16. "Ёооё бүр тоогоо алдчихлаа"

8.1K 558 55
                                    

Өглөө цээжин дээр хүнд зүйл мэдрэгдэн цочин сэрэхэд Жонгүүг намайг тас тэвэрчихсэн толгойгоо цээжин дээр тавьчихсан унтаж байв. Унтаж байхдаа хошуугаа цорвойлгох нь үнэхээр эгдүүтэй харагдана.

Түүнийг ширтээд байгааг тэр мэдсэн бололтой нүдээ нухалсаар сэрэн цонх руу нэг хальт хараад буцан нүдээ анин хэвтлээ.

Би: За сэрсэн бол одоо босох болсон юм биш үү Күүки убба гэхэд минь тэр мишээсээр

Жонгүүг: Дахиад 5хан минут гэсээр тэврэлтээ улам чангаруулна.

Би: Жүүн явчихсан юм уу? Гэхэд минь Жонгүүг юу ч болоогүй юм шиг

Жүнгүүг: Өрөөндөө байгаа байлгүй бодвол гэсэн хайнга хариулт өгчихөөд мөрөө хавчлаа.

Би: Тэгвэл ч босох цаг болсон бололтой гэсээр түүний тэврэлтээс эвтэйхэн салан босч хувцсаа өмсөж эхэллээ. Харин тэр ард минь хошуугаа унжуулсаар

Жонгүүг: Би дахиад тэврээд хэвтмээр байна ш дээ

Би: Гэрлэснийхаа дараа тэгж хэвтээ гээд хацрыг нь шахаж байгаад уруул дээр нь үнсэхэд

Жонгүүг: Би долоо хоног чамаас салахгүй юу ч хийсэн тэвэрсээр байна ш дээ

Энэ надад үнэхээр хэцүү сонсогдосон ч гэрлэх хүртэл хаа байсан юм гэж бодсоор

Би: Өөрөө мэдээ

Жонгүүг: За чи хэлсэн шүү дараа нь үгнээс зөрөв дөө гэсээр босч өрөөнөөс гарч явлаа.

Би ч доош өглөөний цай бэлдэх санаатай буутал Намжүүн хэдийнээ бэлэн болсон зүйлсээр ширээ засаж байв.

Би: Та өглөөний цай бэлдээ юу мундаг юмаа гэхэд минь Намжүүн эгдүүтэй гэгч нь хацраа хонхойлгосоор

Намжүүн: Би тийм мундаг байна уу

Би: Мхм хоол хийдэг ялангуя өглөөний цай бэлдэж өгдөг эрчүүд хамгийн мундаг бас нэмж хоолны дараа аяга таваг угаадаг бол тэгээл төгс гэж хэлэн эрхий хуруугаа гозойлгоход Намжүүн миний хацрыг зөөлөн чимхээд

Намжүүн: Бусад эмэгтэйүүд романтик мөнгө бие хаа булчин эдр ярьж байхад энэ хүүхдний ярьж байгааг сонсоод байгаарай. Хоол л ярьж байх шив зүгээр гэсээр толгой хөнгөхөн сэгсчинэ.

Жонгүүг: Хмм би ч гэсэн хоол өглөөний цай бэлдэж аяга таваг угааж чадна за гэж хэлчихээд ярвайсаар ширээний ард суулаа. Суусан даруйд Жонгүүг утсаа гаргаж ирэн оролдож байхад миний утсанд зурвас ирэв. Нээж үзвэл Жонгүүгаас байв.

~Багш бид хоёр~[Completed]Where stories live. Discover now