм уу?

Би яг хэд дэх удаагаа ингэж гуйж байгаагаа мэдэхгүй ч лав л  арав давсан байх. Гэхдээ тэр үнэхээр зөрүүд. Итали явна гэж хэлээд л тас гүрийсээр байгаад одоо цүнхээ бэлдээд зогсож байгааг нь хараад байгаарай. Бүр үнэхээр зөрүүд юм.

Намжүүн: Санёл над руу ингэж харахаа боль л доо. Би яг л жоохон охины иштэй чихэрийг булаасан том танхай залуу шиг санагдаж байна.

Би: Тийм болохоор явахаа больчих л доо.

Намжүүн: Би явах хэрэгтэй байна Санёл. Тайвшрахын тулд.

Би: Чи Инад хайртай байхаа больчихсон гээ биз дээ.

Ина гэх хүн бидний хувьд хүндхэн ярианы сэдэв байхаа хэдийнээ больчихож. Тэр өнгөрсөн долоо хоногт ирээд өөрийнхөө ачааг авч явахдаа надтай ч тэр Намжүүнтай ч тэр Жонгүүгтай ч тэр хэнтэй ч юу ч дугаралгүй доош шхл ширтсээр байгаад гараад явсан.

Намжүүн: Би чамайг мартах хэрэгтэй залуу авхай минь.

Би: Зүгээр нэг шохоорхол гээ биз дээ. Хаашаа ч явалгүй эндээ байж байгаад мартчихаж болохгүй гэж үү?

Би хэзээ хамгийн сүүлд хүнээс ингэж тууштай гуйснаа огт  санахгүй байна. Магадгүй 15 16 жилийн өмнө төрсөн өдрөөрөө аваасаа барби аваад өг гэж гуйхдаа л ингэж шантралгүй гуйсан санагдаж байна.

Намжүүн над руу нэг хөмсгөө өргөн их л ёжилсон маягтай ширтээд

Намжүүн: Би чамд бүр гүн дуралчихвал яах уу?

Намжүүн: Тэгвэл чи бид хоёртой зэрэг үерхэж чадах юм уу?

Би: Юун зэрэг битгий байлайраад бай.

Түүний хэлсэн үгэнд би чадхаараа муухай харсанд харин тэр өөдөөс минь инээгээд

Намжүүн: Тээр чадахгүй л биз дээ. Тэгэхээр намайг зүгээр л явуул.

Тэр цүнхээ барьсаар доош буух бол би хошуугаа унжуулсаар түүнийг даган буулаа. Жонгүүг бид хоёр түүнийг гаргаж өгөхөөр онгоцны буудал явах замд Жонгүүг жолоогоо барин харин би хажууд нь суун явах бол Намжүүн ард хувцастай цүнхтэйгээ хамт сууна.

Үнэндээ бол миний ганц айж байгаа зүйл нь Намжүүнийг гадаад явж байгааг мэдээд аав ээж хоёр намайг энэ гэрээс аваад явчих вий гэдэг л байна.

Намайг өөрийн мэдэлгүй санаа алдахад

Намжүүн: Би долоо хононо. Ийм богино хугацаанд аав ээж чинь чамайг чирээд явчихгүй дээ. Битгий санаа зов. Харин ч долоо хоног намайг байхгүйд сайхан нялуураад авна биз.

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now