Chapter - 2

1K 84 2
                                    

Нүд минь хэдийн тод харж эхлэхэд би тэдний зүг ширтэнэ зогсов. Жэебумын хийх үйлдэл бүрийг харахаас өөр зүйл хийсэнгүй. Миний туслаж, хийж өгч чадах зүйл бол чимээгүй бөгөөд тайван байх явдал байсан юм.

Жэебум Хёнжүд хиймэл амьсгал хийж цээжэн дээр нь 1 2 3-аар тоолон дарж байлаа.

Хёнжүгийн амьсгаа авах чимээ гарахад Жэебум хойш суун: Ямар чөтгөр нь вэ? Хараал ид! гэж хэлээд бүр хэвтчихэв.

Би Хёнжүгийн урд суун гарнаас нь атгахад тэр ярвайх нь тэр. Гар нь өвдөж байгаа бололтой. Аяар түүнээс холдон суухад Жэебум өндийн: Түүнд жоохон амралт хэрэгтэй! Тэр ямартай ч амьд л байна!

Би: Баярлалаа~

Жэебум: Зүгээр!

Тэр өөр үг хэлсэнгүй. Би түүнийг мэднэ. Түүний хурц нүд ангийн хүүхдүүдийг айлгадаг. Би ч бас айдаг. Гэвч сая түүний хийсэн үйлдэлийг хараад би баярлаж байна. Тэр чимээгүй.. надтай үг сольсонд нь ч бас баярлаж байна..

Би газраас өндийхөд дахин хонх дугарав.

Жэебум: Энэ гуравдах нь~

Би: Юу?

Жэебум: Гуравдах хонх гэж байна! Яах гэж боссон юм?

Би түүний эхний өгүүлбэрт толгой дохин дараагийн өгүүлбэрийг бодсоор алхаж эхлэн: Бидэнд ус хэрэгтэй!

Тэр зөвхөн толгой дохив.

Би ус хайж алхан модны дор тогтсон цэвэр уснаас халаасандах уутандаа хийж авлаа. Азаар цоорхой биш байв. Буцан Хёнжүгийн хажууд очиход тэр сэргэсэн байх бөгөөд мод налан сууж байв. Харин Жэебум алга...

Би: Чи зүгээр үү?

Хёнжү толгой дохиход би: Жэебум хаашаа явсан юм?

Би Хёнжүгийн хажууд суухад Хёнжү: Мэдэхгүй ээ! гэж сулхан ирэв. Би үг дугарсангүй. Тиймээ түүнийг шалгаах нь зохисгүй хэрэг байсан юм. Удсан ч үгүй Жэебум бас нь нэг саванд ус барьсаар хүрч ирэхэд Хёнжү инээмсэглэв. Би ч бас~ 

Гадаа харанхуй болж эхлэхэд дахиад л тэр хонх дугарав, 4 удаа~~ хэн дугаргаад байдаг байна аа!! мэдэж аваад тархийн хага базах юмсан! 

Гарын алга хорсож эхлэхэд би бодлоосоо салан чанга атгасан гараа хараад санаа алдлаа. Мэдлээ гээд би юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байна.  Жэебум Хёнжү бид гурав өглөөхөн явж байсан зүгээсээ эсрэг зүгт явлаа. Удаан алхаж явсаар дахиад л нөгөө агуудаа хүрээд ирэв. Бид гурав бие биерүүгээ харцгааж Хёнжү: Би лав орохгүй шүү! 

Жэебум ч бас толгой сэгсэрч байхыг би анзаарлаа. Тэдний саналыг харгалзан үзэх хэрэгтэй байх... 

Би гараа өргөн: Тэгвэл цааш алхцгаая

Жэебум үг хэлэх гэж байгаад гэнэт хойш харах нь тэр. Түүнийг ажиглавал тэр хөмсөг зангидсан байх бөгөөд доош тонгойж байх нь тэр. Яагаад байгааг нь асуутал Жэебум: Хүн хараад байгаа юм шиг санагдаад *өндийх* ингэхэд хүүхдүүд хаана байгаа бол?

