Chapter - 5

712 78 3
                                    

Ижүний уйлан орилох дуунд тойрон зогсон 10 гаруй хүн ямар ч хариу үзүүлсэнгүй.

Ижүн өмнөө хэвтэн амьгүй биеийг тэврэн орилж байлаа. Харин түүнийг ажиглан харан нэгэн үг дугарсангүй модод дунд орон алга болов.

FLASHBACK

Ижүн өөрт сонсогдох тэр хоолойг дахин сонсох гэж хичээж байхдаа хадны доод талд хамт явж байсан гурвыг хараад дараа нь урдаа харагдах утааг хараад түрүүхэн сонссон үгсийг бодсоор орилох нь тэр.

Ижүн: ХЁНЖҮҮҮҮ! *даллах*

Хёнжү дээш хараад зөрүүлэн даллав.

Ижүн: БУЦААД ИР! ЯВЖ БОЛОХГҮЙ ЭЭ БУЦААД ИР!

Ижүнгийн орилох дүр төрхийг харсаар Хёнжү Жинёонийг татан: Ижүн юу гээд байгааг бол?

Жинёон мөрөө хавьчин: Мэдэхгүй тэр яг алиа салбадай шиг л байна!

Хёнжү түүнийг Жэебумын ардаас түлхчихээд дээш дахин даллан: ЮУ ГЭЭД БАЙГААН БЭ? *орилох*

Ижүн ч мөн түүний амаа хөдөлгөн даллах үйлдлийг харан: ЮУ?

Хёнжү: *даллах*

Ижүн урагш заан: ТИЙШЭЭ БИТГИЙ ЯВ! БУЦААД ИРЭЭ!

Хёнжү түүний заах зүгрүү буюу  Жэебумын хойноос хараад толгой дохин: ОЧИОД ХҮЛЭЭЖ БАЙЯ!! *орилох*

Хёнжү гүйхэд Ижүн том харсаар хий орилж байлаа. Удалгүй Ижүн доош буух гэж гүйх том том хариаж хаднаас буугаад тэдний явсан зүгийг харсаар дахин гүйж эхэллээ. Ижүн Хёнжүгийн нэрийг дуудан гүйж байхдаа утааны үнэрийг аван байрандаа зогсчихов. Энэ утаа зүгээр ч нэг гал түлээд үнэртдэг утааны үнэрээс тэс өөр байв. Энэ ямар нэг амьд зүйлийг шатаахад гарах үнэр байсан юм. Ижүн урагш алхахаас айж эхлэв. Түүний толгойд олон асуулт гарч ирэн асуулт бүхэндээ "Мэдэхгүй" гэх хариултыг өгсөөр сүүлдээ залхав бололтой толгой сэгсрэв. Хэсэг хугацааны дараа Ижүн Хёнжүгийн дууг сонсоод гүйх гэхэд дахиад л хэн нэгэн түүний амыг даран доош суух нь тэр.

Югём түүний чихэнд чимээгүй байхыг сануулан багахан чимээ гарахтай зэрэгцэн өөр хэлээр ярих хүний дуу сонсогдлоо.

Ижүн гайхан өндийх гэхэд Югём доош даран: Түүнийг харж болдоггүй юм! энд байгаа ганц араатан нь би биш шүү!  Чи битгий миний замаар яв ойлгосон уу?

Ижүн хойш нүднийхээ булангаар Югёмын тунгалаг бор нүдийг хараад гайхширч байлаа. Тэр хүний яриа тасрахад Югём гараа аван: Найзууд чинь тэнд байгаа! гэж хэлэн утаа гарах зүгрүү заав.

Ижүн гүйх гэж хоёр алхам урагшлаад гэнэт эргэж харан: Чи хоёр нүүртэй, зөвөөр ойлгоорой! Гэхдээ чиний байгаа байдал хоёр дүр төрхийг илтгэдэг. Яагаад? чи яагаад араатан гэж?

