Оршил

3.3K 296 11
                                    

Юнги үдэшлэгийг үзэн яддаг.

Энэ бол тэдний найзуудын заавал мэдэх ёстой баримт. Тэр их сургууль дундаа үдэшлэгт явдаггүй, хөгжилдөж мэддэггүй, өөрийгөө тусгаарладаг ганц залуу.

Үргэлжлэлийг үл харгалзан тэдний найзууд шаргуу зүтгэдэг, ялангуяа Хусог. Гэсэн ч тэр уригдсан үдэшлэгтээ явдаггүй хэвээр.

Тэр зүгээр ч нэг үзэн яддаггүй юм. Тэр үдэшлэгийг жигшдэг. Тэр бүгдээрээ нэг дор байхаас илүүтэй ганцаараа өрөөндөө байхад дуртай.

Гэхдээ яагаад? Яагаад тэр аль хэдийн нэгт нь ирчихсэн зогсож байгаа юм бол? Тэр өөрөө ч хариултаа мэдэхгүй яваа.

"Хүссэнээрээ чөлөөтэй байгаарай Юнги" Хусог, энэхүү үдэшлэгийн зохион байгуулагч өнөөх залууд ийн хэлэн, нялуун инээмсэглэл гаргасаар архи хундаглаж өгөв.

"Энд ирдэггүй байсан, юу болох нь энэ вээ?"

Юнги санаа алдлаа. Хусог их уусан байна, энэ ч муу шүү. Согтсон Хуби залуу үргэлж асуудал тарьдаг юм. Тэр 2 шил архи уучихаад л эмзэг болж, урд өмнөхөөсөө 100 дахин илүү чанга ярьж, чарлаж эхэлдэг.

Юнги түүнд хоёр дахиа архи хийж өгөх залуу руу ширтэнэ. Тэр гайхаж байлаа, шартсаныхаа дараа найзуудтайгаа юу хийдэг бол?

Юнги түүний хийж өгсөн архийг уухыг хүссэнгүй, тэрхэн мөчид согтсон залуу маань Юнгигийн бугуйнаас бүдүүлэг гэгч нь татсаар хаашаа ч хамаагүй явж эхлэх нь тэр.

"Хусог!" "Жон Хусог!!!" Юнги түүнийг дуудсан ч тэр тоолгүй чирсээр байв.  Хэдхэн мөчийн дараа мултрахаар хичээж байсан Юнги согтсон залуугийн хүчтэй зууралтанд бууж өглөө.

Юнги түүнийг өөрлүү нь мишээхийг харсан даруйдаа санаа алдав. Хусог гар гартаа уух юм барьж, тойрог болон суугаад хөгжилдөх найзуудруу аваачхыг хичээсэн бололтой.

Юнги цөхрөнгөө барж, толгойгоо сэгсрэхийг харсан Хусог үл ялиг инээн толгойгоо сэгсрээд "Санаа битгий зов, бид энэ хүмүүс рүү явахгүй. Бид тийшээ явах болно"

Юнги Хусогын заасан чиглэлрүү харвал хэсэг найзууд тойрог болж суун, хөзөр тоглож байв. Тэр хэн хэн байгааг сайн харж чадсангүй, хол хол зайтай суусан байгааг шүүж хараад дажгүй харагдахын тулд үл ялиг инээмсэглэлээ. Үүний дараа хэн хэн байгааг харчихаад Хусогын гарыг тоглоомоор цохин "Мулгуу, тэд энд байгаа гэж хэлэхгүй яасан юм, хэн гэдгийг нь сайн хараагүй болхоор очихдоо жаахан дургүй байлаа шт"

"Уучлаарай Юнги, бид чамайг үдэшлэгт байхдаа танихгүй хүмүүстэй харьцдаггүйг мэдсэн юм. Тэгээд Жин хён энэ санааг хүмүүстэй танилцхад тус болох байх гэж хэлсэн ч энэ бүтсэнгүй ээ" Хусог ингэж хэлээд "Залуусаа!"

