Case.3

1.8K 249 13
                                    

"Хараал ид, гүйгээрэй" хэмээн Согжинийг хэлхэд тэд бүгд гүйж эхэллээ.

Юнги чадах хурдаараа гүйнэ. Бодлууд толгойнд нь орж ирхэд зүрх нь дэлсэнэ. Тэрээр нүднийхээ булангаар Жиминийг тэнцвэрээ алдахыг харав. Жимин шууд л газарт пидхийн унах нь тэр. Юнги түгшин байж эрэгтэйд босход нь туслалаа. Жимин хүндээр амьсгаатаж, хөл нь чичирсээр Юнгиг яв хэмээн түлхэх бол тэрээр толгой сэгсрэн, гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад гүйж эхлэв.

"Хаалга онгойхгүй байна" Тэхён ингэж хэлэн хаалганы бариулыг хүчтэйгээр мушгина. Гэсэн ч, онгойхгүй хэвээр байх бөгөөд Тэхён хаалга налан суулаа.

Согжин хүндээр амьсгаатан "Тоглож байгаа байлгүй дээ" хэмээн бувтнаж, Тэхёнтэй адилаар татаж, мушгиж үзсэн ч нэмэр болохгүй хэвээр. Тэрээр онгойлгохыг хичээх бүртээ илүү хүчтэйгээр татаж байсан юм.

"Ийм зүйл болох боломжгүй! Хараал идсэн ийм зүйл байж боломгүй юм!!"

Юнги хамгийн ойр байх цонхруу очин, түгжээг нь тайлах гэж оролдсон ч бас л бүтсэнгүй. Тэрээр хөмсөг зангидан, үргэлжлүүлэн хичээж байхад ядаж ганц инч ч болов хөдөлсөнгүй. Зөвхөн түүнд өвдөлт л мэдрэгдэнэ.  Хусог тэвдсээр түүнийг түлхлээ. Юнги түүнийг зориудаар түлхээгүй гэдгийг мэдэж байгаа. Хусог Юнгитэй адил хийж үзсэн ч тус болсонгүй.

"Юнги, утсаа аваад тусламж гуй! Бусад нь цонх хагалж болхоор зүйл олоод ир" хэмээн Согжин хашгирна.  Юнги даруй утсаа аван, чичирсэн гараараа дугаар хийн, хүлээж байхдаа шүлсээ гүд хийтэл залгина.

"911 байна, ямар тусламж хэрэгтэй вэ?"

"Э.энд алуурчин байна. Гарах гарц бүгд хаалттай, онгойхгүй байгаа болхоор бид ю.юу-"

"Эрхмээ, амьсгаа аваад нэр утасны дугаар, хаягаа хэлээрэй. Бид удахгүй-"

Өнөөх хүний хоолой гэнэт л алга болчих нь тэр.

"Б.байна уу?" Юнгигийн хоолой чичирсээр асуух бөгөөд утасны цаана хоолойны оронд ер бусын дүнгэнээн сонсогдож эхлэх нь тэр. Тэрээр Согжинруу асуулт эрсэн харцаар хархад Согжин  байсан газартаа таг хөлдчихсөн зогсож байв. Өнөөх дуу үргэлжлүүлэн дүнгэнэсээр. Эцэст нь, утас тасарчихлаа.

Дараа нь, Юнги ахиад л ямар нэг зүйл чирхийг сонсов. Үгүй ээ энэ удаад хөнгөн биш бололтой. Металл төмөр чирж байгаа мэт сонсогдоно. Тэрээр илүү тод сонсож байсан юм. Нөгөө талд гарах чимээ хурц, бас бага зэрэг хяхнаж бйалаа. Юнги зүгээр л хөшчихсөн байна.

Өнөөх дуу ойртсоор.....

Бүр илүү ойртсоор.

Шил хагарах чанга чимээ түүний чихэнд сонстлоо. Хурц зүйл чирэх чимээ шууд л зогсчихов. Юнгигийн толгой доргих шиг л болно. Тэхён алгуурхан аахилах зуураа өнөөх хагарсан шилрүү ширтэх бөгөөд гартаа зэвсэг барьжээ. Юнгигийн нүд түүний гарлуу хараад томрон "Тэхён, ч.чиний гар-" хэмээн цус гарч буй гарыг нь заав.

"Надад хараал идсэн хамаагүй ахаа!!" тэрээр ийн архиран "бид хурдан эндээс гарах хэрэгтэй"

Гэрэл ахин анивчиж эхлэв.

"Новш гэж" хэмээн Согжин хараан, Жиминийг босгоход Юнги гүйх нь гэдгийг даруй  ойлголоо.

Хусог хамгийн түрүүнд үсрэв. Тэр гүйгээгүй,тэрээр бусдыгаа өөртэй нь адил зүйл хийхийг хүлээн зогсоно. Тэхён толгойгоо сэгсрэн, Жиминийг явууллаа. Хусогийн царай барайн, бусдыгаа үлдээхийг үл хүснэ.

"Зүгээр яв!" Тэхён орилон "Бид ард байж байна, амлая!!!" Согжин тээнэгэлзсэний эцэст бүгд гүйлээ.

Юнги өнөөх чирэх чимээг ахин сонсов.

Юнги шуудхан эргэн Тэхёнруу гүйлээ. Тэхён тэмцэн, гараа өгч, туслахыг хүссэн ч хүнд шарх нь давамгайлж байв. Юнги гарыг нь хүзүүгээрээ ороон, цонх давуулах гэсэн боловч хэт өндөр юм. Хэд хэдэн янзаар оролдсоны эцэст Тэхён бууж өгөн "Зүгээр яв"

Юнги толгой сэгсрэн, хүсээгүй нулимс нь урсана.  Тэрээр явуулахгүй гэсэн шиг гараас нь атгана. Эцэст нь, Юнги урд нь зүсэх чимээ гархыг сонссон юм. Түүнийг цочирдон зогсож байхад Тэхён маш сул хоолойгоор "Гүйгээрэй..... ахаа"



[Дууссан] killer killer | mygМесто, где живут истории. Откройте их для себя