Chapter - 0

2.7K 133 3
                                    

Хамгийн сүүлд ангиараа хөлөг онгоцон дээр явж байснаа санаж байна. Гэвч одоо хаана байдаг нь ч мэдэгдэхгүй, хэзээ орж ирсэнээ ч мэдэхгүй харанхуй агууд сууж байна. Бие биенийхээ царайг харж болохоор бүдэг гэрэлд хий гөлрөн сууцгаахдаа бид зөвхөн тэр эрэгтэйн дуу хоолойг л хүлээнэ.

Гэвч тэр ганцхан үг хэлчихээд л чимээгүй болчихсон! Дахиж үг хэлэхгүй гэдэгт би итгэлтэй байсан гэвч эсрэгээрээ гэдэгт найзууд минь итгэлтэй байх юм.

Агууд тусах гэрэл анивчиж эхлэхэд намайг нэмээд 24 хүүхэд орилж хаашаа ч хамаагүй харж байлаа.

Тэдний ч бас мэдэх зүйл бол хөлөг онгоц болон харанхуй гэдгийг би мэдчихсэн!

- Ижүн!!! Хөөе дөрвөн нүдэт ээ!

Би түүний үгийг сонсоод шилээ авахад дахин агууд түүний дуу цуурайтан: Хөөе! Пак Ижүн чамайг сонсож байгааг мэдэж байна!

Би хойш харахад ангийн минь анд Хан Хёнжү инээн: Ижүнаа чи зоригтой юм чинь тэнд байгаа хар зүйлийг хараад өг тэгэх үү? гэж хэлэн буланд байх хар чулуу ч юм шиг зүйлрүү заахад би түүний гарыг даган хараад толгой сэгсрэн: Ээе! чулуу л байна ш дээ!

Хёнжү алхан миний өмнө ирж зогсоод шивнэх төдий: Чулуу хөдөлдөггүй биздээ?

Би түүний өөдөөс сонин харахад Хёнжү дахин заагаад: Хөдлөөд байна шдээ! гэж хэлэн намайг түлхэхэд би жижиг чулуун дээр гишгэн унахгүйг хичээн зогсчихоод зөрүүлэн түүнийг түлхэн: Чи чинь яагаад байгаан бэ?

Хёнжү миний гарнаас барин: Чи надад итгэдэг биздээ? Би хэлээд байна ш дээ! Хөдлөөд байна! Би харсан хөдлөж байсан! гэж хэлэхэд би эргэн тойронд зогсон том нүдлэн харах 22 хүүхдийг нүдийг хараад басхүү сандарч Хёнжүгийн гарнаас зууран: Зза зза итгэж байна! Яг байрандаа зогсоод харж бай!

Би түүнийг үлдээчихээд урагш алхан нөгөө чулууны дэргэд ирэхэд хөдөлсөнгүй тонгойн сайн нягтлан харсан ч хөдөлсөнгүй. Би инээн хойш хараад чулуун дээр суун: Хёнжү хардаа! Би том бат бөх сандал олсон!

Хёнжү сонин харан юу гэж хэлэх ээ олохгүй зогсож бусад нь ч бас юу ч болоогүй юм шиг намайг харж байлаа. Би босон тэдний урдаас урагш нэг алхахад хөлнөөс минь нэг зүйл бариад авах нь тэр.

Шууд орилон бусдыгаа дуудахад хөлнөөс минь зуурах зүйл шууд л тавьчихав. Ямар нэг хүний гар байсан! Энэ үйлдэлээс болон зүрхний цохилт минь агууд цуурхайтан нь уу? гэмээр хүчтэй дэлдэж би газар өнхөрөн унахад  түрүүхэн суусан чулуу хөдөлж эхлэх нь тэр.

Хёнжүгийг хэлсэн үнэн байж~~

Би хойш гараараа тулан ухарч байхад чулуу гээд байсан зүйл хүн дүрстэй болж ирэхэд айх гайхах зэрэгцээд ирэв.

Эрэгтэй хүн байна!

Би: Х-хэн бэ?

- Югём!

Би: Ю-ю-юг-ём? гэж ээрч гацан асуухад гайхширан зогсох ангийн хүүхдүүд намайг босгон бүгд л тэр зүйлрүү ширтэж байлаа.

Гэнэт харанхуйд хоёр улаан цэг гарч ирэхэд цочин: ААА~~ гэж чанга орилоход улаан цэг анивчин тэр хүн дүрстэй зүйл урагшилан: Эхний хонх дугарах гэж байна! гэж хэлэв. Түүний энэ өгүүлбэр ойлгомжгүй байгаа ч би нэг зүйлийг анзаарсан юм.

Түүний нүд...

Хоёр улаан цэг бол түүний нүд байж~~

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Кк~ бичээч нь дахиад нэг зүүдээ амь оруулах гэж байна хаха бас л аймшиг талдаа~~ яагаад ч юм аймшиг талдаа зүүдэлсэн зүүднүүдээ сайн санадаг болхоор бичсэн, зүүднээс ургуулсан бичвэр бүхэн аймшиг талдаа байх байх эдр хаха~~ :"))  гэхдээ төгсгөл бүр янзын ххоо~~ би зүүдээ мартахгүйн тулд хичээнэ ээ харин та нар дэмжээрэй жгшг~~ ✌❤

 ☠The Cave☠ /Дууссан/Where stories live. Discover now