Chapter - 3

841 76 2
                                    

Амыг минь дарах гар сулран би агаар авч амьсгалаж эхлэхэд дахин сөөнгө бүдүүн хоолой намууханаар үг шивнэлээ, гэхдээ түүний үг таалагдахгүй байна

?: Чимээгүй бай!

Би: Х-Хэ-эн бэ?

Түүний толгой сэгсрэх хөдөлгөөн мэдрэгдэн тэр: Зүгээр л хар!!

Би түүний үгийг даган суусан газраасаа эгц урагш харахад нүдний минь өмнө гялалзсан цагаан шигтгээтэй бугуйвч харагдав. Тэрхүү бугуйвчтай гарыг  дагуулан дээш харсаар мөчрөөс дүүжилчихсэн ЖиЭг олж харлаа.

Тэр нүдээ аниагүй байна... Цусанд хутгалтсан гар нь үе үе агаарт савлаж сууж байгаад л сайн нягтлан харахгүй бол босож зогсож эсвэл алхаж байхдаа харж болхооргүй газар түүний цогцос байрлаж байв. Би сандран босох гэхэд дахин миний аман дээрхи гар чангаран: Дахиад хар!!

Би түүний үгийг сонсоод дахин хөмсөг зангидан харахад ЖиЭгээс цааш тав мод... таван хүн... таван цогцос... бурхан минь~~ энэ удаад би уйлж байна. Нүднээс минь хялалтгүй нулимс урсаж өөрийнхөө харж байгаа энэ дүр зураглалт ч итгэмээргүй байна... хэн ийм зүйл хийдэг байна аа!!

Түүний гар аман дээрээс минь холдон нуруун дээр минь ирж шууд л түлхлээ. Газар суун амьсгал минь давчидаж агаар авахад ч хэцүү байсан учир тэр хүний царайг харах ч сөхөө байсангүй. Түүний алхах хөдөлгөөн нулимстай нүдний минь буланд харагдаж бас бүрэлзэж байхад тэр миний урд аль хэдийн ирсэн байлаа. Эрүүн доороос минь өргөж өөрийнхөө нүдрүүгээ харуулахдаа жуумалзаж байв. Энэ тэр байна... Улаан нүд бас цагаан царайтай өндөр залуу.. Югём байна...

Югём эрүүн доороос нь дээш өргөн: Удаанаар... тайвнаар.. бас нүдээ ань! гэлээ.

Би хэлсэн үгийг нь дагаж удаанаар амьсгалж нүдээ анихдаа тайван байдлыг мэдрээд авав. Нүдээ нээхэд Югём: Энэ зүгээр л эхлэл! та нар бүгд үхэх болно.

Би түүний үгийг сонсоод дахиад л уйлж эхэллээ. Югём суусан газраасаа босон намайг тойрон алхаж байв. Би хөдөлмөөргүй байна.. Гэвч энэ хүсэл би биелэсэнгүй тэр миний гарнаас татан зогсоогоод өөрлүүгээ харуулав. Энэ үед би түүний нүдийг анзаарлаа. Улаан биш бор байгаан миний толгойг хангалттай өвдгөх олон зуун бодлуудыг эргэлдүүлнэ. Харин би тэр бодлуудаасаа зугтаахыг хүсэн толгойгоо автоматаар сэгсрэв. Гэвч улам ихсэж байна..

Югём: Анхааралтай бай! Миний чамд хэлэх үг энэ л байна!

Югёмыг хоёр алхам холдоход би түүний гарнаас татав. Тэр хурдтай намайг түлхээд гарыг минь хурдхан шиг усанд дүрчих нь тэр.

Тэр яагаад байгаа юм бэ?

Югём: Эмэгтэйчүүд их тэнэг байх юм!

Би: Юу гэнээ?

Югём гарыг минь уснаас гарган алгыг минь хараад дараа нь надруу харав. Харин би орилчихов. Учир нь нүд нь улаан болчихсон байв.

Би: Ч-чи-чиний н-нүд~~

Югём өөр тийш харан гарыг минь хүчтэй шидэхэд би түүний хүчинд хойш хоёр алхахад тэр үг хэлэлгүй өөдөөс минь хөмсөг зангидсаар хойш нэг нэг алхамаар ухарсаар нэг мэдэхэд л алга болчихов.

Түүнийг алга болохтой зэрэгцэн Жэебум, Жинёон, Хёнжү гуравын дуу гарч ойртон ирж байгааг нь мэдэв.

Би хурдан нулимсаа арчин зогсоход Хёнжү хажууд минь гүйж ирэн: Чи намайг айлгачихлаа ш дээ! *тэврэх*

Би түүний нуруун дээр цохин: Зүгээр ээ! гэж хэлээд Жинёоныг татан өөрийнхөө хажууд зогсоон: Урагшаа хар! Нүдээ долир болгоод ч хамаагүй сайн хар! гэхэд Хёнжү надаас холдлоо.

Жинёоны нүд томроход би Жэебум, Хёнжү хоёрыг ч дээш харахыг санал болголоо.

Жинёон урагш гүйн агаарт унажих ЖиЭгийн гарнаас татахад модон дээр тогтох тэр бие газарт унав. Хёнжү орилон миний хүзүүнд шигдэн тэврэх бол Жинёон дүүгийнхээ нүүрийг илэн мөрнөөс нь сэгсрэв. Харин Жэебум ЖиЭгийн нүдийг хааж байсан юм. Бид таван хүүхдийн цогцосийг газарт буулгахад дахин хонх дугарав.

Жэебум: 7 *бувтнах*

Бид хүүхдүүдийг газарт эвтэйхэн хэвтүүлж том мөчирүүдийг дээр нь тавихад Жэебум: Бид энд хэдүүлээ ирлээ!

Хёнжү хуруу оролдон тоолоход Жинёон тайван гэгч нь "24" гэж хэлэв.

Тиймээ бид 24-үүлээ энд ирсэн. Гэхдээ энэ ямар хамаатай гэж?

Би: Юу болсон юм?

Жэебум: Бид бусдыгаа хурдан олох хэрэгтэй!

Жинёон: Яаж?

Хёнжү толгой сэгсрэн: Шууд дуудаад дуудаад хайж болохгүй гэж үү?

Жэебум: Болохгүй ээ! Орилж хашгирах бол дэндүү аюултай! Бидний дуу хүүхдүүдийг ч бас~ тэр нохойг ч дуудаж мэднэ!

Түүний зөв..

Би толгой дохин: Тиймээ! Гэхдээ тэр нохой биш!

Жинёон: Чи яаж мэдэж байгаа юм? Харваас л дөрвөн хөлтэй нохой байсандаг!

Түүний асуултанд бас л төөрчихлөө. Би яаж тэр араатныг мэднэ гэж? Нохой байна уу? Чоно байна уу? Би ямар хажууд нь байж үзсэн биш! Яаж тэр амьтаныг нохой биш гэдгийг мэдээд байгаан бол оо?

Би толгой сэгсэрээд гараа духандаа наахад алга минь хорсон өвдөхөд гарын алгаа харав.

Гар минь түлэгдчихсэн байна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Үргэлжлэлийг дараагийн бүлгээс гэдэг билүү? кк~~

 ☠The Cave☠ /Дууссан/Where stories live. Discover now