Югём инээх аядан: Сониуч зан чинь чамайг үхэлд хүргэнэ шүү!

Ижүн хойш нэг алхаад толгой дохин: Чи намайг дагаад байгаа юмуу?

Югём толгой дохив. Тэр шудрага хандаж байлаа.

Ижүн: Тэгвэл чи яг юу юм?

Югём: Чиний хэлдэгээр би хоёр нүүртэй, гэхдээ шудрага! Миний нүдрүү эгц харж чадах зориг гаргасан анхны хүн бол чи! өө,энд ирсэн хүмүүсээс гэж хэлэх нь зөв байх~

Ижүн: Чи хэзээ ирсэн юм? Хаана амьдардаг юм?

Югём: Би зүгээр өөрт таалагдсан зүйлээ авдаг! гэж шивнэх чахам хэлчихээд дахиад л холдоод явчихав.

Ижүн Югёмыг харан зогсож өөрсдийнхөө байгаа байдлыг ойлгохгүй байлаа. Түүнд одоо хэрнэ энэ газар яаж ирсэн нь сонин байсан юм. 

Хёнжүгийн орилох дуунаар Ижүн ухаан орон Югёмын хойноос ширтэх харцаа салган утаа гарах зүгрүү гүйв. Удалгүй Ижүн галын өмнө ирэхэд ангийнх нь арваад хүүхэд зогсох ба ассан галын дунд Хёнжү орилж байхыг харав. Ижүнийг гүйх гэхэд Жэебум түүнийг хорин толгой сэгсрэв. 

Жэебум: Хэрвээ чи ч бас энэ асах галын цаана гарчихвал тэрэн шиг үхэх болно шүү!

Жэебумын үг Ижүнийг нэг сайн дэлсээд авах шиг л болов. Ижүн өмнөө гал дунд орилон зогсох Хёнжүг ширтсээр нулимсаа тэвчин: Яагаад?

Жэебум: Тэр өөрөө хүссэн! Биднийг аврахын тулд тэр энэ саналыг хүлээж авсан. Үхэх зөвшөөрөл хүссэн хэрэг~

Ижүн: Яагаад? *бувтнах*

Хёнжү Ижүнрүү даллаад гүйхдээ Жэебумын урд гарч хамгийн эхэнд галын хажууд ирсэн юм. Гэвч энэ буруу байсан. Хёнжү хэнийх нь мэдэгдэхгүй өөрт сонсогдох хоолойтой гэрээ байгуулсан хэрэг. Бусдыгаа аврахын тулд өөрийгөө золиослосон хэрэг. Бүгд л Хёнжүгийн үхэж буйг чимээгүй харсаар нэгэн зэрэг Хёнжүгийн сүүлд хэлсэн өгүүлбэрийн хэлж байлаа.

Хёнжү: Миний төлөө Ижүнийг амьд үлд гээд дамжуулаад өгөөрэй!  

Бүгд ингэж хэлэхэд Жэебум үргэлжлүүлэн: Энэ ч бас түүний хүсэл.. тийм болхоор чамайг хорьж байна. 

Ижүн уйлж эхлэв. Ижүн газар суухад Хёнжү ч бас хамгийн сүүлийн удаа орилон газар уналаа. Ижүн гал унтармагц урагш гүйж ухаангүй хэвтэх Хёнжүг тэврэн: Яагаад? *орилох*

Ижүн Хёнжүг сэгсрэн уйлж байлаа. 

END of FLASHBACK

- Битгий уйл!!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Бодлоо л доо би нээрээ юу зүүдэлчихсэн юм бэ? хаха~~ бичиж байхад бага сага зүйлс санагдаж эхлээд тэрийгээ бичээд л... дараа нь бататгаж уншаад л инээд хүрэх шиг~~ ✌❤😭😭 VOTE & COMMENT одооноос нэхдэг болно оо кк~~

 ☠The Cave☠ /Дууссан/Where stories live. Discover now