Хёнжү мөрөө хавьчиад толгой сэгсрэн: Ямар ч байсан ойд байгаа байх~~

Би: Тэд ойгоос гарах гэж оролдсон болов уу?

Жэебум урагш алхан: Үгүй л гэж найдья

Энэ бол гол найдах зүйл шүү дээ, тэдний хэнд ч Хёнжүд тохиолдсон зүйл битгий тохиолдоосоо гэж хүсэж найдах л бидэнд үлдээд байна. Бас тэр араатан хаана байгаа юм бэ? дахиж гарч ирэхгүй үхчихвэл сайнсан... Бид агуун араар тойрон цааш алхаж явахад нэг чимээ сонсогдлоо. Энэ байгалийн чимээ байсан юм, бүр тодруулбал усны чимээ... Гэвч ойртох тусам танил хүний хоолой сонсогдож байсан, энэ Жинёон бас~~  ЖиЭ хоёрын хоолой байна. Тэдний дууг таниж хэлэхэд Жэебум: Жинёон-аа!! *дуудах*

Байрандаа зогсон хүлээхэд хариу чимээ ирсэнгүй. Гэвч тэдний яриа сонсогдоод л байлаа.. эсвэл би андуураад байна уу? Дахин тэднийг дуудахад түрүүхэн сонсогдож байсан тэдний ярилцах чимээ бүр мөсөн алга болчихов. Энэ явдалтай давхцан биднийг ч бас хүн дуудах нь тэр. Модод найган хөдөлсөөр хэн нэгний хөлийн чимээ чангаран модон дундаас Жинёон үсрээд гараад ирэх нь тэр. Жинёон бидний ард явж байсан байна...

Би үнэндээ төөрөлдөж орхилоо.

Жинёон: Дуудаад байхад чигээрээ л зүтгээд байх юм аа

Жэебум гараараа хойш заан: Чи сая тэнд~~ түүний яриаг таслан би: Чи яагаад эндээс ирдэг билээ? гэж асуун түүний ард хэсэгрүү заахад Жинёон: Би Хёнжүгийн шар үсийг хараад ардаас чинь гүйсэн шд! 

Жэебум: Гэхдээ чи тэнд байсан биздээ?

Жинёон түүний заах зүгрүү хараад ярвайн: Юу тэнэгтээд байгаа юм? би тэд ярих байтугай очиочгүй байна... би та нарын ард явж байсан

Хёнжү: Тэгвэл тэнд хэн байсан юм бол? би яах аргагүй ЖиЭгийн хоолойг сонссон юм даа!

Жинёон ЖиЭгийн нэрийг сонсоод хөмсөг зангидахад би: Та хоёр эвлэрээгүй байгаа юм уу?

Жинёон: Би ямар ч буруугүй!!

Тэр ууралчихлаа... дүүтэйгээ муудалцсан л тэр юм байгаа биз...

Би тэднийг үлдээн түрүүхэн ярилцаж байсан хоёрын зүг явлаа. Урдаа таарсан мод мөчир бүхнийг түлхэн явж жижиг горхины хажууд ирэхэд хэн ч байсангүй. Би толгой сэгсрэн дахин урагш алхахад бүх зүйл хурдан болж би том нүдлэхээс өөр аргагүй байдалд орчихов.

?: Чимээгүй *шивнэх*

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

кк~~  үгийн тоо 500-гаас хэтрэхгүй гэж хэлсэн ч нэг харахад л хэтэрчихсэн л явж байх юм хаха~~ одоо хурдан бас тасралгүй өдөр болгон шинэ бүлэг оруулахыг хичээх болно оо ххоо~~ 

 ☠The Cave☠ /Дууссан/Where stories live. Discover now