17. "Хэхэ сайн уу?"

8.2K 465 31
                                    

Би тэгээл ир гэснийх нь зоргоор ирж яв гэснийх нь зоргоор яваал байх юм гэнэ. Яршиг л байна тэгэх тусам чинь очихгүй дээ. Намайг хүлээгээд өдөржингөө өрөөндөө тэр олон хүүхнээ бодоод сууна биз.

Би очих тухай ч бодолгүй утсаа унтраан тайван гэгч нь алхсаар гэртээ ирлээ. Үүдээр оров уу үгүй юу харин Жонгүүг юу ч болоогүй мэт кофе ууж зогсож байх нь тэр. Намайг харангуутаа тайвнаар инээмсэглэсээр

Жонгүүг: Өө чи хүрээд ирэв үү?

Тэр юу ч болоогүй юм шиг ярьж байхад би энд шоконд орчихсон зогсож байв.

Би: Чи энд юу хийж байган?

Жонгүүг: Юу юу гэж би гэртээ байна.

Би: Гэхдээ намайг хичээл тараад өрөөндөө ир гээ биз дээ.

Жонгүүг: Тэгсэн л дээ гэхдээ чамайг ирэхгүйг угаасаа мэдэж байсан болохоор гэртээ ярилцах гээд эрт хүрээд ирлээ.

Би: Хэрвээ би хэлснээр чинь өрөөнд чинь орон хүлээж байсан юм бол яахын?

Жонгүүг аягаа ширээн дээр тавин гараа халаасандаа хийн над руу малийсаар ойртох бөгөөд

Жонгүүг: Чи угаасаа ирэхгүй биз дээ. Би чамайг сайн мэднэ ш дээ.

Би: Хаха өөрөө намайг их сайн мэдэх юм. Гэтэл би таны талаар юу ч мэддэгүй юм байна. Инээдтэйюм гэсээр өрөө рүүгээ явахад ард минь тэр юу ч хэлэлгүй чимээгүй зогссоор үлдлээ. Тийм ээ үнэхээр л инээдтэй юм.

Би ч өрөөндөө орон цүнхээ тавин хувцсаа солин өрөөнөөс гартал угаалгын өрөөнөөс ус гойжих чимээ гарч байлаа. Тэр усанд орж байгаа бололтой.

Намайг хаалганых нь дэргэд байгааг мэдсэн юм шиг гэнэт миний нэрийг дуудаад байх нь тэр.

Би: Яав аа?

Жонгүүг: Би дотуур хувцас авахаа мартчихжээ. Чи аваад өг тэгэх үү?

Би: Чадахгүй та өөрөө авахгүй юу

Жонгүүг: Ээ санёлаа гуйж байна ш дээ

Би ч үглэж дуулж дотуур хувцсыг нь өгөхөөр хаалгыг нь тогшлоо. Хаалга нээгдэхэд түүнд дотуур хувцсыг нь өгөхөөр гараа сунгатал тэр намайг шууд татаад оруулчих нь тэр.

Би: Яаж байган бэ?

Жонгүүг: Ярилцах гэсэн юмаа

Би ч хаалга руу зүтгэн

Би: Үгүй ээ ярилцмааргүй байна

Харин тэр хоёр мөрнөөс минь барин өөр лүүгээ харуулж зогсоогоод

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now