Case.4

1.9K 228 8
                                    

Юнги гүйнэ. Алхам бүртээ урсах гэж хичээх нулимсаа залгина. Тэрээр бууж өгхийг хүссэн, гэвч тэр зүтгэсээр. Нулимс хацрыг нь даган урсахад тэрээр толгой сэгсрэв. Одоо цаг нь биш хэмээн өөртөө шивнэж байлаа. Юнги арагш харахгүйг хичээнэ. Ард болж байгаа үйл явдлыг харж зүрхэлсэнгүй. Магадгүй энэ түүнд хэт их байх.

Тэрээр хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй, бүх зүйл бүрэлзэн харагдаж байсан юм. Юнги шуудхан бодож чадсангүй, бодол санааг нь манан аваад явчихтай адил байв. Тэхёнруу буцаж явах бодол түүнд байгаа. Юнги үүнд буруутай мэт санагдана. Залууг орхих ёсгүй байсан гэж бодсон ч бодлуудаа үгүйсгэн, Тэхёныг аль хэдийн тэнгэрт ниссэн гэж өөртөө шивнэнэ. Гэхдээ Юнги түүнийг буцаад ирээсэй гэж хүсч байлаа. Хичнээн их хичээсэн ч энэ боломжгүй зүйл.

Юнги бүдрээд барзгар цементэн дээр маш хүчтэйгээр унах нь тэр. Тэрээр их биендээ үнэхээр их өвдөлт мэдэрч байв. Тэр босох гэж хичээсэн боловч үе мөч нь түүнийг амжилтгүй болгоно. Хөл нь шархдан хөндүүрлэж байсан учир босход хэцүү байж. Юнги уруулаа хазан зовиураа тоохгүйг хичээж, босхыг ахин оролдов. Түгшил түүнийг шимж байхад тэрээр нүднийхээ булангаар өөр тийш харна.

Ахин нэг удаа газар тулан босох гэж хичээхэд мөн л адил өнхрөн унана. Гэнэтхэн хэн нэгэн түүнийг татхад дуу алдлаа. Тэрээр айн чичирч, мөрөн дээр байх хүчтэй гарыг давуулан харав. Энэ Согжин байсан юм. Юнги үг хэлхээр ам нээтэл Согжин юу ч хэлэх хэрэггүй гэсэн шиг долоовор хуруугаа уруулных нь урд байрлуулав. Согжин Юнгигийн мөрийг давуулан цааш харснаа, түүнийг түшин булан эргэлээ. Алхах бүрт эргэн тойрон нь бүүдгэр болно. Тэд одоо хөршийнхөө ойр хавиар яваагүй бололтой. Үгүй ээ, тэд яг одоо шал өөр орчинд байна. Юнги залуугаас асуухыг хүссэнгүй. Сарны гэрэл түүнийг айлгахын зэрэгцээ газарт унасан навчис шаржигнан дуугарах нь дагжин чичирхэд хүргэнэ.

"Бүх зүйл зүгээр болноо" Согжин амьсгалаа гарган "Бид удахгүй хүрлээ. Жимин Хусог хоёр тэнд хүлээж байгаа"

 Юнги үнэмшсэнгүй, сэтгэл  хангалуун байсангүй. Болсон үйл явдлын улмаас тэр бүх зүйл сайхан болно гэдэгт эргэлзэж байсан ч юу ч хэлж зүрхэлсэнгүй. Тэрээр чимээгүй байх бөгөөд дотроо Согжиноос тусламж хүснэ. Харанхуй түүнийг яг л хорхой шиг шимнэ. Түүний эргэн тойрон дох сүүдрүүд тайвшруулах эмзэглэлийг бий болгоно.

"Хён"

Тэнд ямар нэг зүйл маажих, урах нь сонстлоо. Тэд хоёул хөшчихөв. Юнги Согжинрүү томорсон нүдээр харлаа. Харин Согжинд тахир усны шуудагруу бие биенийгээ түлхэхэд тээнэгэлзэх хэрэг байсангүй. Юнги залууг нуруугаа холтсонд цохиод үл ялиг ярвайхыг харна. Ахин урах дуу гархад Юнги Согжинрүү айсан харцаар харав. Согжин  ч бас айсан нь илт байсан хэдий ч толгойгоо сэгсрэн хөдлөхгүй байхыг анхаарууллаа.

[Дууссан] killer killer | mygМесто, где живут истории. Откройте их для себя