Хөзөр тоглож байсан залуус эргэж хараад инээсэн ч хажууд нь ямар ч нүүрний хувиралгүй зогсох Юнгиг хараад урвайлаа.

Жимин "Хэрэгжээгүй бололтой тийм үү?"

"Мэдээж, гэхдээ санаа тавьсанд баярлалаа залуусаа" Юнги үүний дараа гар гартаа барьсан хөзөрлүү нь хараад "Тэнэг залуус маань юу хийж байгаа юм?"

Жонгүг нэг инээгээд хөзрөө эргүүлхэд хар хөзөр гарч ирлээ "Бид killer killer тоглож байна"

Тоглож байсан залуусын нүд томроход "Би чамайг алуурчин гэж мэдээд байсан юм!" Гэж Намжүүн түүнрүү хуруугаараа заав. Харин Жонгүг зүгээр л инээн, гараа элгэндээ тэврэн сууж байлаа.

"Өөр нэг цагдаагийн хариуцлагагүй алдаа!" Жин ингэж хэлээд хөзрөө эргүүлхэд улаан хөзөр гарч ирэв. Үүнийг харсан залуус бүгд шоолж инээхэд Жин гутамшигтайгаар толгой сэгсрэнэ.

"Ахаа, одоо бараг 10дах удаагаа юу?" Тэхён ингэж хэлэн бусадтайгаа инээлдэнэ.

"11дэх" Жимин засаж хэлхэд Юнги хөмсгөө өргөн "Killer killer гэсэн үү? Энэ чинь сүүлийн хэдэн долоо хоногийн турш та нарын  зогсолтгүй тоглоод байгаа тоглоом биш үү?"

"Мхн"

"Наадах чинь хичээлээ хаяж, умартан байж тоглохоор тийм зугаатай юм уу?"

Жимин маш хүчтэйгээр хэд хэдэн удаа толгойгоо дохиод "Тийм ээ, үнэхээр сонирхолтой. Та хамт тоглооч хён"

"Би түүнийг-"

"Жонгүг, хөзрөө тараа!" Юнги санаа алдаж байхад бусад залуусын нүд сэргэж байсан юм. Жонгүг хурдан гэгч нь хөзрийг холин, тарааж эхлэлээ. Намжүүн Юнгид дүрэм тайлбарлаж байхад түүний урууланд бяцхан мушилзалт тодорч байсан юм.

Юнги хөзрөө эргүүлхэд цэнхэр хөзөр гарч ирэв. Хотын иргэн.

Тэд олон удаа тоглож, Юнги ч бас энэ тоглоомыг тоглож байлаа. Түүнд энэ таалагдаж байна. Хэдэн цаг өнгөрч, хүмүүс явсаар зөвхөн тэд л үлдсэн байх аж.

Юнги ярвайн "Би одоо тоглохгүй ээ, бүр ядарчихлаа"

Жин мөн адил толгой дохисоор "Би ч бас, хэдэн цаг тоглочихвоо?" Гэхэд Хусог ямар ч ядарсан шинжгүй байх бөгөөд тэдэнд хамт тоглоё гэж ятгасаар байв.

Жин Юнгирүү ахиж тоглох юм уу яах юм гэсэн харцаар харлаа. Тэрээр найзуудынхаа итгэл тээсэн харцыг хархаас өмнө юу ч хэлээгүй байсан юм. Тэр бусдын урмыг хугалахыг хүсээгүй бололтой, босж ирхэд тэд шуугилдан, Жонгүг ахин хөзөр холино. Хөзөр хольж байхад бусад нь тус тусын яриа өрнүүлхэд Жонгүг гомдоллож байсан ч хэд хэдэн мэх сурч байлаа.

Юнги хөзрөө эргүүлэв. Цагдаа.

Тэр нүдээ нарийсган хүн бүрлүү ширтхэд бусад нь ч бас тэгж байлаа. Тэр хэт илэрхий байхыг хүссэнгүй. Хэн ч сэжигтэй харагдахгүй байлаа.

"Би үхчихлээ"

Гэрэл унтарлаа.


[Дууссан] killer killer | mygМесто, где живут истории. Откройте их для себя