ТАЙЛБАР

2.6K 313 65
                                    

-ТИЙМ ЭЭ, ЮНГИ АЛУУРЧИН БАЙСАН.

Юнги шизофрени болон хос хувийн өвчинтэй учир юу болоод байгааг ухаараагүй.

+Нэгдүгээр хэсэгт, Юнгиг нийтэч биш гэж дурьдсан байдаг. Тэрээр үдэшлэг мэтийн зүйлст явхыг үзэн яддаг, гэртээ байхыг илүүд үздэг гэсэн нь урхи тавьж, бүгдгийг төлөвлөх хангалттай их цаг бий болгоход гэсэн үг.

Энэ хэсэгт, Юнги ингэж хэлсэн байдаг: Killer killer? Энэ чинь сүүлийн хэдэн долоо хоногийн турш та нарын зогсолтгүй тоглоод байгаа тоглоом биш үү? Юу гэсэн үг вэ гэхээр, хэрэв тэд зогсолтгүй тоглосоор байсан бол аллагыг төлөвлөх завгүй байсан гэсэн үг юм. Зургаа болон долдугаар хэсэгт, Дужүн алуурчинг *сайн төлөвлөсөн* хэмээн дурьддаг. Бусдаасаа илүү Юнгид их чөлөөт цаг гардаг, энэ нь аллагыг төлөвлөхөд хэрэг болсон= хос хувийн өвчин. /Уучлаарай орчуулга дээр л ийм өвчин байсан. Би мэдэхгүй болхоор бичсэнээр нь орчууллаа./

+ТҮЛХҮҮРНИЙ ООСОР. ЯАГААД ХУСОГИЙН ХАЛААСАНД ОРЧИХОВ?

Хариулт: Түүний халаасанд огт байгаагүй. Зургаадугаар хэсэгт ингэж дурьдсан байдаг: Юнги шалан дээр хэвтэх нэг зүйлийг олж харлаа.  Хусогийн халааснаас унасан байна гэж ер дурдаагүй. Тэнд зөвхөн хоёр л хүн байсан. Түлхүүрний оосор Юнгигийнх байсан бөгөөд, тэр өөрөө унагаасан аж.

АЛЛАГЫН ТАЙЛБАР:

-Жонгүг.

Хамгийн эхэнд амиа алдсан нь Жонгүг байсан. Жонгүг дүүжлэгдхээс өмнө залуус Юнгитэй хамт байгаагүйг санаарай. Юнги оюун санааны өвчтэйг дээр бичсэн. Нэгдүгээр хэсэгт, Юнги лаа авчирхаар явдаг. Тэр шүүгээ онгичиж байхдаа лаа хайгаагүй байсан. Лаа биш, хүн алхад хэрэг болох зүйл хайж байсан. Юнги оосор уях чимээг сонссон. Гэхдээ үүнийг хэн ч хийгээгүй байсан. Энэ түүний шизофрени өвчин байсан юм.

-Намжүүн.

Хоёрдугаар хэсэгт, гэрэл анивчиж эхэлдэг хэсэг гардаг. Гэрэл секунд тутамд анивчихыг анзаарав. ОЛЖ ХАРАХ ХЭЦҮҮ БАЙСАН- Тэр хэний ч царайг сайн харж чадахгүй байв. Залуус сайн харж чадахгүй байгааг ашиглан, Намжүүнийг хороосон.

-Тэхён.

Хүн болгон сэжиглэсэн байх тийм үү? Түүнийг жаахан сэжигтэй болгохоор шийдсэн. Яг тэр үед, ойр хавьд нь Юнги, Тэхён хоёроос өөр хүн байгаагүй. Тиймээс Юнги боломжийг ашигласан юм.

-Хусог, Жимин, Согжин.

Тэд ч бас Тэхёнтэй адил сэжиглэгдсэн. Тэд бүгд үхсэн,  бас Юнги тэдний үхсэн байгааг харсан эхний хүн аж. Хэрэв, өөр алуурчин байсан бол яаж энэ гурвыг тийм хурдан алах вэ? Юнги Хусогийг булан эргэхийг харсан, харин нэг минутын дараа гэхэд тэр аль хэдийн үхчихсэн байсан. Тэрээр хос хувийн өвчнийхээ улмаас өөрийгөө алуурчин гэж бодолгүй, өөр хүн тэднийг алсан гэж бодсон.

-ЧИРЭХ ЧИМЭЭНИЙ ТАЙЛБАР:

Та нар үүний талаар мэдэж байгаа байх. Энэ чимээг биччихсэн байсан. Наймдугаар хэсэгт гардаг. Дөрөвдүгээр хэсгийг санаж байна уу? Юнги болон Согжинийг хөөж байсан. Юнги өөрийгөө алуурчин гэж сэжиглүүлэхгүйн тулд, өөр хэн нэгнийг анхааралд өртүүлж, түлхүүрний оосрын бичлэг хийх төхөөрөмжийг ашигласан.

-ТЭР  ДУЖҮНААР ХҮРГҮҮЛСЭНИЙ ДАРАА ЯАЖ СОГЖИНРУУ ДАЙРСАН БЭ?

+Энэ үнэхээр энгийн. Дужүн түүнийг хүргэж өгөөд явсны дараа, Согжины дотуур байрлуу явсан.

-ЮНГИГИЙН ХӨЗӨР ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨВ?

+Юнги шизофрени өвчинтэйг дээр урьдсан. Хамгийн эхэнд, тэр хэзээ ч улаан [цагдаа] хөзөр аваагүй. Тэр зүгээр л төсөөлж байсан-түүнд бодит байдлыг ухаарах хэцүү байсан.

-ХЭН ЖИНХЭНЭ ЦАГДАА БАЙСАН БЭ? БАС ЯАГААД ХОРООГДСОН БЭ?

Жимин. Жимин сэтгэл зовнисон, чичирсэн байсныг анзаарсан уу? Яг л хэн нэгэн үхэх гэж байгааг мэдсэн юм шиг байсан. Наймдугаар хэсэгт, Жимин Согжиныг хайж байхдаа үнэхээр цөхөрсөн байсан. Тэр ч бас өөрийгөө үхэх байх гэж айж байсан. Бас Жимин хэт дорой байсныг анзаарсан Юнги түүнийг бай болгосон. Хэдий цагдаа байсан ч гэсэн. Жимин юу ч хийж чадахгүй болхоор, Юнги түүнийг алсан.

-ЗУРГААДУГААР ХЭСЭГТ ХУСОГ ЯАГААД САНДАРСАН БАЙСАН БЭ?

+Тэр бүх зүйлийг мэдчихээд бусаддаа сануулах гэж байсан. Гэхдээ Юнгиг хармагц, тэр айсандаа зугтжээ.

A/n: За тайлбар орлоо. Эргэлзээг чинь тайлж өгсөн гэж найдаж байна. Энэ хугацааг хүртэл надтай хамт байсан хөөрхөн уншигчиддаа баярлалаа кк 💖 Одоо "Насанд хүрэгчдийн кино" гоо уншаарай энтр лайтай тэ 😂😂

Ингээд Bangtan project'н нэг зохиол дууслаа 😭😭😭😢 Хамт байсанд баярлалаа...

🎉 Вы закончили чтение [Дууссан] killer killer | myg 🎉
[Дууссан] killer killer | mygМесто, где живут истории. Откройте их для себя