18."Ойлгомжгүй харилцаа"

8K 516 37
                                    

Би ч юу хэлэхээ мэдэхгүй дэмий л худлаа инээвхийлэн

Би: Хэхэ сайн уу?

Харин бид хоёрын өөдөөс харан суух Намжүүн царайндаа ямар ч хувирал гаргахгүйлгээр хоосон хацаар бид хоёрыг ширтэх бөгөөд хөндий хоолойгоор

Намжүүн: Дагаад яв гэхээс өөрийг хэлсэнгүй.

Яалт ч үгүй гэм хийсэн хүн нь бид хоёр учир үгнээс нь зөрөлгүй зүгээр л даган явлаа. Тэр доош буун том өрөөнд ирэн буйдангийн толгой хэсэгт ганц сондгой байх сандал дээр суун харин бид хоёрыг уртааш нь тавьсан урт сандал дээр суухыг дохьлоо.

Намжүүн: Тэгэхээр энд яг юу болоод байгааг тайлбарла даа Күүк

Жонгүүг гараас минь атгаад

Жонгүүг: Би Санёлд хайртай. Тэр ч бас надад хайртай гэхэд минь Намжүүн над руу тийм үү гэж асууж буй мэт харахад нь би юу ч хэлэлгүй зүгээр л толгой дохьлоо.

Намжүүн: Тэгэхээр үерхдэг гэсэн үг байх нь. Хэзээнээс тэрэв?

Жонгүүг: Сар гарны өмнөөс л

Намжүүн: Тийм дээ л чи энд амьдарна гээд хүрээд ирж.

Түрүүнээс хойш хэлэх үггүй юм хэлье гэсэн ч ам нэг л эвлэж өгөхгүй байсан би сая л ам нээн

Би: Хэлээгүйд уучлаарай

Намжүүн: Зүгээр дээ. Би анхнаасаа л мэдэж байсан юм.

Харин энэ удаад түүний хариултанд бид хоёр шоконд орж орхилоо. Бид хоёрын тэнэг юм шиг гайхширсан царайг хараад Намжүүн нулимсаа гойжтол чанга чанга инээгээд

Намжүүн: Би анхнаасаа л мэдсэн.

Жонгүүг: Яаж?

Намжүүн: Эхлээд би та хоёрыг бие биенийгээ сонирхоод байна даа л гэж бодсон. Та хоёрын харцнаас ил байсан л даа. Хайрын харц. Тэгсэн дараагаар нь Жонгүүг байсхийгээл 00 орлоо гэж худлаа хэлээл чиний өрөө рүү гүйгээд байхаар нь мэдсэн.

Жонгүүг: Гэхдээ тэрийг яаж?

Намжүүн: Үнэндээ угаалгын өрөөний хаалга их чанга чихарч дуугардаг л даа.

Жонгүүг: Өө хөөрхий. Байж байгаарай. Тэгэхээр чи өнөө өглөө ч гэсэн албаар миний өнгөрсөн амьдралыг дэлгэсэн юм уу?

Жонгүүг нэг хөмсгөө өргөн түүнээс асуух бол намжүүн мөрөө хавчин

Намжүүн: Өөрийнхөө таамгыг шалгасан юмаа.

Жонгүүг: ЯА КИМ НАМЖҮҮҮҮН ЧИ ЯАЖ? БИ САНЁЛЫГ АРГАДАХ ГЭЖ ЮУ ХИЙСНИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ ЧИ?

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now