Chapter - 4

817 79 6
                                    

Ижүн урагш хурдтай алхаж байхдаа Хёнжүгийн асуух асуултаас зугтан чимээгүй явна. Хёнжүгийн асуух асуултууд түүнд утгагүй санагдаж байлаа. Ижүний толгойд зөвхөн бусдыгаа олох тухай л бодогдож байв. Гэвч тэр хаанаас олох талаараа ер бодохгүй урагш алхаад л байлаа. Ямар ч зорилгогүй урагш алхаж байв. Харин түүний хойн гурван хүн дагаж алхан ам амандаа Ижүнрүү заан бувтнаж байв. Тэдний яриа сүүлдээ чангарч эхлэв.

- Ижүн яагаад байгаа юм бол?

- Тэр ойд зугаалж байна! *чимээгүй болох*

- ??

- Зза зза тэр зугаалаагүй бусдыгаа л хайж байна ш дээ! Гэхдээ тэр шал дэмий ингэж хөлний гарз хийгээд байна! Хаашаа яваад байгаагаа мэдэхгүй хоёр тийш том нүдэлж хараад л... түүнийг дагаж явахгүй энд суугаад хүлээвэл тэр тойрч явсаар буцаад ирчихэж ч магадгүй л байна шүү!

- Жэебум чи тэгээд сууж хүлээе гэх гээд байгаа юм уу? Хёнжү ийн асуув.

Жэебум толгой сэгсрэн хажуу тийш Жинёоныг нурдахад тэр тонгойж байснаа болон дээш хараад дараа нь Жэебум руу харан: Яасан?

Жэебум: Чи зүгээр үү?

Жинёон муухан инээмсэглэв. Жэебум, Хёнжү хоёр чимээгүй алхан энэ яриагаа төгсгөв. ЖиЭгийн үхэл түүнд хүндээр туссан бололтой. Газар дээрх ганц дүүгээ явуулчихсан түүний царай хүртэл барайсан байв. Гэвч тэр зогсохгүй нөхдүүдээ даган алхаж л байлаа. Түүний толгойд өс хонзон эргэлдэж байгааг үгүйсгэхгүй.

Ижүний орилох дуунаар тэд хурдтай гүйн Ижүний байгаа газарт ирэхэд Ижүн өндөр хадны өөд харан: Та нар харж байна уу?

Хёнжү түүний хажууд зогсоод мөн дээш харан: Юуг?

Жэебум, Жинёон хоёр ч бас дээш хөмсөг зангидан харж байлаа.

Ижүн гараараа хадны ирмэгрүү заан: Тэнд нэг хүн байна аа!

Жэебум түүний хэлэх үгийг сонсоод урагш тэмүүлэхэд Жинёон гараас нь зуурав. Жэебум гараа татан: Нээрээ л хүн юм бол бид очих хэрэгтэй!

Ижүн ч бас зөвшөөрч байлаа. Тэдний нэг тэргүүнд тавих чухал зүйл бол бусдыгаа олох шүү дээ! Тэд удаан алхсан. Энэ ойн хаана явж байгаагаа ч мэдэхгүй тэдэнд урд нь харагдах хад мөн нэг боломжийг олгож байлаа. Өндөр хадан дээр зогсоод тэд ойг бүхэлд харж болно.

Жэебум хамгийн урд алхаж Жинёон хойноос алхах бол Хёнжү Ижүнээс зуурсаар ард нь алхаж байлаа. Тэд хадны гишгэж болох бүхий л хэсэг дээр гишгэн хадруу авираад дээр нь гарахад хэн ч харагдсангүй. Харин тэднийг гайхшируулсан зүйл бол ойн дундах утаа байсан юм. Байшингийн яндангаас дээш агаарт дэгдэх тэр утаа...

Ижүн сонин царайлан: Яах аргагүй хүн байсан!

Хёнжү: Тэгвэл тэр хайччихав?

Ижүн мөрөө хавичин утааны зүг ширтсээр: Тэнд хүн байгаа байх~

Бүгд л толгой дохиж Жэебум: Амьтан л гал түлэв гэж дээ!

Ижүн түүний зүг харан: Чи яагаад үргэлж миний хэлсэн бүгдэд эсэргүйцэл үзүүлдэг юм бэ?

Жэебум мөрөө сэгсрэн: Зугаатай байдаг!

Ижүн: Би чиний уйтгарыг гаргадаг зугаа чинь юм уу? Эсвэл би чамайг уурлуулчихсан юм уу? Надад үнэндээ ядаргаатай байна! гэж хэлэн хамар дээрээ тохисон жижиг цагаан шилээ авахад Жэебум үг хэлсэнгүй гараа агаарт сэгсрэн ярвайв. Энэ нь түүний залхсаныг илтгэж байлаа. Тэр Ижүний ярианаас залхаж байв. Хүнтэй удаан ярилцах дургүй байдал нь бага ангидаа л илт байдаг байсан түүний энэ зан одоо ч хэвээр байв. Амархан уйдаж, амархан залхдаг түүнд үргэлж шинэ зүйл хэрэгтэй!

Жэебум утааны зүг сайн хараад хаднаас буух гэж зүглэв. Энэ удаад Жэебумын ардаас Хёнжү гүйж, түүний ард Жинёон тонгойн үе үе санаа алдан алхана. Харин Ижүний хувьд тэр байрандаа зогссоор л байлаа.

- Битгий!

Ижүн хурдтай хойш хараад дараа нь том нүдэлсээр урагш харав.

- Та нар үхэх болно.. Тэр утаанд битгий хүр! Та бүхэнд зовлон авчирах болно

Ижүн том хараад хойш дахин хурдтай харахад хэн ч алга байлаа.

Ижүн: Юу вэ? *бувтнах*

- Ухаантай байж нөхдүүдээ надаас хол байлга! *инээх*

Энэ хоолой Ижүний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хоолой байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

кк~~ ❤

 ☠The Cave☠ /Дууссан/Where stories live. Discover now